loading...

Оросын нийслэл “Алтан” Москва хотноо яг одоо ид болж байгаа чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн эхний хоёр жингийн сугалаа гарчээ.
48 кг жинд хүч үзэж байгаа манай Ц. Энхжаргалын эхний давааны өрсөлдөгч нь Грек бүсгүй байх гэнэ. Фани Псаца хэмээх энэ бүсгүй одоо 34 настай. 2004 оны Афины олимпод оролцож байсан туршлагатай. Хэрвээ энэ Грек бүсгүйг ялбал манай тамирчин дараагийн даваанд Испани, Канад хоёрын аль ялсантай нь хүч үзэх гэнэ.
51 кг жинд улсаа төлөөлж оролцож байгаа Даваасүхийн Отгонцэцэг эхний даваанд Румыний тамирчин Добре Естера, 1987 онд төрсөн 2008 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн наймд үлдэж нутгийн бөх Макико Сакамотод 5:0 харьцаагаар хожигдож байсан залуу тамирчин байна. Мөн 2009 оны Европын аваргад мөнгөн медаль хүртэж байжээ. Гэхдээ тэр урьд нь 48 кг жинд үзэж байжээ.
Хэрвээ энэ тамирчинг ялвал дараагийн тойрогт Финлянд, Македон хоёрын ялсантай нь барилдах ажээ.
Өнөөдөр Москвагийн цагаар 1 цагт тэдний жингийн барилдаан эхлэх бололтой.
loading...




Ц. Энхжаргал хасагдлаа
loading...