Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Шатрын сониноос 6/IX

GD Star Rating
loading...

Д.Шаравдорж  чансаагаа ахиулав

Филиппинд явагдсан ФИДЕ-гийн ерөнхийлөгч асан Ф.Кампоманес агсны нэрэмжит нээлттэй тэмцээнд 22 их мастер цолтон бүхий 72 шатарчин швейцарь системээр 9 тавилд өрсөлдснөөс ИМ Чао Зюнь (БНХАУ), ИМ Ле Льем (Вьетнам) нар ижил 7, ИМ Дин Лижэн (БНХАУ) 6,5 оноогоор эхний байруудыг эзэлж  манай ИМ Д.Шаравдорж 5 оноотой 19-р байрын амжилт үзүүлжээ.

Оюутны ДАШТ эхэллээ

Энэ сарын 5нд Швейцарийн Цюрих хотноо эхэлсэн Оюутны шатрын 11 дэх удаагийн ДАШТ-д оролцож буй 37 (эдгээрийн 5 нь эмэгтэйчүүдийн их мастер цолтон) эмэгтэй шатарчдын чансааг эрэгтэйчүүдийн ОУМ Б.Мөнгөнтуул магнайлж байгаа бөгөөд эхний тавилд Д.Янжиндулам, У.Лхамсүрэн нар ялж Т.Батчимэг хожигджээ.

10 их мастер цолтон бүхий 57 эрэгтэй шатарчдын 1-р тавилд  Б.Гүндаваа, Г.Мөнхгал хоёр гоц мөргөн 0,5 оноо авч харин Г.Эрдэнэ, Г.Оргил нар ялагджээ.Тэмцээн швейцарь системээр 9 тавилд явагдаж 11ний өдөр дүнгээ гаргана.

Манай Б.Мөнгөнтуул тэмцээний гараанд эзэн орны шилдэг шатарчинтай тоглосон өргийг сонирхоно уу.

Б.МөнгөнтуулС.Моника

Том дуулга”-ын төлөөх тулаан

Энэ сарын 3-8ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо “Том дуулга”-ын цувралын тэмцээн явагдаж Л.Аронян (Армен,2783), В.Крамник (ОХУ,2780), А.Широв (Испани,2749), Ван Хао (БНХАУ,2724) нар 2 тойрогт өрсөлдөх бөгөөд эхний 2 байр эзэлсэн шатарчид 10-р сарын 9-15нд Испаний Бильбаод болох эцсийн шатны тэмцээнд В.Ананд,М.Карлсен нарын хамт Дуулгын төлөө тулалдах юм.Хожилд  3, тэнцээнд 1 оноо өгөх журамтай энэ тэмцээний эхний тойргийн дараа Л.Аронян,А.Широв хоёр 5, В.Крамник 3, Ван Хао 1 оноотой байна.Монголчуудын ярьдгаар “Ханхай гурав давхарлавал мад” болдогийг Армений их мастер хэрхэн харуулсныг сонирхоно уу.

Ван ХаоЛ.Аронян

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. mongoltuul goy hojil hiijee urtiin selgee hiiged hojson bna sonin yma yr ni baiga urtiin selgee hiideg ymda koneru humpyg bas tegej hojson shde manaid bolson shildeg 12iin tulaan deer

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: