Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Аваргуудын лиг : B хэсэг (Лион, Бенфика, Шальке , Хапоель)

GD Star Rating
loading...

B хэсэг

1. Олимпик Лион (Франц)
2. Бенфика (Португал)
3. Шальке 04 (Герман)
5. Хапоель Тель Авив (Израйль)

1. Олимпик Лион
Өнгөрсөн улиралд дотооддоо : Францын лигт 2-р байр, Францын цомд 16/1, Лигийн цомд шөвгийн найм
Европын тавцанд : Аваргуудын лигийн хагас шигшээ
Дасгалжуулагч : Клод Пюэль (2008 оны зунаас хойш)
Тоглолтын арга барил : Лиончууд хурдан сөрөг довтолгоог түлхүү ашигладаг
Давуу тал : Довтолгоо явагдах сул зайг маш сайн ашигладаг, мөн чөлөөт болон булангийн цохилтоос аюултай байдал үүсгэж чаддаг
Сул тал : Арын хамгаалалт сулавтар. Жереми Тулалан энэ улирлаас төвийн хамгаалалт руу татаж тоглож байгаа. Гэхдээ тэр Кристэй тийм ч сайн ойлголцож чаддаггүй.
Түлхүүр тоглогчид : Лисандро Лопез, Жереми Тулалан, Уго Льорис
Боломжит амжилт : Шөвгийн найм
Гарааны 11 (4-2-3-1): Льорис;  Ревейер, Крис, Тулалан, Сиссоко; Макун, Гоналонс; Брианд, Гуркуфф, Мишель Бастос; Лисандро

2. Бенфика

Өнгөрсөн улиралд дотооддоо : Португалын лигийн ялагч, Карлсберг цомын ялагч, Taca de Portugal цомын 4-р шат
Европын тавцанд : Европын лигийн шөвгийн найм
Дасгалжуулагч : Жоржи Жезуш (2009 оноос хойш)
Тоглолтын арга барил : Довтолгоо зонхилсон үзүүштэй хөлбөмбөг
Давуу тал : Хагас хамгаалалт болон довтолгооны шугам хоорондо ойлголцоно гэж ванлий
Сул тал : Сайн хаалгачгүй учраас маш их санаа зовж байна
Түлхүүр тоглогчид : Давид Луйз, Оскар Кардозо, Фабиу Куэнтран
Боломжит амжилт : Шөвгийн найм
Гарааны 11 (4-4-2 алмаз): Роберто; Макси Перэйра, Луйзао, Давид Луйз , Куэнтран; Хави Гарсиа , Рубен Аморим, Аймар, Гайтан; Кардоза, Савиола.

3. Шальке 04
Өнгөрсөн улиралд дотооддоо : Бундеслигт 2-р байр, Покал цомд хагас шигшээ
Европын тавцанд :
Дасгалжуулагч : Феликс Магат (2009 оны 7 сараас)
Тоглолтын арга барил : Ерөнхийдөө хамгаалалт тал руугээ гэхдээ гэнэтийн сөрөг довтолгоо нь аюултай
Давуу тал : Тэвчээр хатуужил , эрс шийдэмгий байдал
Сул тал : Европын тавцанд гоол оруулахд тэдэнд хүндрэлтэй байж мэднэ
Түлхүүр тоглогчид : Жефферсон Фарфан, Мануэль Нойер, Иван Ракитич
Боломжит амжилт : Шөвгийн найм
Гарааны 11 (4-2-1-3: Нойер; Утида, Хёведес, Метцельдер, Хао ; Клюге, Жонс; Ракитич; Фарфан, Раул, Эдү.

4. Хапоель Тель Авив
Өнгөрсөн улиралд дотооддоо : Израйлийн лигийн ялагч, Израйлийн цомын  ялагч
Европын тавцанд : Европын лигийн шөвгийн 32
Дасгалжуулагч : Эли Гуттман (2007 оны 12 сараас)
Тоглолтын арга барил : Эрсдэлтэй дамжуулалтууд их хийдэг. Хурдтай сөрөг довтолгоонтой.
Давуу тал : Ямар ч багаас айхгүй зоригтой өрсөлддөг, зохион байгуулалт сайтай, Европт өндөр амжилт үзүүлдэг заншилтай
Сул тал : Аваргуудн лигийн туршлагагүй, түлхүүр тоглогчдоос хэтэрхий хамааралтай, хамгаалалтын хуваарилалт тааруу, сэлгээ муутай
Түлхүүр тоглогчид : Винсент Эньяма, Дaглас да Силва, Гили Вермут, Итай Шехтер
Боломжит амжилт : 3-р байр буюу Европын лигийн эрх
Гарааны 11 (4-4-2): Эньяма; Кенде , Да Силва, Бадир, Бен-Даяан; Ядин, Захави, Шивхон, Вермут; Сахар, Шечтер

Түрүү жилийн хагас финалст дээр нэмэгдээд Бенфика, Шальке гэсэн хүч чадал тэнцүү багууд багтсан нь энэ хэсгийг маш сонирхолтой болгож байна. Лион зуны наймааны цонхоор өөрсдийнхөө бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлж, гол өрсөлдөгчөө сулруулсан маш зөв ”тактиктай” наймааг хийсэн. Энэ нь мэдээж Гуркуфф.
Түүний төлөө зарсан 22 сая евро бол тэдний зуны наймаанд зарсан мөнгөний 90 хувь.
Харин Бумсонг, Клерк, Гову, Андерсон гэсэн туршлагатай тоглогчдоо ямар ч үнэгүй явуулсан нь алдаа болсон гэлтэй. Гуркуфф Францын лигт дасна гэсэн хүндрэл байхгүй учраас багтаа хурдан идээшинэ байх. Мөн Максим Гоналонс өнгөрсөн улиралд хуримтлуулсан туршлагаа ашиглан гарааны эрхийг энэ жилээс олж аваад байгаа. Улирал эхлээд тэр нэг ч тоглолт алгасаагүй байна.

Лион сүүлийн 7 жил нэг ч удаа хэсгээсээ мултарч байсан түүх үгүй. Энэ ч уламжлалаа дагаж хэсгээсээ шалгарах нь бараг ойлгомжтой. Харин хэддүгээр байраар вэ гэдэг асуулт тодорхойгүй. Яагаад гэвэл Бенфика, Шальке гэсэн сайн довтолгоонтой багуудын эсрэг тэдний хамгаалалт жулдана. Тэгээд ч түрүү улиралд их тус болсон ахмадуудаа явуулчихсан байгаа. 2003-2004 оны Аваргуудын лигийн шөвгийн наймд Лион Жозе Моуриньогоор удирдуулсан Портуд ялагдаж тэдний аварга болох замыг засаж байлаа. Португалд зочлохдоо тэд 2 : 0-ээр ялагдаж байсан түүхтэй. Харин Бенфикагийн хувьд түрүү жилийн Европын лигийн шөвгийн 16-д Марселийг мулталж байсан.

Бенфика Португалын Суперлигийн эхлэлээ тааруухан тавиад байгаа. Тэд одоо 3 тойргийн дараах байдлаар 2 ялагдалтай байгаа. Энэ зун Бока Хуниорс багаас Бенфикад ирсэн 8.4 сая евро) залуу авьяастан Николас Гайтан 2 ашигтай дамжуулалт өгөөд байгаа. Дээр нь дамжуулалтын мастер Пабло Аймар, ДАШТ-ий шилдгүүдийн нэг Фабиу Куэнтран нар тус бүр нэг дамжуулалт өгчээ. Тэгэхээр урд байгаа Савиола, Оскар Кардоза нар л формондоо орчихвол Бенфика нилээн түйвээх шинжтэй.

Шалькегийн  шинэ цэрэг Клаас Ян Хунтелаар сая Евро 2012-ийн урьдчилсан шатанд хет-трик хийгээд давгүй формтой байгаагаа харууллаа. Шалькед тэр Раултай хамт гайхалтай хослолыг үүсгэнэ гэж найдаж байна. Феликс Магатын багт Аваргуудын лигийн туршлагагүй гэх зүйл үгүй. Реалаас Метцельдерийг эргүүлэн авчирч хамгаалалтдаа ч дажгүй болгоод амжсан. Ер нь Велтинс Арена цэнгэлдэхдээ ямар ч багийг хожноо л гэж үзнэ, тэд одоо.

Түрүү жил Европын ямар нэгэн тэмцээнд ороогүй болохоор тоглогч болон Магат ч өөрөөр нилээд ”өлсгөлөн байгаа” нь дамжиггүй.
Хапоелийн хүч үнэндээ тодорхойгүй байна. Тэдний битүү морь гэж нэрлэх нь зүйтэй болов уу. Гэхдээ Аваргуудын лигт анх удаа багтаж байгаа баг болохоор арай л туршлага дутна гэж эмээж байна. Хэрвээ Лионыг Бенфика, Шальке нар сайн ”хазайлгаж” чадвал Хапоельд завсраар нь гүйчих сиймхий гарна.

Sportnews-ийн таамаг :
1. Лион
2. Шальке 04
3. Бенфика
4. Хапоель

GD Star Rating
loading...
Аваргуудын лиг : B хэсэг (Лион, Бенфика, Шальке , Хапоель), 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Daamii says:

    Lyon & Shalke04 ene 2 bag l garna doo yaj ch bodson

    GD Star Rating
    loading...
  2. Turnaldo says:

    manchesterunitedfan.miniih.com

    GD Star Rating
    loading...
  3. Damba says:

    Benfica 1-r garah bailgui dee. Moriitsuh hun bna uu?

    GD Star Rating
    loading...
  4. Dreamer says:

    Kaka udahgui ergen irne gene shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: