Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, US Open, Талбайн теннис » Энди Мюррэй хасагдлаа

GD Star Rating
loading...

Америкийн нээлттэй тэмцээнээс шилдэг теннисчид ээлж дараалан хасагдсааар байна. Хамгийн сүүлд Их Британий номер 1 теннисчин Энди Мюррэй болон эмэгтэйчүүдийн чансааны 4-р байранд эрэмбэлэгдэж байсан Елена Янкович нар хасагджээ.
Энди Мюррэй Швэйцарийн Станислас Вавринкад 4 сетэд 6–7, 7–6, 6–3, 6–3 гэсэн харьцаагаар ялагдсан бөгөөд тоглолтын дараа бага зэргийн бэртэл түүнд нөлөөлсөн гэдгийг хэлсэн байна. Тэрээр ”Би ямар ч урт хугацаатай үргэлжилсэн тоглолтонд тэгж их ядраад байдаггүй. Харин энэ тоглолтын 3 болон 4-р сетэд би маш ядарч, бэртлээсээ болоод яг хүссэн тоглолтоо гаргаж чадалгүй ялагдлаа. Уг нь энэ тэмцээнд ялах гэж маш их хөдөлмөр гаргаж бэлтгэл хийсэн юм.
Өнөөдрийн тоглолтонд өрсөлдөгч маань маш сайн байлаа. Түүний давуулалтууд их хүчтэй байсан. Дараагийн шатанд түүнд амжилт хүсье” гэжээ.
Мюррэйгээс гадна Аргентиний Давид Налбандьян, Америкийн Жон Иснер нар ялагдал хүлээж тэмцээнээс хасагдсан байгаа.
Жон Иснер Оросын Михайль Южнытэй хийсэн тоглолтонд 33 удаа эйс хийсэн боловч энэ нь ялалт авахад хангалттай байсангүй.
6-4 6-7 7-6 6-4- гэсэн харьцаагаар ялагдаж Их Дуулгын 4-р шатнаас цааш шалгарч үзээгүй хар түүхээ дахин давтаж байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тухайд Елена Янковичийн ялагдал томоохон сенсаац болсон. Серби бүсгүйн өрсөлдөгч энэ жилээс амжилт нь эрс дээшилж байгаа Эстоний Кайа Капепи байсан. Янкович түүнд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадалгүй ердөө хоёр сетэд л 6–2, 7–6-аар ялагдсан юм. Өнгөрсөн жил Елена US open-ийг 2-р шатнаас орхиж байсан бол энэ удаа 3-р шатнаас хасагдлаа.
Бээжингийн олимпийн аварга Елена Дементьева мөн түүнтэй нэгдсэн байна. Австралийн Саманта Стосур гурван сет үргэлжилсэн тоглолтонд жинхэнэ гайхамшгийг бүтээж дөрвөн удаа матч-пойнтоос мултарч байж 6–3, 2–6, 7–6(2) -аар ялсан байна. Саманта энэ тулаанд ялснаар 1986 оноос хойш Америкийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарсан анхны Австрали бүсгүй боллоо. Тэрээр энэ ялалтынхаа дараа ”Бүгд намайг дэмжиж алга ташиж байсан нь маш их урам өгч байлаа. Энэ тоглолт үнэхээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн сайхан тоглолт болсон” гэжээ. Дашрамд дуулгахад бэртэл гэмтлээс болж чансаа нилээд доошилсон Ана Иванович Бельгийн Ким Клистерст ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

GD Star Rating
loading...
Энди Мюррэй хасагдлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: