loading...
ДАШТ-ний хэсгийн тоглолтын сүүлчийн өдөр ширүүн өрсөлдөөн дунд өрнөж шилдэг 16 баг шалгарч үлдлээ.
АНУ, Турк, Литвийн багууд хэсгийн тоглолтыг нэг ч ялагдалгүй өндөрлүүлсэн ба сүүлчийн өдөр Аргентиний баг Сербийн багт ялагдаж анхны хожигдлоо амссанаар А хэсгээсээ хоёроор гарлаа. Сүүлийн өдөр Бразилийн шигшээд ялагдсан Хорватын баг В хэсгээс 4-өөр гарч шөвгийн 16-д хуучин Югаславын дерби буюу одоогийн Европын хамгийн ширүүн өрсөлдөгч хоёр баг болох Серби, Хорват учраа таарлаа.
Аргентин-Сербийн тоглолтонд Луис Скола 32 оноо авснаар Аргентиний шигшээ багийн бүх үеийн мэргэн бууч болж байна. Сербийн багаас Саванович 19 оноо авч багаа ялалтанд хөтөлсөн. Оноо 77-77 байхад хийсэн түүний холын зайн шидэлт багтаа ялалт авчрахад чухал нөлөө үзүүлсэн билээ. Сербийн дасгалжуулагч Душко Иванович тоглолтын дараа “Бид сүүлийн 10 жилийн тург Аргентиний тоглолтыг үзэж, тэднээс суралцахыг хичээж байсан. Харин өнөөдөр бид тэдэнд заах шиг боллоо” гэж тоглолтын дараа хэлжээ. Аргентиний дасгалжуулагч Серхио Эрнандес “Олон хүн биднийг нэг ч гэсэн хоног амарч энэ тоглолтонд хожигдоно гэж бодож байсан байх. Тэдний юу бодож байгаа нь надад хамаагүй” гэжээ.
Австрали Анголыг 76-55-аар хожсоноор А хэсгийн 3-р байрыг эзлэн дараагийн шатанд Словений багтай таарлаа. Австралийн багаас ганцхан Пэт Миллс л хоёр оронтой оноо авсан. Ангол 4-р байраар хэсгээсээ гарснаар АНУ-тай таарлаа.
АНУ-ын хувьд Тунистай тоглосон ба тоглолтыг тийм ч сайнгүй эхлүүлсэн ч тоглолтын дундуур үндсэн тоглолтоо гаргаж буулгаж авсан. Эхний хагаст 39-33-аар л тэргүүлж байсан ч тоглолт 92-57-оор дуусчээ.
Словени мягмар гаригт Бразилийг хожсоноор хоёрдугаар байраар гарах нь тодорхой болоод байсан. Энэ удаа Ирантай тоглож 65-60-аар ялжээ. Бумерууд буюу Австралийн шигшээтэй таарахаар болсон тэдний ахлагч Яка Лакович “Тэд сайн тоглогчидтой, бие бялдрын хөгжил сайтай баг. Бидэнд маш том саад болох болно” гэж Австралийн багийн тухай өгүүлсэн байна.
Бразил 3-р үед 25 онооны давуу байдлыг Хорватын эсрэг үүсгэж үүнийгээ хадгалсаар 92-74-өөр ялж 3-р байраар шалгарлаа. Эхний гурван үед Леандро Барбоса, Алекс Гарсия нар багаа тэргүүлэн тогложээ. Гэмтлээс ирээд хоёр дахь тоглолтондоо оролцож байгаа Андерсон Варежао 2 оноо, 12 самбарыг эхний 3 үе тоглохдоо авсан байна.
С хэсэгт ЗЯЭ шуугиан тарьж эхний хожлоо Пуэрто Рикогоор авсны сацуу тэднийг “хорлож” хэсгээс гарах боломжийг нь үгүй хийжээ. Тэд хожигдсон ч гэсэн нэмээд хэдхэн оноо авахад хэсгээсээ гарах байлаа. Пуэрто Рикогийн Дэвид Уэртас цаг дуусах мөчид гурваас хийсэн ч хангалтгүй байжээ. ЗЯЭ, Пуэрто Рико, Хятадын баг ижилхэн нэг хожилтой болж нэг биенээ тойрсон байсан тул бөмбөг тоолон Хятадууд хэсгээсээ дөрвөөр гарлаа.
Грек магадгүй энэ тэмцээний хамгийн муу тоглолтоо Оросын эсрэг хийж 73-69-өөр хожигдож хэсгээсээ 3-аар гарахаар болж байна. Орос харин 2-оор гарлаа.
Хятад Туркийн эсрэг тоглосон ба И Жяньлян тоглоогүй. Талбайн эзэн Турк 87-40-өөр тасархай хожиж зуун хувийн амжилттай хэсгийн тоглолтыг өндөрлүүллээ.
Энэ өдрийн бас нэгэн чухал тоглолт Д хэсэгт Франц, Шинэ Зеландын хооронд боллоо. Франц эхний хоёр тоглолтондоо ялалт байгуулсан ч Литвийн багт ялагдсаны дараа Шинэ Зеландын багт 82-70аар хожигдлоо. Испани, Франц, Шинэ Зеланд бүгд 3-2 амжилттай хэсгийн тоглолтыг дуусгаж хоорондын тоглолт харахад Франц хамгийн муу нь байж 4-өөр гарсан бол Испани хамгийн сайн нь байж 2-оор харин Шинэ Зеланд 3-аар гарлаа.
Ийнхүү Франц шөвгийн тоглолтонд Туркийн эсрэг таарлаа. Харин Испани Гректэй, Орос Шинэ Зеландтай тоглохоор болов. Шинэ Зеланд Францыг хожих хэрэгтэй, бүр 12 онооны зөрүүгээр хожих хэрэгтэй байсан юм. Түүнийгээ ч ягштал биелүүлж Туркээс зөрөн Оростой таарлаа.
Франц, Шинэ Зеландын сүүлийн 20 секундад бүх зүйл шийдэгдэж Николья Батум Кирк Пенни дээр шидэлт гүйцэтгэж байхад нь алдаа гарган, тэмцээнийг дундаж оноогоор тэргүүлэгч Пенни нэг довтолгооноор 4 оноо авснаар 12 онооны зөүүтэй болжээ. Тоглолтын төгсгөлд Батум холын зайнаас шийдсэн ч цагаригт орсонгүй.
Шөвгийн 16-ын оноолтыг харна уу.
9 сарын 4 - Серби – Хорват, Испани – Грек
9 сарын 5- Турк – Франц, Словени – Австрали
9 сарын 6 - АНУ – Ангол, Орос – Шинэ Зеланд
9 сарын 7 – Литва – Хятад, Аргентин – Бразил
А хэсэг
Иордан – Герман – 73:91 (17:28, 16:12, 17:27, 23:24)
И: Даглас (22), Райт (14).
Г: Пляйсс (23), Штайгер (16), Ягла (14).
Ангола - Австрали - 55:76 (18:15, 11:24, 9:21, 17:16)
АНГ: Жеронимо (9), Лутонда (9), Гомеш (8 + 5 самбар)
АВС: Миллз (11), Нильсен (9 + 7 самбар), Уортингтон (8).
Аргентин – Серби – 82:84 (22:20, 17:20, 15:18, 28:26)
А: Скола (32 + 7 самбар), Дельфино (13 + 7 самбар), Прижиони (13 + 9 дамжуулалт+ 5 таслалт).
С: Саванович (19), Крстич (18), Теодосич (16).
| Баг | Тоглолт | Хожил | Хожигдол | авсан оноо | Алдсан оноо | зөрүү | оноо. | тнц |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 5 | 4 | 1 | 465 | 356 | +109 | 9 | 1–0 | |
| 5 | 4 | 1 | 413 | 379 | +34 | 9 | 0–1 | |
| 5 | 3 | 2 | 381 | 341 | +40 | 8 | ||
| 5 | 2 | 3 | 340 | 414 | −74 | 7 | 1–0 | |
| 5 | 2 | 3 | 378 | 402 | −24 | 7 | 0–1 | |
| 5 | 0 | 5 | 361 | 446 | −85 | 5 |
В хэсэг
Бразил – Хорват – 92:74 (22:19, 26:16, 24:15, 20:24)
Б: Машаду (18) Барбоза (17), Гарсия (15), Жованнони (12).
Х: М. Попович (15), К. Лончар (12).
Словени – Иран - 65:60 (19:6, 9:17, 24:11, 13:26)
С: Драгич (18 + 6 самбар), Жупан (15 + 5 самбар), Нахбар (10 + 5 самбар).
И: Эхадади (15 + 7 самбар), Каземи (13 + 14 самбар).
АНУ- Тунис – 92:57 (19:13, 20:20, 24:13, 29:11)
С: Гордон (21), Дюрант (14), Уэстбрук (14).
Т: Кешрид (15), Бен Ромдан (11).
| Баг | Тоглолт | Хожил | Хожигдол | Авсан оноо | Алдсан оноо | зөрүү | оноо |
|---|---|---|---|---|---|---|---|
| 5 | 5 | 0 | 455 | 331 | +124 | 10 | |
| 5 | 4 | 1 | 393 | 376 | +17 | 9 | |
| 5 | 3 | 2 | 398 | 354 | +44 | 8 | |
| 5 | 2 | 3 | 395 | 407 | −12 | 7 | |
| 5 | 1 | 4 | 301 | 367 | −66 | 6 | |
| 5 | 0 | 5 | 300 | 407 | −107 | 5 |
С хэсэг
Грек- Орос – 69:73 (10:20, 20:10, 13:29, 26:14)
Г: Спанулис (8), Зисис (11), Диамантидис (8), Царцарис (3), Бурусис (5); Схорцанитис (16 + 9 самбар), Калатес (3), Принтезис (4), Перпероглу (4), Каймакоглу (7).
Р: Быков (4), Фридзон (8), Моня (6), Воронцевич (10), Каун (8); Хвостов (0), Мозгов (18), Воронов (9), Колесников (0), Жуканенко (0), Понкрашов (4).
Пуэрто-Рико – Зааны Ясан Эрэг – 79:88 (14:19, 19:20, 26:25, 20:24)
П: Барреа (19 + 7 дамжуулалт), Уэртас (18), Пиви (14).
К: Абу (19), Ламизана, Коне (17 + 10 самбар), (17 + 5 самбар).
Турк – Хятад – 87:40 (15:6, 24:7, 27:12, 21:15)
Т: Тунчери (20), Эрден (18), Асик (17).
К: Юэ Сунь (15).
| Баг | Тоглолт | Хожил | Хожигдол | Авсан оноо | Алдсан оноо | Зөрүү | Оноо | тнц (тоглолт) |
тнц (зөрүү дундаж) |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 5 | 5 | 0 | 393 | 285 | +108 | 10 | |||
| 5 | 4 | 1 | 365 | 346 | +19 | 9 | |||
| 5 | 3 | 2 | 403 | 370 | +33 | 8 | |||
| 5 | 1 | 4 | 360 | 422 | −62 | 6 | 1−1 | 1.0127 | |
| 5 | 1 | 4 | 386 | 401 | −15 | 6 | 1−1 | 0.9939 | |
| 5 | 1 | 4 | 334 | 417 | −83 | 6 | 1−1 | 0.9938 |
D хэсэг
Шинэ Зеланд – Франц – 82:70 (17:20, 22:5, 19:18, 24:27)
НЗ: Пенни (25), Вукона (15), Кэмерон (8).
Ф: Боколо (13), Желабаль (12), Де Коло (10).
Ливан - Литва - 66:84 (16:16, 16:23, 19:25, 15:20)
ЛИВ: Файед (19), Ворман (11).
ЛИТ: Сейбутис (17), Гечевичюс (16), Клейза (10).
Испания – Канад – 89:67 (28:17, 14:20, 21:11, 26:19)
И: Руди Фернандес (19 + 5 самбар), Васкес (19 + 5 самбар), Гарбахоса (9).
К: Олинык (14), Шепард (12), Андерсон (8).
| Баг | Тоглолт | Хожил | Хожигдол | Авсан оноо | Алдсан оноо | Зөрүү | Оноо | Tie (Record) |
Tie (Goal Average) |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 5 | 5 | 0 | 391 | 341 | +50 | 10 | |||
| 5 | 3 | 2 | 420 | 356 | +64 | 8 | 1−1 | 1.0705 | |
| 5 | 3 | 2 | 424 | 400 | +24 | 8 | 1−1 | 0.9708 | |
| 5 | 3 | 2 | 351 | 339 | +12 | 8 | 1−1 | 0.9595 | |
| 5 | 1 | 4 | 339 | 440 | −101 | 6 | |||
| 5 | 0 | 5 | 330 | 379 | −49 | 5 |
loading...




ene german neeree zayaagui yumaa.
loading...
china Yao ming. Yi jianlian. Z Z wang 3-gui togloson alia bna lee..Ene 3-n ondor ni baihgui bol china barag l mongoliin bag yum bna lee dee he he he
loading...
Герман европ гэсэн том газрыг төлөөлөн том гэсэн тэмцээн болгон дээр орох юм даан ч гавихгүй юм даа.
loading...
Turkey China aag jinhene aljiinaa bi uzeed bisherleeshd Yun Usa Spain ntrees iluu Turkey uran goy toglottoi ter shidel Deeree tuviin toglogchid ni yaasan aimar yumaaa Erdan Savas geel
loading...
kobe irsen bol USA asuudalgui
loading...
kobe irsen bol asuudalgui ch geh shig teneg batsaanuud kobe kobe geed uhej aldah yumaa
loading...
eee huurhii germany bye bye!!! muu togloson shuu uul yadaj hesgeesee garna gej naidaj l bailaa
loading...
kobe bol aguu toglogch shvv de ter kobe ats gjaga ter hvn uuru yu bolj taarhuu ai.USA gehdee awraga awj chadahgui bhoo.arai l bish haragdjilee.
loading...
China aztai hognuud ve. Litva d archigdah boltugai.
loading...