loading...
Швейцарийн Цюрих хотноо явагдаж буй Оюутны шатрын ДАШТ-ий 4 тавилын дараа Б.Гүндаваа 3,5 оноогоор Ван Юэ (БНХАУ,2732), Х.Илья (Израиль,2483) нарын хамт хошуучилж байгаа бөгөөд өнөөдөр хятадын шатарчинтай 1-р ширээнд цагаанаар тоглох оноолт таарчээ.
Дөрвөн тавилын дараа залуусаас Г.Эрдэнэ 2,5 Г.Мөнхгал 2, Г.Оргил 1, бүсгүйчүүдээс Д.Янжиндулам 3, Б.Мөнгөнтуул,Т.Батчимэг,У.Лхамсүрэн нар 2,5 оноотой байна.
4-р тавилд Индонезийн их мастеруудтай учраа таарахдаа хүчтэй довтлон ялалт байгуулсан монголынхоо шатарчдын өргийг үзүүлье.
loading...




