Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Москва-2010, Чөлөөт бөх » Москва 2010 – Манайхан гараагаа муу эхэллээ

GD Star Rating
loading...

2005 онд 51кг жинд дэлхийн аваргаас хүрэл медал авчирч байсан манай медалын гол найдлага байсан Цогтбазарын Энхжаргал Монгол бөхчүүдээс Москвагын дэвжээнд анх гарлаа. Тэр энэ жил 51кг жинд биш 48кг жинд барилдаж байгаа ажээ.

Манай тамирчин эхний даваанд Грекийн бөх Фани Псатаг эхний үед 1:0, хоёрдугаар үед 3:0, төгсгөлийн үед 0:0 тэнцэж сүүлчийн дүнгээр 4:0 харьцаагаар ялсан байна.

Харин хоёрдугаар тойрогт Бээжингийн Олимпын аварга Хятад, Витнамын эрлийз бүсгүй Канадын нэр дээр барилддаг Карол Хуьнтай таарч эхний үед Олимпын аварга 1:0 харьцаагаар ялсан бол хоёрдугаар үед манай тамирчин 1:0 оноогоор ялж тэнцүүлсэн ч шийдвэрлэх мөчид 2:0 оноогоор хожигдсоноор тэмцээнээ дуусгажээ.

Олимпын аварга бүсгүй дараагын даваанд дэлхийн хошой аварга Японы Хитоми Сакамотод нийт дүнгээр 5:0 амжилтаар ялагдсан байна. Харин өнөөх Япон бүсгүй Сакамото яван явсаар дэлхийн аваргын гурав дахь алтан медалаа хүртжээ.

Харин 51кг жинд явж байгаа манай залуу тамирчин Даваасүхийн Отгонцэцэг, энэ охин дөнгөж 20 настай бөгөөд эхний даваанд Румын улсын тамирчин Естера Добре гэгчид нийт дүнгээр 7:0 оноогоор ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Румын тамирчин цаашаа Финландыг ялсан ч Казакстаны тамирчинд хэсгийн аваргын төлөө барилдаад ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн байна.

GD Star Rating
loading...
Москва 2010 - Манайхан гараагаа муу эхэллээ, 8.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. tegj l taarna er ni ene chuluut buhiig top 4-s hasval yasan yum be?gol naidvar bsan enkhjargal yalagdlaa manai erchuud medal avna gej bhgui ugaasaa neeree judo yu bolj bgaan bol ene talaar medeelel oruulaarai

    GD Star Rating
    loading...
  2. nick says:

    nisdeg melhii uzeeguim bna ulgeriin amitan ulger shig l yum bichsen bna uuruu ochood barildaach tegeed

    GD Star Rating
    loading...
  3. Mo says:

    er n bol tiim shde. hamgiin gol naidwar tawidag sport blaa shde. uneheer unaltnaas garahgui bn.

    GD Star Rating
    loading...
  4. tom tollgoi says:

    tamirchdiin dasgaljuulagchiig yabuulahgui zardal bgui shaltgaanaar bagsh nariig ni hasaad bgaa yum chin yaj amjilt gargah yum be boon luibar tanil taliinhaa humuusiig l yabuulj bna shuu dee jisheen mongol ulsiin gavyat tamirchin Tsogtbayar ene temtseen bolon busad temtseenuuded dandaa hubiin zardlaar shabi nariinhaa amjiltiin toloo yabj bna shuu dee eniig mongol ulsiin choloot bohiin holboo naad luibaraa zogsoo tanil humuus hamaatai yu ulsiin ner nuur hamaatai yu!!!!

    GD Star Rating
    loading...
  5. lol says:

    choloot boh sergeneee bi medej bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: