Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Италичууд 5 гоолоор Фарерыг бутниргэлээ

GD Star Rating
loading...

Италичууд Фарерын арлын багийг 5 гоолоор буулган авлаа. Чезаре Пранделли өмнөх Эстонийг ялсан бүрэлдэхүүнээ бага зэрэг өөрчилж хаалган дээр  Эмилиано Вивиано, хамгаалалтанд Де Сильвестри, Антонелли нарыг гараанд багтаасан байв.

Ер нь Чезаре дараалсан тоглолт болгонд ийнхүү сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдсэн.
Шүгэл дуугараад удаагүй байтал талбай дээр нэгэн Италийн дэмжигч гүйн гарч ирж зохион байгуулагчдыг сандаргалаа.

Гэхдээ тэр эр хамгаалагчдыг гарч ирэхээс өмнө Кассаног очиж үнсчихээд буцаад үзэгчдийн суудалдаа сууж амжсан. Мэдээж түүнд тодорхой хэмжээний торгууль ноогдуулсан нь ойлгомжтой. Италийн гоолуудыг 5 өөр тоглогч оруулсан. Ромагийн Де Росси, Фиорентинагийн Жилардино, Ювентусын Квальярелла, Миланы Пирло болон Сампдориагийн Кассано. Харин Италийн аварга Интерээс шигшээ багт ямар ч тоглогч байхгүй учраас энд нэгдэж чадсангүй.
Пранделлигийн дараагийн шалгуур 10 сарын 8-нд Ирландын эсрэг байгаа. Тэрээр тоглолтын дараа ”Ур чадвар техник нилээд ялгаатай байлаа. Гэхдээ бид хичээж алдаа гаргахгүйг хичээсэн. Довтлогчид хагас хамгаалагчидтай яг тохирсон зайтай тоглож чадаж байгаа. Харин хагасууд хурдан дамжуулалтаа өгөх хэрэгтэй байна. Энэ ялалтдаа би сэтгэл хангалуун байна. Гэхдээ туулах зам урт” гэжээ.
ИТАЛИ – ФАРЕРЫН АРЛУУД – 5:0 (3:0)
Жилардино, 11 (1:0). Де Росси, 22 (2:0). Кассано, 27 (3:0). Квальярелла, 81 (4:0). Пирло, 90 (5:0).

СЕРБИ – СЛОВЕН – 1:1 (0:0)
Новакович, 63 (0:1). Жигич, 86 (1:1).

N С Хэсэг Т/Т Х Т Хж +/- О
1 ИТАЛИ 2 2 0 0 7-1 6
2 СЕРБИ 2 1 1 0 4-1 4
3 С.ИРЛАНД 1 1 0 0 1-0 3
4 ЭСТОНИ 2 1 0 1 3-3 3
5 СЛОВЕНИ 2 0 1 1 1-2 1
6 ФАРЕРЫ 3 0 0 3 1-10 0

I хэсгийн лидер Испани энэ тойрогт тоглолт хийсэнгүй. Ялагдашгүй Армада 10 сарын 8-нд Литвитэй ээлжит шалгалтаа өгөх ажээ. Шотландчууд энэ өдөр Лихтенштейнийг Макманусын сүүлийн мөчид хийсэн гоолоор яллаа. Харин Чехийн шигшээ Литвид 1 : 0-ээр ялагдаж сенсаац дэгдээсэн. Тус тоглолтонд Милан Барош торгуулийн цохилт алдаж багаа хөөдсөн юм. Чехийн хаалгыг Петр Чех манаж, хагас хамгаалалтад Росицки, Плашил, довтолгоонд Барош Гюбшман тоглосон ч ийнхүү сулхан өрсөлдөгчдөө ялагдлаа. Энэ хэсгийг одоо Шотланд, Литвийн багууд тус бүр 4 оноотой тэргүүлж байна.

ЧЕХ- ЛИТВА – 0:1 (0:1)
Шернас, 26 (0:1).
Т.Ц алдсан Барош, 40 (Чех).

ШОТЛАНД – ЛИХТЕНШТЕЙН – 2:1 (0:0)
Фрик, 46 (0:1). Миллер, 62 (1:1). Макманус, 90+7 (2:1).

N I Хэсэг Т/Т Х Т Хж +/- О
1 ШОТЛАНД 2 1 1 0 2-1 4
2 ЛИТВА 2 1 1 0 1-0 4
3 ИСПАНИ 1 1 0 0 4-0 3
4 ЧЕХ 1 0 0 1 0-1 0
5 ЛИХТЕНШТЕЙН 2 0 0 2 1-6 0
Т/Т Х Т Хж +/- О
GD Star Rating
loading...
Италичууд 5 гоолоор Фарерыг бутниргэлээ, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. tengis says:

    medeelelee ali boloh hurdan oruulah tal deer anhaarch ogooch…argentina v spain friendly match-n tuhai niitlel gargahguimuu?argentina 4-1 eer hojson shuu.messi gaihamshig…aguu 3 pele maradona zidane.4doh ni messi l bolhiim shig bna daa…barag bolood eheltsendee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: