Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс » Кейрош торгууллаа

GD Star Rating
loading...

Португалын шигшээ багийн дасгалжуулагч Карлуш Кейрошыг тус улсын допингийн эсрэг холбооноос 6 сараар торголоо. Учир нь Карлуш өнгөрсөн 6 сард явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө допингийн шинжилгээнд тамирчдаа оролцуулахаас татгалзаж бүдүүлэг аашилсан учраас ийнхүү торгуульж байгаа юм.

Кейрош анх удаа ийм хэрэг орооцолдож байгаа хэрэг бус. Тэрээр 5 сард ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ базааж байхдаа допингийн шинжилгээ авах гэсэн албаны хүмүүсийг хэл амаар доромжилсон учраас 1 сарын торгууль хүлээж, 1,000 фунт стерлингээр торгуулж байсан юм. Кейрошд оногдуулсан энэхүү шийдвэр мөн Португалын хөлбөмбөгийн холбоонд ч хамааралтай болж байгаа.

Учир нь холбооны зүгээс түүнтэй гэрээ байгуулж ажиллаж байгаа учраас тэд ч бас тодорхой хэмжээний мөнгөн торгууль хүлээх нь тодорхой. 57 настай Карлуш өнөөдөр Кипртэй  хийх Португалын тоглолтонд оролцохгүй. Мөн 9 сарын 7-нд Норвегийн багтай хийх тоглолтыг ч өнжинө.
Урьдчилсан шатны дараагийн тоглолтууд 10 сард байгаа. Португалчууд 10 сард Дани, Исландын багуудтай тоглоно. Хэрвээ Кейрошын Олон улсын арбитрийн шүүхэд гаргасан гомдол хүчингүй болох юм бол тэрээр эдгээр тоглолтуудад ч багаа удирдан оролцуулж чадахгүй болох нь.
Хэрвээ Карлуш өөрийгөө хамгаалж чадахгүй бол ирэх оны 3 сараас л шигшээ багаа удирдан тоглолтуудад оролцох боломжтой болох нь. Карлуш 2008 оны зунаас эхлэн Португалын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

GD Star Rating
loading...
Кейрош торгууллаа, 7.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    gaiguimuu geheer bas bish nuhur bnle ulaan hamartaas sursan yum bdimu

    GD Star Rating
    loading...
  2. orsoo says:

    Кейрошийг бүтэлгүйтэж байх хоорондуур нь шигшээ баг нь өнгөрсөн шөнө Кипртэй хийсэн тоглолтондоо 4:4 тэнцэж хөлбөмөгийн ертөнцөд дурлиан шуугиан тариад байна тэртээ тэргүй өгөх ёстой шинжилгээ учираас олон долоон юм яариад байхын оронд багийнхаа цаашдын тоглолт дасгалжуулат дээр нь анхаарайсай даа энэ янзаарай бол ёстой л заяа нь мэдэг гэсэн хэрэг болж дээ? Цаана нь Кипрээс дутахгүй Дани, Исланд гэсэн хоёр баг хүлээж байна. Норвегийг ч бас басаж болохгүй.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: