Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад, Турк 2010 » Америкийн амархан ялалт

GD Star Rating
loading...

АНУ – Ангола – 121:66 (33:13, 32:25, 26:28, 30:10)

С: Биллапс (19), Дюрант (17), Р. Гэй (17), Э. Гордон (17).

А: Гомеш (21), Амброзиу (12 + 7 самбар), Фортеш (11).

Америкийн баг бас нэгэн амархан ялалтыг Анголын багаас авлаа. 2008 оны олимпийн наадамд мөн Анголын замд хөндөлсөж байсан билээ.

Майк Шишевскийн шавь нар энэ ДАШТ-д хоёр ч Африкийн багийг илт давуу яллаа. Энэ тоглолт гэхдээ Тунисийн багтай тоглосноос өөрөөр өрнөв. Тунистай тоглолт эхлээд дөнгөж 39-33-аар хожиж байсан бол энэ удаа Анголд бүр ямар ч найдвар, ямар ч сэхээ өгөлгүй буулгаж авсан юм.

Анголын хамгийн ойртсон нь Гомесийн гурваас хийсний дараа 12-7 болсон нь байсан. Түүний хариуг Кевин Дюрант цагариган дээрэс довтолж барьсан ба түүнээс хойш Сэм авгын нутгийнхан 10 оноо дараалж авсан билээ.

Энэ тоглолтонд Чонси Биллапс 19 оноо авснаар багаа тэргүүлсэн ба 5 удаа холын зайнаас довтолсон юм. Анголын багаас Гомес 21 оноо авсан. Тэрээр тоог 22-7 байхад Америкийн багийн дараалсан олон оноог зогсоосон бол хариуг нь Одом мөн л чангахан барьсан. Ийнхүү 20 онооны зөрүүтьэй явсаар тоглолтын эхний хагас 65-38-аар өндөрлөсөн.

Тоглолт энэ маягаар өндөрлөсөж АНУ дараагийн шатанд ОХУ-ын багтай таарлаа.

GD Star Rating
loading...
Америкийн амархан ялалт, 8.7 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: