loading...
ОХУ-ын нийслэл Москва хотноо FILA буюу бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ.
Тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхэлж буй бөгөөд өчигдөр 55 кг, 66 кг, 96 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж өнгөрлөө.
55 кг: 1. Хамид Соуриан (Иран) , 2. Чой Гю Жин (БНСУ), 3. Назир Манкиев (ОХУ), Роман Амоян (Армен)
66 кг: 1. Амбако Вачадзе (ОХУ), 2. Армен Варданян (Украйн), 3. Васиф Арзиманов (Турк), Виталий Рахимов (Азербайжан)
96 кг: 1. Амир Али-Акбари (Иран), 2. Цимафей Жейниченка (Беларус), 3. Асланбек Хуштов (ОХУ), Жимми Лидберг (Швед)
Манай бөхчүүдийн барилдаан 9 сарын 9-нд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд ОУХМ С.Бямбацэрэн, 59 кг-ийн жинд ОУХМ С.Батцэцэг, 63 кг-ийн жинд ОУХМ О.Насанбурмаа нарын барилдаанаар эхэлнэ.
loading...




amjilt choloot goe sport
loading...