loading...
Америкийн нээлттэй тэмцээний таван удаагийн аварга Рожер Федерер ээлжит ялалтаа Мелзерээр авлаа. Тэрээр 6-3, 7-6 (4), 6-3 -аар ялснаар 26 дахиа дараалж их дуулгын шөвгийн наймд шалгарч байгаа юм.
Өдгөө 29 настай Федерер Артур Эшийн нэрэмжит төв талбайд тоглосон ба 41 удаа хоорондын харилцсан тоглолтоос энэ тоглолтонд ялалт авсан байна. Тэрээр энэ тэмцээнд сет одоог хүртэл алдаагүй байгаа юм.
Түүнтэй шөвгийн наймд тэмцээний чансаагаар 5-рт эрэмбэлэгдээд байгаа Шведийн Содерлинг тоглох аж. Тэд хоорондоо өмнө нь 14 тоглож байсан ба 13 удаа Федерер ялалт авч байжээ. Содерлингийн ганц ялалт нь Францын нээлттэй тэмцээний үеэр байжээ.
“Тэр үргэлж аюултай тоглогч байдаг, гэвч тэр сүүлийн хэдэ өдөр бүр хамгийн өндөр түвшиндээ тоглож байна. Энэ удаа хамгийн эвгүй өрсөлдөгч маань. Түүнтэй дэндүү эрт таарчихлаа” гэж Федерер Содерлингийн тухай хэлж байна.
Швейцарийн Маэстро Америкийн нээлттэй тэмцээний сүүлчийн 46 тоглолтынхоо 45-г нь ялаад байгаа гэнэ.
Өнгөрөгч өдрийн бас нэгэн шуугиан нь Мария Шарапова Каролина Возниацкид хожигдсон явдал.
Түүнчлэн Оросын Светлана Кузнецова өрсөлдөгчдөө хожигджээ.
Оросын Вера Звонарева Оросын тамирчдын нэр хүндийг аварсаар байна. Тэр 6-1, 6-2-оор тун түргэн ялалтыг Германы Андреа Петковичоос авлаа. Вера өнгөрсөн жил яг энэ шатанд энэ Герман бүсгүйг хожиж байжээ. Түүний дараагийн өрсөлдөгч Эстоний Кайа Канепи.
- Тэмцээнээс хожигдсон чансаатай тамирчид:
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 4-р шатанд Станислав Вавринка (Швейцарь) – Сэм Күэрри (АНУ), Испаний Рафаэль Надаль – Феличиано Лопес (Испани), Михаил Южный (ОХУ) – Томми Робредо (Испани), Давид Феррер (Испани) – Фернандо Вердаско (Испани) болох бол эмэгтэйчүүдийн
Франческа Шиавоне (Итали) – Венус Уильямс (АНУ), Саманта Стосур (Австрали) – Кис Клийстерс (Бельги) тоглолтуд явагдана.
loading...



