Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад, Турк 2010 » Испани Грекийг дахин хожлоо

GD Star Rating
loading...

ИСПАНИ – ГРЕК – 80:72
(22:19, 15:12, 15:20, 28:21)

Фернандес 14 Диамантидис 16
Гарбахоса 5 Фоцис 12
М. Газоль 4 Схорцанитис 13
Рубио 6 Зисис 16
Наварро 22 Спанулис 12
Юй 9 Калатес 1
Лопес 5 Бурусис 2
Васкес 6 Перпероглу 0
Рейес 6 Царцарис 0
Мумбру 3

2006 оны Японд болсон ДАШТ-ий шигшээд таарсан Европын хоёр хүчирхэг баг энэ удаа хэтэрхий эрт буюу шөвгийн 16-д учраа таарчээ. Тухайн үед Испани По Газольгүй ч илт давуу ялж байсан бол энэ удаа мөн л По Газольгүй тоглож буулгаж авлаа.

Тоглолтын турш хоёр баг тун ойрхон тоглосон ч Испани 4-р үед онооны давуутай болж түүнийгээ сайн хадгалсаар Грекийг энэ удаа хожлоо. Хэсгийн тоглолтондоо хоёр ч хожигдож олныг гайхшаруулсан Серхио Скариологийн шавь нараас энэ өдөр Хуан Карлос Наварро хамгийн сайн тоглож 22 оноо аван багаа 80-72-оор хожууллаа.

Испаний нөөц тоглогчид Фран Васкес, Филипе Рейес нар нийлээд 12 оноо, 17 самбараас авалт хийжээ. Серхио Юй ч бас нөөцөөс 15хан минут тоглосон хэдий ч 9 оноогоор багтаа тус хүргэсэн байна.

Испаний ийнхүү хожсоноор шөвгийн наймд Сербитэй таарч байгаа бөгөөд тэд өнгөрсөн жил Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээд таарч байсан билээ. Тэр үед Испани 85-63-аар хожиж байлаа.

Тоглолтын цаг дуусахад 5:49 үлдсэн байх үед оноо 58-57 Испани илүү байсан ба Руди Фернандес 5 оноо авч 9-0 харьцааг үзүүлснээр армаданууд оноо холдсон.

Энэ үеп Вассилис Спанулис холын зайнаас хийж 67-60 болгосон ч хоёрхон минут хэртэй хугацаа үлдсэн байсан. Спанулисийн хариуг Хуан Карлос Наварро эргүүлэн барьж холын зайнаас хийж дахин 10 онооны зөрүүтэй болсон билээ. Грек Испанийг барих гэж бүсд нь шахаж тоглосон хэдий ч амжилт олоогүй юм.

Руди Фернандес өөрийн 14 онооны 12-ыг сүүлйи хагас авсан.

Ер нь Грек сүүлийн 5 том тэмцээнд бүгдэд нь Испанид хожигдож байгаа гэнэ. 2006 оны ДАШТ-ий шигшээ, 2007 оны Евробаскетийн хагас шигшээ, 2008 оны олимпийн хэсгийн тоглолт, өнгөрсөн жилийн Евробаскетийн хагас шигшээд хожигдсон аж.

Димитрис Диамантидис, Никос Зисис нар Грекээс багаа тэргүүлэн 16 оноо авцгаасан. Тоглолтын дараа Грекийн багийн лидер тоглогч, сүүлийн үеийн Грекийн сагсан бөмбөгийн амжилтын гол түлхүүрүүдийн нэг Диамантидис шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа албан ёсоор зарласан юм.

Тоглолтын видео тоймыг энд даран үзнэ үү.

GD Star Rating
loading...
Испани Грекийг дахин хожлоо, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. mandakh says:

    barag spain turuulchih bizde

    GD Star Rating
    loading...
  2. xtr3me says:

    Dimitruis Diamantidis гоё тоглогч байсан !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: