loading...
“Солт-Лейк-Сити-2002” олимпийн хүрэл медальт, ОХУ-ын хоккейн багийн хаалгач Николай Хабибулин хагас жил шоронд хоригдох ял сонсов. 37 настай тэрбээр шөнө дөлөөр согтуугаар машин жолоодож яваад цагдаа нарт баригдан ийм шийтгэл авсан байна. Харин хаалгач эр жолооны ард суухдаа нэг хундага дарс л уусан гэж мэдүүлжээ. Энэ нь Хабибулиний хувьд анхны хэрэг биш бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Аризона мужийн цагдаа нар 70 миль цагийн хурдтай давхиж явахад нь саатуулсан удаатай. Харин түүний тоглодог NHL-ийн “Эдмонтон” клуб дээрх шийдвэрийг эрс эсэргүүцэж, тоглогчоо өмөөрөн давж заалдахаар зэхэж байна. NHL-ийн тоглогчдын хувьд ийм явдал мэр сэр гарч байсан бөгөөд тухайлбал, “Торонто”-гийн довтлогч Александр Белл согтуугаар машин унаж яваад ийм шийтгэл авч, 15 тоглолт өнжсөн гашуун сургамжтай.
loading...



