loading...
Наймдугаар сарын 31-нд сүмогийн ордонд болсон бөхчүүдийн хурлын үеэр ёкозүна Хакүхо холбооны ерөнхийлөгчид хандан, нэгэн хүсэлт тавьсан гэнэ. Бөхчүүдийн хэлснээр сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгома якүзатай хэрхэн харилцах талаар сургаал айлдаж байтал Хакүхо гэнэт гараа өргөн “Котомицүки зодог тайлах барилдаан хийвэл бид дэмжих болно. Ер нь түүнийг яагаад хөөсөн талаар тайлбар хиймээр байна” хэмээн ярьсан гэнэ. Хэдийгээр хэрэг тарьж, төвөг учруулсан ч арслан цол хүртэн, сүмогийн өмнө байгуулсан гавьяатай хэмээн тэр үзэж байна. Ёкозүна цолтой ч гэсэн сүмо бөх ерөнхийлөгчийнхөө үгийг таслан, тайлбар шаардах нь урьд өмнө гарч байгаагүй явдал аж. Балмагдаж сандарсан Ханарэгома ояката “Ганц миний шийдэх асуудал биш. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэж л хэлжээ. Хурлын дараа Хакүхо бөхчүүдэд “Та нар Котомицүкиг өрөвдөхгүй байна уу? Бүгд дэмжье” хэмээн сурталчилснаар бүгд зөвшөөрсөн байна. Сүмо бөхчүүдийн холбооны тэргүүний хувьд нэг дэвжээнд өрсөлдөж явсан анддаа туслах бодолтой байлаа ч Хакүхогийн хүсэл биелэхгүй бололтой. Котомицүкигийн багш Садогатакэ ояката шавь нь утсаар ч ярихгүй сураггүй алга болсон гэсэн бол холбооны нэгэн түшмэл хэзээ ч зөвшөөрөхгүй гэж занасан сурагтай. Сүмогийн түүхэнд хэрэгт орооцолдон хөөгдсөн бөх тав байдаг бөгөөд хар тамхины хэргээр холбооноос хөөгдсөн Оросын Ваканохог зодог тайлах ёслол хийхийг зөвшөөрөөгүй тул тэрбээр зочид буудлын нэгэн танхимд ивээн тэтгэгч хэдхэн хүнтэй үсээ авахуулж байв.
loading...




http://manchesterunitedfan.miniih.com/ tawtai moril
loading...