loading...
Их Дуулгын энэ жилийн сүүлчийн тэмцээн Америкийн нээлттэй тэмцээний анхны шуугианыг Энди Роддик тарилаа. Тэр дэлхийд 44-рт эрэмбэлэгдсэн Сербийн Янко Типсаревичэд 4 сет тоглож дийлдсэнээр тэмцээнийг орхилоо. Энди Роддик эхний сетийг 6-3-аар хожсон ч удаах сетүүдэд 5-7, 3-6, 6-7-оор ялагдсан. Янко Типсаревич дараагийн шатанд Оросын Игорь Андреевийг 3 сетэд буулган авсан Гаэль Монфильстэй тоглоно.
Эмэгтэйчүүдийн төрөлд Ким Клийстерс Австралийн 19 настай залуу теннисчин Сэлли Пийрсийг 6-2, 6-1ээр хожлоо. 27 настай аваргаа хамгаалж буй Ким анх удаа Их дуулгад оролцож буй охиныг хожиход ердөө 56 минут зарцуулжээ. Бельги теннисчин бүсгүй Америкийн нээлттэй тэмцээнд 16 дараалан ялаад байна. Тэр 2005 онд түрүүлж түүнээс хойш гэмтлийн улмаас зодоглоогүй байж байгаад өнгөрсөн жил оролцон түрүүлсэн билээ. Түүний дараагийн учраа Петра Квитова.
Тэмцээний үеэр бас нэгэн муу мэдээ гарлаа. Беларусийн бүсгүй Виктория Азаренка Аргентиний Жизела Дулькотой тоглож байх үедээ ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгджээ. Тоглолтын үеэр 32 градусын халуунтай байсан гэнэ. Азаренка эмнэлэгт хүргэгдэн ярилцлага өгөхдөө бэлтгэлийн үед бие нь эвгүйрхэж тоглолтын өмнө эмчид үзүүлсэн тухайгаа хэлжээ.
loading...




roddick neeree demjeed bhad yavahguima hichneen jil demjij urmaa hugalavda
loading...