loading...
Наймдугаар сарын 28-31-нд Азийн триатлоны анхан шатны семинар Улаанбаатар хотноо явагдаж өндөрлөлөө. Семинарт Хонконг, Сингапур, Малайз, Монголын 16 дасгалжуулагч хамрагдаж, номын дуу сонссон юм. Семинарыг удирдахаар ирсэн Олон улсын триатлоны холбооны мэргэжилтэн Алан Лейтэй уулзаж, ярилцлаа. Энэ эрхэм өдгөө ч триатлоны спортоор хичээллэдэг бөгөөд өмнө нь хэт холын зайн уралдаан буюу Iron Man-д зургаан удаа шандас сорьж байсан гэнэ. 7.5 км сэлж, 180 км дугуй жийсний дараа үргэлжлүүлээд марафоны зайд (42 км) гүйнэ гэдэг хэр баргийн хүний чадах зүйл биш билээ.
-Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу? Монголд ямар зорилгоор ирсэн бэ?
-Намайг Алан Лэй гэдэг. Олон улсын триатлоны холбооны спортын хөгжлийн менежерээр ажилладаг. Танай оронд триатлоны анхан шатны семинарыг удирда хаар АНУ-аас ирлээ. Нийт дөрвөн хоног үргэлжлэх юм. Энэ семинар маань дасгалжуулагчаар ажиллаж эхэлж байгаа болон залуу тамирчдад анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэсэн юм. Клуб, тамирчид, багийг яаж хөгжүүлэх талаар заах болно. Монголын триатлоны холбоо энэ семинарыг зохион бай гуулснаар цаашид олон дасгалжуулагч төрүүлэх боломжтой болж байгаа.
-Төгссөн хүмүүст дасгалжуулагчийн лиценз олгох уу?
-Үгүй ээ, зөвхөн сертификат олгоно. Энэ хүмүүс Монголын анхны итгэмжлэгдсэн дасгалжуулагч нар болох юм.
- Семинарын үеэр онолын хичээлээс гадна практик зааж байгаа юу?
-Мэдээж семинар бүхэн онол, практик хосолж явах ёстой. Би практикаа Төв цэнгэлдэх хүрээлэн, мөн “Орчлон” сургууль дээр явуулж байгаа.
-Манай тамирчдын ур чадварыг харж амжив уу? Ямархуу санагдав?
-Танай тамирчид жил ирэх тусам сайжирч байгааг би мэднэ. Монголоос ойрын хэдэн жил сайн тамирчин төрнө гэж харж байгаа.
-Монголын тамирчин, дасгалжуулагч, холбооны албаны хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Монголын триатлоны холбоо үйл ажиллагаагаа маш хурдацтай явуулж байгаа. Одоо энэ эрчээ сулруулалгүй ажиллах хэрэгтэй. Бүгдээрээ нийлж бодол санаагаа солилцон, хамтарч ажиллавал маш хүчтэй болж чадна.
-Дараагийн шатны сургалт хэзээ болох бол?
-Энэ удаагийнх зөвхөн үндсэн мэдлэг зааж буй анхан шатны семинар. Хоёр жилийн дараа хоёрдугаар шатны сургалтыг явуулах болно.
-Та өмнө нь триатлонтой холбоотой ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би энэ спорттой холбогдоод 30 жил болж байна. Өмнө нь АНУ-ын триатлоны холбоонд ажиллаж байсан. Америкийн тамирчид сүүлийн гурван олимпод оролцоход би хувь нэмрээ оруулсан. Харин одоо Олон улсын триатлоны холбооны Хөгжлийн хэлтэст ажиллаж байна. Триатлоны спортыг шинэ тутам хөгжүүлж буй танайх шиг оронд семинар удирдах зэргээр мэддэг, чаддаг бүхнээ зааж өгдөг юм. Танай улсын хувьд триатлоны спортыг хөгжүүлэхийн төлөө их зүйл хийж, ийм семинар зохион байгуулж байгаа нь таатай санагдаж байна.
-Энэ спорт дэлхий дахинд хэрхэн хөгжиж байна вэ?
-Триатлон бол бий болоод хамгийн хурдан олимпийн хөтөлбөрт багтсан спорт. 2000 онд олимпийн хөтөлбөрт багтсанаас хойш дэлхий даяар эрчтэй хөгжиж байгаа. Би хувьдаа дэлхийн улс бүр триатлоныг амьдралынхаа өдөр тутмын хэмнэл болгоосой гэж хүсдэг. Мөн олимпийн наадмын тэнгэрт олон орны далбаа, тэр тусмаа Монголын далбаа мандаасай гэж хүсч байна.
- Ярилцсанд баярлалаа.
loading...




traithlond bi mash ih durtai hicheellehiig amjilt agrgahiig mash ih husej bn. daan ch holbogdoj neg l chadahgui yum holbogdoh dugaar baival zaaval taiwj uguurei
loading...