Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Клозе Г.Мюллерийн амжилтанд ойртсоор

GD Star Rating
loading...

Мирослав Клозе Азербайжантай хийсэн тоглолтонд дубль хийснээр шигшээ багтаа нийт 55 гоолтой боллоо. Одоо Герд Мюллерийг гүйцэж Германы бүх цаг үеийн мэргэн бууч болоход түүнд 13 гоол хэрэгтэй байна. Энэ тулааны өмнө Клозед ДАШТ-ий үеэр шигшээ багтаа 100 тоглолт хийсэнд нь зориулж дурсгалын зүйл гардуулсан. Энэ тулаанд оролцсоноор тэр 103 дахь удаагаа Германы төлөө талбайд гарсан юм.

Тоглолтын бусад гоолуудыг Подольски, Бадштубер, Жавадов нар оруулжээ. ”Бид өөрсдийнхөө тактикийг хадгалж тоглолоо. Гэхдээ манай бүрэлдэхүүнд олон залуус байгаа. Тэд өсөн дэвжиж хөгжих ёстой учраас бид тэдэнд тохирсон тоглолтыг ашиглах хэрэгтэй байна” хэмээн Клозе ярьжээ. Өмнөх тоглолтонд тааруухан байсан ч гэсэн Иохим Лөв Подольскиг гараанд гаргасан байлаа. Польди ч дасгалжуулагчийнхаа итгэлийг алдалгүй гоол оруулж чадсан. Мөн Байерний ”бүтээгдэхүүн” Бадштубер,  Вестерманн нар шигшээ багтаа анхны гоолуудаа оруулжээ.
Азербайжаны дасгалжуулагч ялагдалтайгаа эвлэрч байсан гэдгээ хэлжээ. ‘Хуучин Германы дасгалжуулагч байсан Берти Вогтс ‘Үр дүн бол яахав угаасаа ойлгомжтой байсан.

Харин сүүлийн тэр гоолууд шал дэмий зүйлс” гэжээ.
Үнэндээ тоглолт Германчуудад хүндхэн эхэлсэн. 11 минут өнгөрч байхад Мертесакер  нүүр лүүгээ тохойлдуулж цусанд будагдан талбайд орхисон. Түүний оронд Вестерманн талбайд орж ирсэн бөгөөд Мертесакерийн ” өшөөг” авч гоолдсон юм. Надиров 36 дахь минутад Нойерийг алсын цохилтоо туршиж үзсэн ч гоолдож чадсангүй. Удалгүй Германчууд гоолын бороо орж эхэлсэн учраас тэд ялагдалтайгаа эвлэрсэн гэхэд болно.
Энэ хэсэгт Турк Бельгийг 3 :2-оор буулган авч 100 хувийн амжилттай Германтай хамт хэсгээ тэргүүлж байна. Харин Австри Казакстаныг 2 : 0-ээр ялж эхний ялалтаа авсан байна

Кельн. Стадион “Рейнэнергиштадион”. 43,751 үзэгч.
Шүүгч- Маркус Стрембергссон (Швед).
ГЕРМАН – АЗЕРБАЙЖАН – 6:1 (3:0)
Вестерманн, 28 (1:0). Подольски, 45+1 (2:0). Клозе, 45+2 (3:0). Садыхов, 53 – а.г (4:0). Жавадов, 57 (4:1). Бадштубер, 86 (5:1). Клозе, 90+2 (6:1).

Стамбул. Стадион “Шюкрю Сараджоглу”. 41,000 үзэгч.
Шүүгч- Дамир Скомина (Словен).
ТУРК – БЕЛЬГИ – 3:2 (0:1)
Ван Бюйтен, 28 (0:1). Алтынтоп, 48 (1:1). Шентюрк, 66 (2:1). Ван Бюйтен, 69 (2:2). Ардан Туран, 78 (3:2).

Зальцбург. Стадион “Эрнст Хаппель”. 22,500 үзэгч.
Шүүгч- Марио Страхоня (Хорват).
АВСТРИ – КАЗАХСТАН – 2:0 (0:0)
Линц, 90+1 (1:0). Хоффер, 90+2 (2:0).



# Баг Т/Т Х  Т ХЖ +/- О
1 ГЕРМАН 2 2 0 0 7-1 6
2 ТУРK 2 2 0 0 6-2 6
3 АВСТРИ 1 1 0 0 2-0 3
4 БЕЛЬГИ 2 0 0 2 2-4 0
5 АЗЕРБАЙЖАН 1 0 0 1 1-6 0
6 КАЗАХСТАН 2 0 0 2 0-5 0
GD Star Rating
loading...
Клозе Г.Мюллерийн амжилтанд ойртсоор , 8.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. erka says:

    ene kazakhuud ymar azgui yalagdavaa?tsag duussan baixad 2 goal aldaad kkkkk

    GD Star Rating
    loading...
  2. Dreamer says:

    Kaka ergen irehnee good

    GD Star Rating
    loading...
  3. serenity says:

    kaka ирж байгаа бол сайн л мэдээ байна даа

    GD Star Rating
    loading...
  4. batulai says:

    australia xe xe xe bishdee naizaa, austria bailgui dee

    GD Star Rating
    loading...
  5. football says:

    klose-g yamar dovtlogch geh yum yaj ronaldo-n amjiltiig evdchiheegui yum bi bayartai bna bayern-nd selgeegeer ordog bj tiim tom amjiltiig klosed ugvul yostoi hereggui bhaa

    GD Star Rating
    loading...
  6. kowl says:

    klose chin chinxene dowtlogj shdee aguu2 tiim xvniig engej xelj bgui ee..tvvnii tolgoig xen ch guitsexgui shdee…delxiin awargaar suuliin toglolt togloogui bxoop l ter dee..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: