loading...
Словени – Австрали – 87:58 (16:8, 26:13, 29:24, 16:13)
С: Лакович (19), Брежец (12), Драгич (10).
А: Инглес (13), Миллз (13), Нильсен (12).
Словеничууд ногоон тивийн төлөөлөгчдийг 87-58-аар хожсоноор ДАШТ-ний шөвгийн 8-д шалгарч үлдлээ. Өнгөрсөн оны Евробаскетийн 4-р байрын шагналт багийг ялалтанд хөтлөхөд гол үүргийг Яка Лакович 19 оноо авснаар гүйцэтгэсэ бол Брежец, Драгич нар түүнд томоохон тус хүргэжээ.
Австрали тоглолтын эхнээс л тоглолтын хяналтаа алдаж эхний долоон минутад нэг ч оноо аваагүй. Словени 12-0 ээр тэргүүлж эхэлсэн. Үүний дараа 6 оноо дараалж авсан ч нэгдүгээр үе 16-8аар өндөрлөжээ.
Лакович, Сани Бечирович нар хоёрдугаар үе эхлэнгүүт дараалан холын зайнаас оноог авч тооны зөрүүг 14 болгосон. Ингэхийн хэрээр Австрали улам муу тоглосоор байлаа. Бумерууд эхний хагасын турш 27 удаа шидэж ердөө 6-г нь хйисэн ба энэ үеэр 9 удаа бөмбөгөө алдсан юм. 2-р үеийн цаг дуусахад Лакович холын зайнаас хийж 42-21 ээр эхний хагас дуусчээ.
Тоглолтын хувь заяа ерөнхийдөө шийдэгдсэн 3-р үед Словени 29-24-өөр тэргүүлсэн бол 4-р үед 16-13 аар тэргүүлснээр тоглолт өндөрлөсөн.
Энэ тоглолт нь Австралийн АНУ, ЗХУ-ыг эс тооцвол ДАШТ-д хамгийн хол онооны зөрүүтэй хожигдсон тохиолдол болжээ.
Словени шөвгийн 8-д Туркийн шигшээтэй тоглоно.
Тоглолтын бүтэн видео тоймыг энд дарж үзнэ үү.
loading...



