loading...
Японы сүмогийн холбоо өнгөрөгч даваа гаригт (VIII.30) есдүгээр сарын 12-26-нд Токио хотноо зохиогдох Аки башёгийн банцүкэг зарлалаа. Бейсболын тоглолтод бооцоо тавьсан гэх хэргээр барилдах эрхээ нэг тэмцээнээр хасуулсан бөхчүүд бүгд зиндаа уруудсанаар макүүчи, жюүрёод дэвшсэн бөхийн тоо энгийн үеийнхээс эрс олон болж, тэр хэрээр түүхэн олон рекорд шинэчлэгджээ.
Их аварга Д.Дагвадоржийг зодог тайлснаас хойш унаагүй байгаа ёкозүна Хакүхо дөрөв дэх тэмцээндээ дараалан босоо түрүүлэх үү гэдэг нь Аки башёгийн гол сэдэв болж байгаа. Одоогоор 47 дараалан ялаад буй тэрбээр намрын тэмцээний зургаа дахь өдрийг хүртэл унахгүй байх аваас энэ үзүүлэлтийн хоёрдугаарт ордог Чиёнофүжигийн амжилтыг давтах юм. Банцүкэ зарласан өдөр хэвлэлийн бага хурал зарласан Хакүхо аварга “Рекорд бодож өөрийгөө зовоох дургүй. Хамгийн гол башёгийн сүүлчийн өдрийг хүртэл санасандаа хүртэл барилдах нь чухал” хэмээн ярьжээ.
Бейсболын бооцооны хэрэгт холбогдсон бөхчүүдийн хамгийн том цолтой нь болох Котомицүки зодог тайлснаар япон сүмочдоос ёкозүна, озэки цолт нуудын дунд ганц Кайо л үлдлээ. 1993 оны долдугаар сарын тэмцээнд Таканохана Японы бөхчүүдийн нэр нүүрийг хамгаалан озэки цол дээр ганцаараа бичигдэж байсан бол тэр түүх дахин давтагдав. Комүсүбигээс дээш эрэмбэтэй бөхчүүдийн дөнгөж гурав нь япон бөх байгаа нь Наран улсынхны хувьд анти-рекорд боллоо. Эсрэгээр макүүчи болон жюүрёо зиндаан дахь гадаад бөхчүүдийн хүрээ дахин тэлж, шинэ дээд амжилт тогтоосон байна.
70 сэкиторигийн 24 нь япон биш бөх байгаа бол дээд зиндааны 42 сүмочийн 19 нь гадаадынх ажээ. Озэки цолтой ганц япон бөх Кайо энэ тэмцээнд 13 дахиа кадобан (тавиас дээш хувийн амжилт үзүүлэхгүй бол цолоо алдана) болж барилдах бол Точиозан, Аран нар анх удаа сэкивакэ цол хүртэж, Кисэносато комүсүби дээр 12 дахь тэмцээндээ эрэмбэлэгдлээ.
Аран их сүмод хөл тавьснаасаа хойш 22 ба шё зарцуулан сэкивакэ цолд хүрсэн нь хамгийн хурдан дэвшсэн үзүүлэлтийн наймдугаарт (Конишики 14 башёд сэкивакэ болсноор тэргүүлдэг) орсон байна. Макүүчигийн доод хэсгийн тавиас дээш хувийн амжилт үзүүлээгүй бөх чүү- дийн зэрэгцээ барилдах эрхээ хасуулсан зургаан бөх зиндаа уруудаж, озэки Котомицүки зодог тайлснаар есөн бөх дээд зиндаанд дэвшив. Өмнөх зууны эхээр л ийм тохиолдол бүртгэгдэж байжээ.
Зиндаа ахисан есөн бөхийн хоёр нь шинэ маэгашира болсон бөгөөд тэд хамгийн удаан хугацаа зарцуулж, дээд зиндаанд гарсан үзүүлэлтийн дээгүүр бичигдэх болсон байна. “Ошима”-гийн Кёкүнанкай мэргэжлийн сүмод хөл тавьснаасаа хойш 105 башё барилдаж байж оргил зиндаанд ирсэн нь рекордыг эзэм шигч Хошиивато (115)-гийн дараа орно.
Тэгвэл хятад сүмочдоос анх удаа макүүчид дэвшсэн Соококүрай 42 башё зарцуулан энэ зэрэгт хүрсэн нь гадаад бөхчүүдийн дунд долдугаарт орох удаан ахилт байлаа. АНУ-ын Сэнторюү 72 башёд барилдаж байж элитийн эгнээнд нэгдсэнээр энэ анти үзүүлэлтийг эзэмшдэг бол Монголын Хакүба, Мооконами нар 50 башёгоор удаалдаг юм. Кёкүнанкай жюүрёогийн барууны 12-оос шууд дээд зиндаа руу үсэрсэн нь бүр 1888 оноос хойш гараагүй үзэгдэл юм. Шинэ маэгашира нар ийнхүү түүхэнд тэмдэглэгдсэн бол дээд зиндаанд эргэж ирсэн бөхчүүд мөн л янз бүрийн үзүүлэлтэд нэрээ бичүүлжээ. Тоёозакүра ес дэхээ, Касүгао найм дахиа макүүчид дэвшсэнээр “лифтчид” гэж нэрлэдэг энэ жагсаалтын дөрөв, долдугаарт орсон бол Тосаноүми 38 нас 6 сартайдаа дээд зиндаанд эргэн ирсэн нь түүхийн манлай болов.
Түүнчлэн Точинонада (36 нас 6 сар), Тоёозакүра (36 нас 5 сар) нар ахимаг “авирагчдын” ТОП-10-т бичигдэж байна. Монголын Широнорюү, Хятадын Нака нокүни нар жюүрёод дэвшсэнээр сэки тори цолтой гадаад бөхчүүдийн тоо шинэ рекорд тогтоосон. Монголын 19 дэх цолтон Широнорюү 2010 онд “Сакаигава”-гаас төрсөн дөрөв дэх сэкитори нь болсон байна. Нэг дэв жээнээс нэг жилийн дотор ийм олон цолтон төрсөн нь мөн л дээд амжилтыг давтжээ. Аки башёд дэд зиндаанд тус дэвжээний долоон бөх (жюүрёогийн 25 хувь) барилдах гэж буй нь рекордтой зэрэгцсэн байна.
Монгол, нанхиад сүмочдоос гадна Такарафүжи, Точиновака нарын бөхчүүд анх удаа, Жюүмонжи, Саданофүжи, Рюүхо нар дахин жюүрёогийн босгыг давсан. Озэки цол авч байсан бөх жюүрёо зиндаанд унасан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн нь Миябияма юм. Макүү- чигийн дунд хэсгээс төдийлэн доошилж үзээгүй тэрбээр бейсболын бооцооны хэрэгт холбогдон эрхээ хасуулснаар дэд зиндааны дагавар магнай болжээ.
МОНГОЛ СҮМОЧДЫН ЧАНСАА
МАКҮШИТА
б8 Хошихикари (Хаккакү) Д.Лхагва
б12 Араваши (Ханакаго) Э.Дөлгөөн
з14 Ониараши (Асахияма) Ө.Өлзийжаргал
б17 Кёкүшюүхо (Ошима) Т.Эрдэнэбаатар
з18 Азүмарюү (Таманои) С.Тодбилэг
з19 Таканоива (Таканохана) А.Баасандорж
з25 Кагамио (Кагамияма) Б.Нанжид
з40 Сэншё (Шикихидэ) Э.Баярбат
б40 Рюүо (Миягино) Э.Санчирболд
з45 Хошизакүра (Хаккакү) М.Алтангэрэл
б46 Сэйро (Шикорояма) А.Өнөболд
б55 Дайонами (Тацүнами) Б.Ууганбаяр
САНДАНМЭ
б1 Сакигакэ (Ханарэгома) Я.Баттүшиг
б4 Тайка (Шикихидэ) С.Шаравнямбуу
з6 Тоорүгава (Минэзаки) Д.Ууганбаатар
з25 Рюүонами (Тацүнами) Б.Баттөгс
з80 Чиёшёома (Коконоэ) Г.Мөнхсайхан
ЖОНИДАН
б.21 Аратоши (Ирүмагава) В.Цэрэндорж
з.63 Кэнго (Нишёносэки) Б.Төртүвшин
loading...




