loading...
Xөлбөмбөгийн зуны арилжаа наймааны цонх хаагдаад 2 хонож байна. Сүүлийн жилүүдэд Манчестер ситигийн үнийн хөөрөгдлөөс болж багууд төдийлөн арилжаа наймаанд идэвхтэй оролцохгүй байгаа билээ. Харин энэ зун Барса, Юве гэсэн багууд арилжаа наймаанд идэвхтэй оролцож томоохон наймаанууд хийгээд амжсан. Ингээд энэ зун хийгдсэн наймаануудаас хамгийн шилдэг гэсэн 10 наймааг онцолж байна.
1. Давид Вилья (Валенси – Барселона 40 сая евро)
Барсагийн домогт тоглогчид болох Луйс Энрике, Кини нар яг л Вилья шиг карьераа Спортинг Гиёон багаас эхлүүлж Барсад дуусгаж байсан. Хэдийгээр энэ жил 29 настай ч Вильяд Барсагийн домог болох хангалттай цаг хугацаа байна.
Энэ наймаа зөвхөн өндөр үнээрээ тэргүүн байранд орсон гэвэл эндүүрэл болно. Барсагийн алсыг харсан энэ наймаа маш зөв алхам болсон юм. Багаа сольсон тоглогчдод учирдаг хамгийн хүнд асуудал бол дасан зохицох. Харин Барсад Вильягийн шигшээ багийн хамтран зүтгэгчид бараг тэр чигээрээ байгаа болохоор энэ асуудал тулгарахгүй байх. Яг л Испаний шигшээд тоглодог шиг Пуйоль, Пике нар түүний ар талыг дааж, Иниеста, Шавигийн гайхалтай дамжуулалтыг Вильяд хаалгачын эсрэг ганцаараа тулах боломжыг олгоно. Дээр нь Месси гэсэн ”бурхан”-тай хамт Вилья гоолыг ар араас нь бөмбөгдөж өгөх нь эргэлзээгүй. Ла лигийн нээлтийн тоглолтонд Расингийн хаалганд гоол оруулж Вилья дебутээ гоолоор чимсэн. ”Барсад бүх зүйл амар байна” гэж тэрээр энэ тоглолтын дараа ярьжээ.
2. Хавьер Машерано (Ливерпуль – Барселона 21 сая евро)
Барсагийн зуны гол төлөвлөгөө Фабрегас руу чиглэж байсан ч ирэх зун хүртэл хүлээх хэрэгтэй болсон. Гэхдээ тэд арилжааны цонх хаагдахаас өмнө хагас хамгаалалтын ”мангасыг” эгнээндээ нэгтгэж чадлаа. Машерано Барсагийн тоглолтонд яг тохирох тоглогч. ”Өөрийнхөө хүсэлтээр” Каталонд газардсан учраас Маше шинэ багтаа сэтгэл хангалуун байгаа нь тодорхой. BarcaTV-д өгсөн ярилцлагадаа ”Багт хэрэгтэй бол сэлгээнд суухад ч бэлэн байгаа. Би бусад тоглогчдоо хүндэлнэ” хэмээн ярьсан нь үүнийг гэрчилнэ.
Энд тэр Яя Турегийн орон зайг нөхөх учиртай. Серхио Бускутс жил ирэх тусам сайжирч байгаа ч Маше одоохондоо байрлалдаа шилдгүүдийн нэг гарцаагүй мөн.
3. Златан Ибрагимович (Барселона – Милан 8 сая евро + 24 сая евро)
Дахиад л Барсаг дурьдах хэрэгтэй болох нь. Ибрагийн өөрийнх нь хэлснээр Пеп тэр хоёрын харилцаа үнэхээр тийм хүнд байсан бол явсан нь гарцаагүй зөв болсон. Хэрвээ байдал хурцадсан бол Пеп түүнийг гарааны бүрэлдэхүүнд багтаалгүй шал дэмий нэг жил банз халаах байсан юм. Тэгээд ч Вилья ирсэн хойно Ибрад орон зай үгүй болсон. Уг нь анх Барса түүнийг авахдаа асар их зарлага гаргасан юмсан. Это ‘о – Ибра гэсэн свапыг хийсэн ч болохоор байсан боловч нэмээд 46 саяыг төлсөн нь зарим нэгний амыг ангайлгасан байх.
Италид байхдаа тэр лигийн мэргэн бууч, хамгаалагчдын аранга байсан бол Испанид ердийн л нэг дyндаж довтлогч болсон. Магадгүй энэ бүхнээс түүнийг Сери А лигт л хамгийн сайн тоглох боломжтой довтлогч гэж дүгнэж болох юм. Тиймээс буцаад Италид ирсэн нь зөв болсон. Ганц гэм нь түүний нэр хүнд л шалаар нэг өнхөрч байна даа. 2006 онд Ювентусыг доод лиг рүү унасны дараа ”живж онгоцноос зугтаж буй харх” шиг олон одод Туринийг орхисон. Тэдэн дунд Ибрагийн нэр тэргүүн эгнээнд байсан. Дараа нь Интерээс Барсад ирэхдээ өмнө нь нэг их ярьж байгаагүй ”Би багаасаа Барсаг дэмжиж өссөн” гэсэн түүх ярьж байлаа. Харин энэ удаа Барсаг орхихдоо Пеп Гуардиолаг хоосон гүн ухаантай гэж нэрлээд, Барсагаас явахын түүс болж байсан тэр миний мөрөөдлийг үгүй хийсэн гэх зэргээр хуучин дасгалжуулагчаа үгээр идэж байлаа. Ийм хүн хэзээ нэгэн цагт Миланаас явахдаа янз бүрээр муулж байхад гайхах юмгүй мэт.
4. Маруне Чамах (Бордо – Арсенал. үнэгүй)
Чамах шиг ирээдүйтэй, өндөр түвшний тоглогчдыг үнэгүй авна гэдэг ”тэнгэрийн умдаг атгалаа” л гэсэн үг. Мөн энэ наймаа Арсен Венгерийн Францад хэр нэр хүндтэйн илэрхийлэл юм уу даа. Чамах Бордод анх 2003 онд ирж болохоос болохгүйгээ хүртэл олон хүнд хэцүү хамт үеийг туулсан, Эцэст нь тэр клубын сэтгэн мандалтын үед хамт байж Лиг, цомд давхар түрүүлж дотоотын требль хийхэд ч хамт байсан. Гэвч харамсалтай нь Бордогийн хэсэгхэн хугацааны сэргэлт Чамахыг явсантай зэрэгцэн дуусаж байгаа мэт. Түрүү улиралд Францын хоёр баг Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч бужигнуулж байсан ч тэр гавьяаг өөр дээрээ үүрэх учиртай дасгалжуулагч Лоран Блан явснаар тэдний ирээдүй бүрхэг боллоо. Мөн багийн лидер Гуркуффыг Лион ”дээрэлхээд” авчих юм. Эргээд Чамахын тухай ярихад премьер лигийн нээлтийн тоглолтонд л багтаа тус болж нэг онооны үнэ цэнэтэй гоолыг багтаа авчирсан түүнд асар их ирээдүй байна.
5. Диего (Ювентус – Вольфсбург 15.5 сая евро)
Диего ер нь Бундеслигт л зориулагдсан тоглогч юм байна. Ювед өнгөрүүлсэн ганц улиралдаа арай гэж 7 гоол оруулсан байхад Вольфсбургт ирээд эхний тоглолтдоо л гоолдчихлоо. Түүнтэй зөрөөд Мисимович Галатасарай луу явсан болохоор гарааны эрхийн төлөө түүнтэй тэмцэх хүнгүй болсон. Вольфсбург ямар ч байсан түүний төлөө төлсөн 15 саяынхаа араас харамсахгүй бизээ.
6. Яя Туре (Барселона – Манчестер сити 29 сая евро)
За эндээс эхлээд Манчестер ситигийн ”аймар” наймаанууд цувраад эхэлнэ дээ.
Ах Колотойгоо нэгдээд Яя премьер лигийн ямар ч хүчтэй довтолгоог няцааж чадна байх. Байх ч гэж угаасаа премьеp лигийн тоглолтуудад энийгээ альхэдийнэ харуулаад эхэлчихсэн л дээ. Гарет Барри, Ди Ионг, Яя гэсэн бат бөх хагас хамгаалалтын ачаар Сити Ливерпулийг 3 гоолоор бутниргэсэн учраас энэ тал дээр маргах гэсэний хэрэггүй. Шинэ багаасаа Яя долоо хоногийн 200.000 фунт авч байгаа нь түүнийг премьер лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болгож байна.
7. Робиньо (Манчестер сити- АС Милан 18 сая евро)
Энэ шилжилт аль эрт хийгдэх байсан. Роналдиньо, Пато гэсэн шигшээ багийн андуудтайгаа Робсон үнэхээр ид шидийг бүтээж чадна. Миланы фенүүд бараг Златанаас илүү Робсонд илүүтэй найдаж байгаа байх. Солилцоо наймааны сүүлчийн өдөр өндөр үнээр багаа сольдог ”заншилтай” болоод байгаа Робиньо нэг хэсэг Бразилийн чансаа доогуур лигт дураараа дургасан. Харин хамгаалалтаараа алдартай Италийн лигт түүнийг бас ч тэгж давраахгүй байх.
Гэхдээ нэг хүнийг мартаж Роналдиньо. Ид шидтэнтэй нэгдэх юм бол Робсонд зүгээр л гоол оруулаад л байхаас өөр аргагүй дамжуулалтууд ирэх болно.
Түүний Реалын эсрэг хийх Аваргуудын лигийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байя.
8. Симон Каер (Палермо – Вольфсбург 14 сая евро)
Түүнийг сайн мэдэхгүй хүн байгаа бол тун удахгүй энэ Дани залуу нэрээ мандуулна гээд урьдчилаад зарлачихья. Өдгөө 21 настай Каер 2009 онд Даний оны шилдэг тоглогч болж байсан. Төвийн хамгаалалтын байрлалд тоглодог, барагтай довтлогчид дээрэлхүүлээд байх жулдрай эр биш. МанЮ, Ливерпуль, Милан энэ залуус сонирхиж байсан ч Вольфсбург түүнийг өөрин болгож чадлаа.
9. Марио Балотелли (Интер – Манчестер сити 30 сая евро)
”Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” овоо үнэ хүрээд Интерийн халаасыг түнтийлгэж өгөөд Англи явлаа. Үнэндээ ч хоосонгүй залуу л даа. Ганц гэм нь ааш зан гэж адсага шиг юм гэнэ лээ. Гэхдээ харийн оронд очоод арай ч Италид байсан шигээ хэл ам татлаад байхгүй байх. Ямар ч байсан шинэ багийн андууд нь түүний хөөрхөн сайхан ааштайг гайхаад байхыг бодохоо томоотой л байгаа бололтой. Тимишоаpaтай хийсэн Европын лигийн урьдчилсан шатны тоглолтонд гоолдож өөрийн mark -аа хийгээд амжсан байгаа. Ман ситигийн Аваргуудын лигийн эрх авах хүсэлд Бало хүү сайн тусална гэж найдаж байна.
10. Месут Өзил (Вердер – Реал Мадрид 15 сая евро)
Үнэнийг хэлэхэд Өзилийг ийм бага үнээр явна гэж бодсонгүй. Вердер л багуудаас өндөр үнийн санал хүлээж алгуурлаж байгаад өөрсдийгөө ”хавханд” оруулчихсан л даа. ДАШТ-ий дараа хэдэн арван саяын санал ар араасаа хөвөрнө гэж бодож байтал Ситиг үнэ хөөрөгдөхөөс айгаад багууд түүн рүү хөдлөөгүй. Ингэсээр байтал Аваргуудын лигийн бүрэлдэхүүнээ өгөх тулаад байхад Реал 15 саяын санал тавьжээ. Нэгэнт өөр том хэмжээний санал ирээгүй болохоор цагт баригдаад Өзилийг зарчихсан хэрэг. Флорентино Перезийн Галактико 2 төлөвлөгөөний үргэлжлэл болж Өзил Мадридад ирлээ. Одоо түүний ид шидийг л харах үлдээд байна.
11. Рикардо Карвалью (Челси – Реал Мадрид 8 сая евро)
12. Иоанн Гуркуфф (Бордо – Лион 22 сая евро)
13. Милош Красич (ЦСКА – Ювентус 15 сая евро)
14. Давид Силва (Валенси – Манчестер сити 30.2 сая евро)
15. Николас Бурдиссо (Интер – Рома 8 сая евро)
16. Лойк Реми (Нице – Марсель 15 сая евро)
17. Рамирес (Бенфика – Челси 22 сая евро)
18. Стефан Айрланд (Манчестер сити – Астон Вилла 9.8 сая евро)
19. Карлос Эдуардо (Хоффенхайм – Рубин 20 сая евро)
20. Александр Коларов (Лацио – Манчестер сити 19.3 сая евро)
loading...




Yaaya ene jil ACMilan evgui bolj bna barag FInald Realtai uldeh bh Barcag hojood
loading...
Jinhene alia nuhurvv vgvi yu hehe.Bitgii muruud zorgooroo chalchihiib ene teneg
loading...
zaza saihan naimaa bolj öziliig manaih saihan uneer avsan shuu villaad hairan spaind ulsenen sain bolj elclasikog huleej bna manai 2 germany zaluu uulan gaigui togoldog daanch joohon joohon asuudaltai gehdeen dasah baih gej naidii
loading...
zada barag ene jil real nileen aldatai naima hiij gehdeen reald bol mung no problem bizdee
hul niiltel neleen tsag shaardah boluudaa
loading...
AC MILAN CH REALIIG DAHIAD HUSAH N DE..KKK
loading...
Uneheer ene jul AC MILAN bujignuulah ne gartsaagu bolchihshig bolloo shuu!
loading...
+ Рафаел Ван Дер Ваарт
loading...
ene bichigch gar barcagiin fanat zail zail zail
loading...
suga mascherano yagaad 2t orchdiin
loading...
milner city-d ochsoniig medsenuu lalraa
loading...
Real yag odoo l tsom avah heregtei uye deeree bj baahan zaluuchuud avsan. Harin barcagiin gol toglogchid nas yavj bgaa uyed orgil uyedee tsaashdaa amjilt buurah toglogchid avch bh yumdaa.
loading...
juvetusiin avsan ene cska-gaas irsen dovtlogch ch evgui gardaaa …. mangar hurdtai medremjtei torres-tei adilhan togoldog gar bgaan
loading...
ene jiliin Champions lig uneheer evgui ym bolno doo. italy.s 2 milan germany bayarn, spainii 2 grand angliin top 3
loading...
iim l bn
loading...
Æîó Êîë õàà÷ñàí áý? Ýíý æèë èõ øóóãèàí òàðüñàí íýã ç¿éë áîëíî äî.
loading...
ZA ENIIG GOAL.COM GARGASAN BOLHOOR YU CH GEHEW GEHDEE ENE VILLA NEGT UGAASAA OROH BSAN HARIN 2-T JOOHON SONIN L YUM ROBINHO CH UUL NI MASH SAIN DOWTLOGCH DOO TEGEED JAMES MILNER NTR BHQ OROND NI IRELAND CH BH SHIG HAHAHA IRELANDIIG OLIGTOI TOGLOSNII HARALGUI UDSAN BNA ODOO L ASTON VILLAD HARII DAA HUMUUS REAL BARCA GEEL TALALTSAAD BHIIN BI BOL 2UULANG NI L DEMJDEG HAHA REAL BARCA 2 BOL YAH ARGAGUI DELHIIN SHILDEGIIN SHILDEG BAGUUD MON GEHDEE IREEDUI HARWAL REAL IIN IREEDUI BARCAGAAS ILUU BH SHIG 2,3 JILIIN DARAA
EHNII 10-H YAHAW GAIGUI HARIN DARAAGIIN 10 TENEG BNAA VAN DER VAART NTR ODOO REMY NTR IIN OROND BAIMAAR YUM :p GOAL.COM TENEG YUM GARGAJ MILAN ALNA GEED BGA GARUUDAD HELEHED BAG ZOWHON DOWTOLGOOGOOR TOGLODOGGUI SHDEE GEJ HELII DAA REAL AC MILAN 2 IIN HAMGAALALTIIG HARITSUULAAD UZ TEGEED CH REAL DOWTOLGOOGOOR MILAND HUSUULAHGUI EE KAKA RONALDO 2 BHGUI CH GESEN HESGEESEE NEGEER GARAHDAA L GARNA
loading...
Hi all ta nar yagaad dandaa xervvl xiideg yum be zgr xelj boldoggvi yum uu soyoltoi baitsgaay.Ene jil Milan Real JUV Mancity Barca Manu Chelsea gd bvgdl goy naimaa xiisen. xarin zow naimaag alin ix xiisen gedgees bagiixan amjilt xaragdax bxa.Ene jiliin UEFA champions goy bolnoo Milan vs Real geel tiim bzdee. Tm bolxoor xervvlgvi soyoltoi baitsgaay all
loading...
Real avarguudiin ligt turuulnee bi itgej bna
loading...
ene jil UEFA-d barsa turuulneeeeeeeeeee.OZIL-d haramsaj bn.oddiin orshuulgiin gazar ochij uuriiguu bulshilj bn da.
loading...
za ene jil ch ongorson jil shig nudendeee nulimastai togloltuuudiii olon uzehgui bh gej naidaj bn shuuuu …………………. GO MILAN …………
loading...
Aston Villagaas Milneriig avsan naimaa yagaad oroogui yum bol? Irelandiig soliod mongo nemj avaagui biluu ManCity chin?
loading...
real champions league turuulne
loading...
Real daraagiin avraguudiin ligt tvrvvlne dee. realiin fans DONT WORRY!
loading...