loading...
Лондонд ирснээсээ хойш гарааны эрхийг ховорхон гараанд гарсан Жирков нутаг буцаж магадгүй байна. Спартак Москвагийн босс Валерий Карпин саяхан өгсөн ярилцлагадаа Жирковыг өвөл багтаа авчирна гэж ярьсан байна.
Өдгөө 27 настай Жирков түрүү зун 18 сая фунтээр ЦСКА-гаас Челсид ирж хамгийн өндөр үнэ хүрсэн орос хөлбөмбөгч болсон. Түүний наймаанаас өмнө 15 сая фунт хүрсэн Анфрэй Аршавин энэ хэргэмийг эзэмшиж байсан юм. Гэсэн хэдий ч Жирков өөрийнхөө үнэнд хүрэх хэмжээний сайн тоглолтыг үзүүлж чадаагүй.
Энэ нь Эшли Коул, Флорен Малуда гэсэн түүнтэй адил байрлалд тоглодог шилдэг тоглогч нартай холбоотой болов уу. Мөн бэртэл гэмтлээс болж Жирков эдгээр тоглогчидтой гарааны эрхийн төлөө тэмцэхэд хүндрэл учирч байлаа. Зенит Санкт Петербург клуб түүнийг энэ зун худалдаж авахаар сонирхож байсан ч санасандаа хүрч чадаагүй. Харин одоо Спартак өвлийн цонхоор Жирковыг бараг эгнээндээ нэгтгэх нь тодорхой болоод байна.
loading...




Yavahaasaa umnu 1 gool hiicheesei de
loading...
bairlald n argagui shildeguud bga bolohor yaaltai bile
loading...
uul ni cska-d jinhen bujignuulj bsan yumsan , shal demii 2 jil aldchihlaa daaaaaa
loading...
За даа Жирковийн хувьд тэр нь дээр дээ дассан газрын даавуу зөөлөн
loading...
chelsea iim bag shu de. avyastnuudiig bulshlagch interiin uruusun dugui. city uun deer nemegdene
loading...