loading...
Хуучин Ливерпулийн босс байсан Жерар Улье Астон Виллаг дасгалжуулах болжээ. Өдгөө 63 настай Франц эрхэм 1998–2004 оны хооронд Ливерпулийг дасгалжуулж байсан. Үүний дараа тэр нутагтаа эргэн ирж Олимпик Лионыг 2007 он хүртэл удирджээ. Тэр цагаас одоог хүртэл Улье Францын шигшээ багийн техникийн захиралаар ажиллаж байгаа. Гэвч шигшээ багийн тааруухан амжилт түүнийг дахин дасгалжуулагч болоход нөлөөлсөн бололтой. Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Фернандо Душауш түүнийг үлдээх хүсэлтэй байгаа ч өөрийнх нь хүслийг хүндэтгэнэ гэсэн байна. Мартин О ‘Нейлийг явснаас хойш Виллаг туслах дасгалжуулагч Кевин Макдоналд удирдаж байгаа. Түүний удирдлаган дор Виллачууд 2 хожилтой лигийн хүснэгтийг 4-р байранд бичигдэж байгаа. Тус багийн фенүүд Кевинийг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа учраас Жерар Ульед тийм ч таатай хандахгүй байгаа гэж хэвлэлүүд бичиж байна.
***
Дирк Кюит өвдөгний бэртлээс болж хоёроос гурван долоо хоног тоглож чадахгүй болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Сан Мариног 5 : 0-ээр бутниргэхэд тэрээр эхний гоолыг оруулсан юм. Гэвч тоглолтын төгсгөлд Дирк бэртэл авсан учраас Финляндтай хийх өнөөдрийн тоглолтонд оролцож чадахгүй болсон гэнэ. Түүний оронд ван дер Ваарт энэхүү тоглолтонд оролцох гэнэ.
Өнөөдөр орон нутгийн цагаар 16.00 цагаас Дирк Ливерпуль хот руу ниссэн бөгөөд тэнд дахин нарийн шинжилгээнд орох юм байна. Кюит шинэ улиралд эхэлснээс хойш 4 тоглолтонд оролцож 1 гоол оруулаад байна.
loading...




Houllier dajgui bho
loading...
sain dasgaljuulagch shuu Gerar
loading...
Ulie ch Liverpool-n tuluu uuriin bie-g zoriulsan hundee
loading...
2000 onii eheerch liverpoold olon tsomiig avchirsandaa daanch biyn muudaad tgd gaigui boltson ym.pre league avarguudiin leagued l muu togluulsan busad temtseend bol gaihaltai baisoon neg jil buur hetrik hiisen shde sain dasgaljuulagch
loading...
kuyt 4 week toglohoorgui bolson.pre league, europa league alind ni ch oroltsohgui
loading...