Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Дэлхийн наадмын аварга У.Бямбажав Тулааны спортын наадмын хүрэл медаль хүртлээ

GD Star Rating
loading...

Дэлхийн тулааны спортын анхдугаар наадмаас Монголын сүмочид нэг мөнгөн медаль хүртсэнийг “ТЦ” өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл сүмогийн тэмцээний сүүлчийн өдөр болсон үнэмлэхүй жингийн барилдаанд дэлхийн хошой аварга, олимпийн бус төрлүүдийн спортын Дэлхийн наадмын аварга Уламбаярын Бямбажав хүрэл медаль авчээ. Тэрбээр эхний даваанд хийлээд Японы Такахиро Маэтаг уватэнагэ, Украины Евген Козлятинийг ёрикири, Японы Рёо Итог котэнагэ мэхээр тус тус орхиод ОХУ-ын Алан Караевт ёрикиригээр дийлдсэн байна.

+115 кг-ын жинд түрүүлсэн орос сүмоч үнэмлэхүйд мөн аваргалж, “Бээжин-2010” тулааны наадмаас хошой алтан медаль хүртсэн юм. У.Бямбажав дагах барилдаанд Японы Такаши Шимаког хатакикоми, нутгийн бөх Рэнцэндоржийн Гантөгсийг ёрикири мэхээр ялаад медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд -115 кг-д ДАШТд гурвантаа түрүүлсэн Японы Кацүо Ёшидаг ёрикири мэхээр буулган авч медалийн тавцанд зогсох эрхтэй болжээ. 85 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Рэнцэндоржийн Гантөгс үнэмлэхүй жинд ч авах ойрхон байв. Тэрбээр Тайландын Жаккрапонг Чоарунгмете, Египетийн Эль Сайед Ахмед Габр-Элдерс, Японы Гэнки Томита, Монголын Г.Наранбат нарыг ялаад Японы Хироаки Томита, хүрэл медальд хүрсэн У.Бямбажав нарт унасан байна.

2008 онд ДАШТ-ий үнэмлэхүй жинд түрүүлж байсан Ганхуягийн Наранбат Египетийн Хоссам Фатхи Омар Месбах, Японы Такаши Химэно, Гэнки Томита нарыг буулган аваад нутгийн бөх Р.Гантөгсөд шитатэнагэ мэхээр дийлдэж дагах барилдаанд оржээ. Гэвч Бразилийн Такахиро Хигучид ёрикири мэхээр ялагдан хасагдсан байна. Манай нөгөө хоёр бөх тун муу барилдлаа. Ц.Мягмарсүрэн заан АНУ-ын хөнгөн жингийн бөх Келли Нейтингийг жингээр ааглан цүкидаши мэхээр ялаад Японы Ёшида Кацүо, Такаши Шимако нарт дараалан сөхөрсөн бол О.Өсөхбаяр Бразилийн Такахиро Хигучид эхний даваанд дийлдсэн. Тулааны спортын наадмын сүмо бөхийн тэмцээний 24 медаль тавхан улсад очжээ.

ОХУ, Украин, Японы баг тус бүр долоон медаль авснаар эхний гурван байрыг эзэлсэн байна. Оросууд найман жингийн талд нь түрүүлж, хоёр мөнгө, нэг хүрэл медалиар цуглуулгаа баяжуулсан бол Украин хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар удаалж, япончууд ганц аварга, мөнгө, хүрэл медаль тус бүр гуравтайгаар гутгаар байрт оржээ. Манай сүмочид мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг авсан бол болгарчуудаас эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд аварга төрсөн билээ.

МЕДАЛЬТНУУД

Үнэмлэхүй. Эрэгтэй

1.Аран Караев (ОХУ) 2.Хироаки Танака (Япон) 3.Уламбаярын Бямбажав (Монгол)

Үнэмлэхүй. Эмэгтэй

1.Ольга Давыдко 2.Свитлана Яромка (хоёул Украин) 3.Анна Жигалова (ОХУ)

Тулааны наадмын жүдо бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд болсон. Хэдийгээр тамирчдыг нэр зааж урьсан боловч чансаа өндөр бөхчүүд Бээжинд очсонгүй. Арваадхан хоногийн дараа ДАШТ болох гэж байсан тул энэ наадмыг үл тоосон байж ч мэдэх юм. Эрэгтэйчүүдийн тэмцээнд 26 жүдоч хүч үзэхэд 2008 оны залуучуудын ДАШТ-ий +100 кг-ын мөнгөн медальт Масарү Момосэ түрүүлж, Европын өсвөр үе, залуучуудын АШТ-ий хүрэл медальт Латвийн Владимирс Окнакс дэд байрт оржээ. Францын Жером Вюстнер Австрийн Франц Биркфеллнерийг ялж, Японы Юүки Дэгүчи БНХАУ-ын Лью Жянийг буулган авч медалийн тавцанд гарсан байна.

Эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд 19 жүдоч хүч үзэхэд Хятадын гурван бөх медаль авсан байна. 2008 онд Францын Левалуад үнэмлэхүй жингийнхний ДАШТ болоход тавдугаар байрт шалгарсан Чинь Чянь Азийн залуучуудын аварга, Японы Нодока Шираишиг ялж түрүүлэн, үлэмж биет Лью Хуаньюань, залуу тамирчин Мей Фан нар хүрэл медаль авлаа.

GD Star Rating
loading...
Дэлхийн наадмын аварга У.Бямбажав Тулааны спортын наадмын хүрэл медаль хүртлээ, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Turnaldo says:

    Ter alan karaev geed shiiruun zaluu bleeshuu. manchesterunitedfan.miniih.com

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: