Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад, Турк 2010 » Серби-Хорват: Серби шөвгийн наймд

GD Star Rating
loading...

Photo: Sport-Express

СЕРБИ – ХОРВАТ – 73:72 (19:27, 15:9, 20:14, 19:22)

Бьелица 3 Томас 6
Величкович 7 Банич 10
Крстич 16 Томич 6
Теодосич 3 Укич 11
Рашич 15 Богданович 9
Тепич 2 М. Попович 21
Перович 10 Лончар 9
Маркович 2 Кус 0
Саванович 0
Кесель 5
Мачван 8
Паунич 2

Александар Расичийн нэг секунд дутуу байхад хийсэн торгуулийн шидэлт Сербид гайхалтай ялалт авчирлаа. Серби ийнхүү өөрсдийн гол ривалыг ялснаар гөвгийн наймд шалгарсан анхны баг боллоо.

Серби сүүлчийн үед 7 оноогоор тэргүүл байхад Хорватын Марко Попович, Марко Банич нар багаа тэргүүлсээр тоог ойртуулсан. Попович сүүлчийн үед чөлөөт шидэлтийг 10-аас 8-г нь хийсэн бөгөөд 5,9 секунд дутуу байхад хоёр шидэлтээ хоёуланг нь хийж тоог тэнцүүлсэн юм. Гэвч Расич үлдсэн хугацаанд оролт хийж, түүн дээр Давор Кус алдаа гаргаж хоёр шидэлт хийх эрх аван гайхалтай ялалтын замд хөтөлсөн. Энэ үед Хорватад завсарлага авах эрх үлдээгүй бөгөөд Расич эхний шидэлтээ хийж, 2 дахь шидэлтээ албаар алдсанаар тоглолтын цаг дууссан.

Сербийн Ненад Крстич энэ тоглолтонд тун сайн тоглож багаа 16 оноогоор тэргүүлсэн бол Расич 15, Коста Перович 10 оноогоор түүнд дэм болжээ. Харин Хорватын Попович 21 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт хийсэн бол Роко Укич 11 оноо, Банич 10 оноо, 7 самбараас авалт гүйцэтгэсэн байна.

Тоглолтын эхний хоёр үед Серби ялимгүй давуу тоглож байсан ч Хорват оноогоор тун ойрхон тоглосоор байсан. Харин 3-р үед багууд тун ширүүн тоглож ээлжилж оноогоор давамгайлж байсан. 12 удаа тэргүүлэгчийн байр солигдсон гэхээр ямар өрсөлдөөнтэй үе өнгөрсөн нь тодорхой. Харин үеийн төгсгөлд Милош Теодосич гурваас хийж Милан Макван түргэн довтолгоо хийснээр Серби 54-50-аар тэргүүлж 3-р үеийг өндөрлүүлсэн.

Шийдвэрлэх 4-р үед Хорват олон сайхан боломжийг ашиглаж чадаагүй ба энэ үед оноо бүр 64-57 болон холдсон юм.

Видео тоймыг энд дарж үзнэ үү.

GD Star Rating
loading...
Серби-Хорват: Серби шөвгийн наймд, 8.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. joke says:

    aimar toglolt bolson shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: