loading...
Оросын www.sport.ru сайт энэ зууны эхний 10 жил багаа хамгийн ам жилттай удирдсан шилдэг 10 дасгалжуулагчийг нэрлэж байна.
1.Желемир ОБРАДОВИЧ
Тэр удирдаж байсан “Панатинаикос” багаа 2000, 2002, 2007, 2009 онуу дад Евролигийн аварга болгож байжээ. Мөн багтайгаа есөн удаа Грекийн аварга болж өө рөө Алек сандр Гомельскийн нэрэмжит Евролигийн шилдэг дасгалжуу лагчийн шагналыг 2007 онд хүртсэн байна. Энэ эрхэмийн удирдлага дор “Панатинаикос” Европт тэргүү лэх багийн нэг бол сон. Югославын иргэн тэрбээр ОХУ-ын “ЦСКА” клубыг амжилттай дас галжуулж байснаас гадна Европын аваргуудын цомын тэмцээнд “Парти зан”, “Ховентуд”, “Реал” гэсэн гурван багийг түрүүлүүлж ДАШТ-д улс даа аварга цолыг авчирч байжээ. Ийм гавъяатай хүн тэргүүн эгнээнд бичигдэх нь зүйтэй гэж уг агентлаг үзсэн байна.
2.Грегг ПОПОВИЧ
NBA-д сүүл мушгиж явсан “СанАнтонио Спэрс” багийг хөл дээр нь босгож хүчирхэг баг болгож чадсан тэрбээр яах аргагүй гавьяатай нэгэн. Попович энэ багийг одоогийн хэв маягт нь оруулах гэж маш их хөдөлмөрлөсөн. Одоо “Сан-Антонио” ямар ч өр сөл дөгчдөө айлгаж чадаж байна. “Оддын баг” гэж нэрлэгдэх болсон тэд Техас муждаа хамгийн нэр хүнд тэй хүмүүс болжээ. Мэдээж энэ ам жилт Грегг Поповичтой салшгүй хол боо той. Өнгөрсөн 10 жилийн ху га цаанд тэд NBA-гийн аварга цо лыг 2003, 2005, 2007 онд хүртэж харин Грегг 2003 онд шилдэг дас галжуулагчаар шалгарч байжээ.
3.Фил ЖЕКСОН
NBA-гийн түүхэнд хоёр багийг удирдан асар өндөр оргилд хүргэсэн энэ хүн өөрөө ч тамирчин байхдаа аваргын бөгжийг хэдэнтээ хүртсэн нэгэн. Фил Жексон сүүлийн 10 жилд “Лос-Анжелес Лейкэрс” багийг 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад NBA-гийн аварга болгож гайхамшигтай амжилт үзүүлсэн. Тэр “Гурвалжин довтолгоо” гэсэн хувилбар тоглолтод хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч “Лейкерс” амжилт арвин гаргах болсон. Энэ улирлын аваргын төлөөх тулаанд түүний удирдсан баг гарцаагүй өрсөлдөнө гэдэгт олон хүн итгэлтэй байгаа. Тэр яагаад шилдэг 10-ын гуравдугаарт бичигдэх болов оо гэж та гайхаж магадгүй. Тэгвэл түүний нэрийг мандуулах тоглогчид шинэ зууны эхээр дөнгөж тодорч байсанд оршино.
4.Душан ИВКОВИЧ
Серб үндэстэн энэ дасгалжуулагч 2009 онд нутгийнхаа шигшээ багийг Европын дэд аварга болгож чадсан. Мөн Европын аваргуудын лигийн өн дөрлөгт 2000 онд Афины “АЕК”, 2006 онд Москвагийн “Динамо” клубүүдийг хүргэсэн гавъяатан. Энэ хүнийг шинэ үеийн шилдэг дасгалжуулагч гэж үздэг. Дуда Евро-2009-д далайн чанадад тоглодог томчуудаас нэг ч хүн авалгүй залуу тамирчдаас бүрдсэн багтайгаа хүч үзэн хоёрдугаар бай ранд орж юу чаддагаа нотлон харуулж байв. Өнгөрсөн зууны 90-ээд оны үеэс түүний дасгалжуулагчын ур чадвар тодорч ирсэн гэж үздэг.
5.Рубен МАНЬЯНО
Дэлхийн хэмжээнд дасгалжуулагчийн хувьд дунджад орох энэ хүнийг “sport.ru” агентлаг яагаад тавд оруулав гэж та гайхаж магад. Энэ бас учиртай. Тэр 2000 оноос эхлэн Арген тиний шигшээ багийг удирдах болсон. Хэдхэн жилийн дотор багаа дэлхийн сагсан бөмбөгийн өндөрлөгт гаргаж чадсан. Маньяногийн удирдлага дор Жинобили, Скола, Ночиони, Дельфино болон өөр олон залуус эрч хүчээ авсан. Тэдний зарим нь одоо Европын болон NBAгийн багуудад тоглож байна. Тэр 2004 оны Афины олимпод багаа амжилттай оролцуулж аваргын алтан ме даль зүүлгэсэн нэгэн. 2006 онд Рубен Европыг зорьж ирсэн боловч тодорхой амжилт үзүүлж чадаагүй . Энэ хугацаанд Аргентиний шигшээ багийнхний нас ахиж бараг ихэнх нь 30 хүрчихээд байна. Тэр эдүгээ Бразилийн шигшээг дасгалжуулж байна.
6.Этторе МЕССИНА
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэр олон амжилт үзүүлсэн. Ялангуяа ОХУ-ын “ЦСКА” клубтэй түүний амжилтын үндэс ихээхэн холбоотой. Учир нь тэр Армийн багийг 2006- 2009 онд ОХУ-ын аварга болгож, 2006, 2008 онд Евролигийн шилдэг дасгалжуулагчаар шалгарч А.Гомельскийн нэрэмжит шагналаар шаг нуулсан. Мөн 2001 онд Италийн “Киндер”, 2006, 2008 онд “ЦСКА” багуудыг Евролигийн аварга болгож байжээ. Төрж өссөн Италийнхаа “Кин дер”, “Бенеттон” багуудыг ч улсынхаа аваргад түрүүлүүлсэн гавьяатан. Түүний авьяас нутаг таа байхад нь тодорсон гэдэг. 2006 онд тэр алдарт дасгалжуулагч Душан Ивковичын халааг авч Оросын Армийн багт ирсэн. Эхний жилүүдэд тэр багаа муу удирдаж байна гэж олон шүүмжлэл хүртэж байсан ч яван чангарч амжилтад хүрсэн гавъяатан билээ.
АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн багийн нэр хүндийг өндөрт өргөж, улмаар улсынхаа шигшээ багт асар их “гавъяа” авчирсан хүн гэж түүнийг нэрлэдэг. Тэр дасгалжуулсан оюутны багаа NCAA-гийн гурван удаагийн аварга болгож долоон удаа “дөрвөн багийн шигшээ”-д шалгаруулж байсан аж. 2001 онд түүний оюутны баг NCAA-д гурав дахь удаагаа түрүүлэхэд Шишевскийн нэр “Сагсан бөмб өгийн алдарын танхим”-д залагдсан байна. Шинэ зууны эхний 10 жилийн дундуур тэр АНУ-ын шигшээ багийг ахлах болж 2006 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол 2008 оны олимпийн наадмын аварга болгож чаджээ.
8.Светислав ПЕШИЧ
Серб дасгалжуулагч 2001 онд Югославыг Европын, 2002 онд дэлхийн аварга болгож, “Барселона” клубыг Евролигт 2003 онд түрүүлүүлж байжээ. Арваад жилийн өмнөөс амжилт нь тодорсон Пе шич шигшээ багаа гайхамшигтай удирдаж байлаа. Түүний удирдлага дор Югославын шигшээ баг ялагдашгүй гэж нэрлэгдэж байсан АНУ-ын шигшээг 2002 онд нутагт нь болсон ДАШТ-д хожиж шуугиан тарьсныг= бид мэднэ. Өнгөрсөн 10 жилийн дундуур тэр “Барселона”-д, дараа нь “ЦСКА” клубт хүчин зүтгэсэн билээ.
9.Душко ВУЙОШЕВИЧ
Европын болон дэлхийн хэмжээнд энэ дасгалжуулагчын нэр хүнд тийм ч өндөр биш. Гэхдээ түүний за луу тоглогчидтой яаж сайн ажилладагийг нь мэргэжилтнүүд их үнэлдэг. Сүүлийн 10 жилд тэр Белгра дын “Партизан” клубын за луусыг эрийн цээнд хүргэж, Серб бо лон Адриатийн лигийн олон удаа гийн аварга болгосон. Түүний удирддаг Евролигийн тэм цээнд тэд шилдэг 16-д багтдаг байсан бол одоо бүр эхний наймд орох болсон түүний амжилтын бас нэгэн үзүүлэлт. 2009 онд Вуйошевич Евролигийн шилдэг дасгалжуулагчид олгодог А.Гомельскийн нэрэмжит шагналыг хүртэжээ.
10.Панайотис ЯННАКИС
Грекийн шилдэг тоглогч байсан энэ хүн дасгалжуулагчийн ажилд сэт гэл шулуудан орсноосоо хойш амжилт муугүй явна. 2004 онд Грекийн сагсан бөмбөгийн холбоо түүнд итгэл хүлээлгэн шигшээ багийнхаа ахлах нь сонгосон. Тэр ч энэ итгэлийг алдалгүй багаа 2005 онд Европын аварга болгож дөнгөсөн. Улмаар 2006 оны ДАШТ-д аман хүзүүдүүлсэн юм. Дараах жилүүдэд тэр “Олимпиакос” клубыг удирдаж Евролигийн тэмцээнүүдэд амжилттай оролцуулаж яваа билээ.
loading...





bugd l sain dasgaljuulagchid bna oo,greg popovich aimar aimar…
loading...
manchesterunitedfan.miniih.com
loading...
11.Damba hahahaa
loading...
123 aa goy helseen. haha
loading...