Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Аваргуудын лиг : А хэсэг (Интер, Вердер, Тоттенхэм, Твенте)

GD Star Rating
loading...

Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Аваргуудын лигийн тэмцээн тун удахгүй эхэлнэ. 9 сарын 14-нд явагдах хэсгийн эхний тоглолтоос өмнө SN та бүхэнд хэсэг тус бүрийг танилцуулж хэсгээс шалгарах багуудын таамгийг хүргэх гэж байна. Ингээд эхлээд аваргуудыг багтаасан А хэсэг.

А хэсэг

1. Интер (Итали)
2. Вердер (Герман)
3. Тоттенхэм (Англи)
4. Твенте (Недерланд)

1. Интер Милан

Өнгөрсөн улиралд дотооддоо үзүүлсэн амжилт : Сери А лигийн ялагч, Италийн цомын ялагч
Европт үзүүлсэн амжилт : Аваргуудын лигийн ялагч
Дасгалжуулагч : Рафаель Бенитез – 2010 оны 6 сараас хойш
Тоглолтын арга барил : Хүчтэй хамгаалалтаас хурдтай сөрөг довтолгоонд шилжих
Давуу тал : Аварга авч үзсэн туршлагатай хүчтэй бүрэлдэхүүн, хүчтэй найдвартай хамгаалагчид, мөн чадварлаг довтлогчид
Сул тал : Одоохондоо Рафа яаж ажиллах эвээ олоогүй л байна. өөрсдийнхөө алдаанаас болж олсон амжилтаа нурааж мэдэх
Түлхүүр тоглогчид : Лусио, Самуель, Майкон,Это’о, Шнайдер, Милито
Боломжит амжилт : Хагас шигшээ болон тэрнээс цааш…
Гарааны 11 : (4-2-3-1): Жулио Цесар ; Майкон, Лусио, Самуель, Киву; Камбьяссо, Занетти; Пандев, Шнайдер, Это’о; Милито.

2. Вердер Бремен
Өнгөрсөн улиралд дотооддоо үзүүлсэн амжилт : Бундеслигт 3-р байр, Германы цомд аман хүзүү
Европт үзүүлсэн амжилт : Европын лигийн шөвгийн 16
Дасгалжуулагч : Томас Шааф – 1999 оны 5 сараас хойш
Тоглолтын арга барил : Довтолгоо, довтолгоо, довтолгоон болон маш их отон тоглолт
Давуу тал : Гоолуудыг ар араас нь бөмбөгдөх хүчтэй довтолгоонтой
Сул тал : Гоолуудыг ар араас нь алдах сул хамгаалалттай
Түлхүүр тоглогчид :  Марко Марин, Аарон Хант, Клаудио Пизарро
Боломжит амжилт : Шөвгийн 16
Гарааны 11  : (4-2-2-2): Визе; Фриц, Мертесакер , Нальдо, Пасанен; Баргфреде, Фрингс; Марин, Хант; Пизарро, Алмэйда (Боровски).

3. Тоттенхэм Хотспур

Өнгөрсөн улиралд дотооддоо үзүүлсэн амжилт : Премьер лигт 4-р байр, ФА цомын хагас шигшээ, Лигийн цомын 5-р шат
Европт үзүүлсэн амжилт :
Дасгалжуулагч : Харри Реднапп – 2008 оны 10 сараас хойш
Тоглолтын арга барил : Хоёр жигүүрээ ашиглан ихэнхидээ ашиглана, алсын  дамжуулалууд ховорхон
Давуу тал : Аарон Леннон болон Бэйл гэсэн хурдтай тоглогчид жигүүрээр хурдтай довтолгоно. Мөн бие биенээ сайн ойлгодог залуустай.
Сул тал : Сэтгэл санааны хувьд тогтворгүй, европын туршлага байхгүй
Түлхүүр тоглогчид : Лука Модрич, Гарет Бэйл, Ледли Кинг
Боломжит амжилт : Шөвгийн 16
Гарааны 11 : (4-4-2): Гомеш; Чорлука, Даусон, Кинг, Бэйл; Леннон, Паласиос, Хадлестоун, Модрич; Дефо, Крауч.

4. Твенте
Өнгөрсөн улиралд дотооддоо үзүүлсэн амжилт  : Лигтээ түрүүлж, цомын тэмцээндээ хагас шигшээд үлдсэн
Европт үзүүлсэн амжилт : Европын лигийн шөвгийн 32
Дасгалжуулагч : Мишель Прюдомм – 2010 оны зунаас хойш
Тоглолтын арга барил : Хатуу, нягт, шургуу
Давуу тал : Сайн зохион байгуулалттай хамгаалалт, туршлагыг залуусын эрч хүчтэ хослуулсан
Сул тал : Гол тоглогчдоо зун алдсан, Аваргуудын лигийн туршлагагүй
Түлхүүр тоглогчид : Брайн Руйз,     Дуглас, Денни Ландзат
Боломжит амжилт : Европын лигийн эрх
Гарааны 11 (4-3-3): Михайлов ; Висгерхоф, Тиндалли ,     Дуглас, Янсен; Ландзат, Брама, Байрами; Чадли, Янко, Руйз.

Нерразурричууд аваргаа хамгаалахын тулд нилээд хүнд замыг туулах хэрэгтэй болох нь. Тэдний хэсгийг ”Үхлийн” гэж тодотгож болох ч Милан хотын бас нэгэн баг болох АС Миланы багтсан G хэсэг илүү хүнд учраас энэ хэсгийг”Үхлийн хэсэг #2” гэж нэрлэе. Мэдээж хэрэг Интер энэ жилийн аваргуудын лигийн гол фаворитуудын нэг. Өнгөрсөн улиралд требль хийсэн бүрэлдэхүүнээ бараг тэр чигээр нь хадгалж ычадсан. Аваргуудын лигийн сугалааны үеэр гардуулсан өмнөх улирлын шилдгүүдийн шагналыг бүгдийг нь Интерийнхэн хамсан нь тэдний хүч хэр их байгааг харуулна. Гагцхүү эдгээр тоглогчдыг нэгтгэн зангидаж байсан Жозе Моуриньо хэмээх эрхэм явж оронд нь Рафаель Бенитез ирсэн байгаа. Рафа лигийн тэмцээнд үргэлж азгүйтэж байдгаараа алдартай, Гэхдээ Моуриньогийн үлдээсэн ийм сайхан ”бэлэн материал”-ыг ашиглаад амжилт үзүүлж чадахгүй байна гэж байхгүй байх. Гэхдээ түүнд Моуриньогийн зоримог зан чанар дутна. Түрүү улиралд Моу довтлоч нараа хамгаалагч болгоод, хамгаалагчдаа довтолгоонд оролцуулж байсан ч тохиолдол бий.
Рафагийн нэг давуу тал бол хасагдах шатны тэмцээнд сайн амжилт үзүүлдэг. Тод жишээ нь 2005 оны аваргуудын лиг болон өмнөх жилүүдийн Ливерпулийн амжилт
Тиймээс тэд хэсгээсээ шалгарахад нэг их хүндрэл учрахгүй байх.
Вердерийн хувьд бол тийм ч барьцтай баг биш. Урьдчилсан шатанд л гэхэд Сампдориаг эхний тоглолтонд 3 : 1-ээр ялж бараг эрхээ өвөртөлсөн хэрнээ Италийн багийн талбайд очоод 5 минутын дотор л хоёр гоол алдаад өөрсдийгөө алах дөхсөн. Аз болж Маркус Росенбергийн од тэр өдөр гийж цаг дуусахаас ердөө хэдхэн секундын өмнө багтаа тэнцээний бөмбөгийг бэлэглэсэн билээ.
Гэхдээ үргэлж ийм аз тэднийг ивээхгүй л болов уу.
Зун хийсэн наймаануудаас хамгийн дөнгүүр нь Арсеналын Майкл Селвистре. Энэ Франц эр гэхдээ тийм ч найдвартай тоглолттой биш гэдгийг бид мэднэ.
Гэхдээ Вердерийн нэг давуу тал бол Италийн багуудын эсрэг маш сайн үзүүлэлт үзүүлдэг. 2008-09 оны Аваргуудын лигт тэд Интертэй нэг хэсэгт багтаад талбайд нь тэнцэж, өөрийнхөө талбайд 2 : 1-ээр ялж байсан. Дараа нь Европын лигт ороод АС Миланыг тэмцээнээс мулталж шөвгийн 16-д үлдэж байсан. Тиймээс тэр түүхээ давтаж чадвал Вердер хэсгээ тэргүүлэх найдвар байна.
Олон жил нэг багт ажилласан дасгалжуулагчын давуу тал бол багийнхнаа маш сайн мэддэг тэдэнтэй ойр харилцаатай байдаг. Энэ нь ч багийн амжилтанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Харин Рафагийн хувьд Интерт ирээд удаагүй тэгээд ч Ливерпульд байхаасаа хүйтэн хөндий нэгэн гэгддэг байсан учраас Интерчүүдийн нэг сул тал болж мэдэх юм.
Тоттенхэм энэ жил Лондоныг төлөөлж Аваргуудын лигт өрсөлдөж байгаа 3 дахь баг болсон. Премьер лиг эхлээд 3 тойрог яваад байхад одоогоор 4 оноотой байна. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн жил 9 : 1-ээр ялж байсан Уйганд 1 гоолоор ялагчихлаа. Ер нь залуу тоглогчдын хувьд сэтэлзүйн тал дээр асуудалтай нь үнэн. Бага юман дээр сэтгэлээр унаж, урам хугарах нь цаашдын амжилтанд маш сөрөг нөлөөтэй. Урьдчилсан шатандл гэхэд хүчээр хамаагүй дутуу Янг Бойз багтай таарсан ч айлын талбайд маш муу тоглож 3 – 2-оор ялагдсан нь залуусын энэ чанарыг харуулж байна. Гэхдээ талбайдаа тэд  ямар ч байсан 4 гоолоор ялж чадсан.  Өмнөх жилүүдэд Тоттенхэмийн залуус Лиг болон цом гэсэн хоёр фронтод тулалддаг байсан бол энэ жилээс дахиад нэг тэмцээн нэмэгдээд ороод ирлээ. Мэдээж хэрэг энэ бол ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Ялангуяа боксин-дэй буюу 12 сарын сүүлээр аваргуудын лиг, лиг, цом гээд олон тэмцээн давхцах учраас тэдэнд сайн нөөц хэрэгтэй. Харин одоогийн тэдний бүрэлдэхүүнийг харахад МанЮ шиг, Челси шиг тийм сайн нөөц алга байна.
Твентед европын шилдэг гурван багтай өрсөлдөхөд хүч дутах байх. Түрүү улиралд лигт түрүүлэхэд энэ багийг удирдаж байсан Стив Макларен явж оронд нь Бельги мэргэжилтэн Мишель Прюдомм иржээ. Стандарт, Гент гэсэн дундаж багуудыг удирдаж явсан түүнд мөн л туршлага дутна гэдэг нь эргэлзээгүй.
Зуны наймааны цонхоор гол тоглогчдоо алдсанаас гадна хөрөнгө санхүү муутай учраас олигтой тоглогчид авч чадсангүй. Феиноордоос 34 гарсан Ландзатыг авчирсан ч төдийлөн найдвар хүлээлгэхгүй байна. Гэхдээ мэдээж бөмбөг бөөрөнхий учраас тэд гайхамшиг бүтээхийг үгүйсгэх аргагүй.

Sportnews-ийн таамаг :

1. Интер Милан
2. Тоттенхэм
3. Вердeр
4. Твенте

GD Star Rating
loading...
Аваргуудын лиг : А хэсэг (Интер, Вердер, Тоттенхэм, Твенте), 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. d says:

    bremen 2oor garj ch magadgui ym, Tottenham ariin heseg ugiin asuudaltai bsn deer ni hamgaalaltiin gol hun boloh Dawsoniigoo sar gaui hugacaatai aldsanaas bolj muuhan majilt gargaj magadgui l ym
    gehdee amjilh husye uul ni Bur negeer ch garaad irehed gaihahaargui l bureldehuuntei bagdaa

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    1eer Inter garh in todorhoi bha yaaj ch azguitsen harin 2oor Tottenham garh bha

    GD Star Rating
    loading...
  3. -FC.Arsenal- says:

    2 oor tottenham garnaa dawson bertsen ch gelee gallasiig awchaa bizdee bas king woodgate bgaa bizdee

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    1-r bol oilgomjtoi hen garah n, 2-r harin bremen garchihaasai , germanii baguud er n avarguudiin ligt joohon azgui ( esvel huch hurdeggui yumdaa).

    GD Star Rating
    loading...
  5. soccer says:

    inter 1-r garnadaa gexdee bombog boorxii shuu dee totenham 1 –r ch yumuu

    GD Star Rating
    loading...
  6. kkk says:

    gallasaas gadna bassong bna shu dee bas portsmoutaas avsan kabul bna hamgaalalt ailtgui ee

    GD Star Rating
    loading...
  7. Aldaraa says:

    Totenhem 1-r hangaltai garna. nadtai barih hun bn uu?

    GD Star Rating
    loading...
  8. a says:

    bremen ch hesgeesee garaad irehiig baig gahgui teed ted bol CL.n hangalttai turshlagatai bag harin totanham bol CL.d arai l shinedeh bhaa hesgeesee garahgui l bolovuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: