Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Португалчуудын азтүйтэл үргэлжилсээр

GD Star Rating
loading...
К.Роналду, Карлуш Кейрушгүй Португалчууд азгүйтсэн хэвээр байна. Эхний тойрогт сулхан Киприйн багт 4 гоол алдаж эвийн гэрээ байгуулсан тэд энэ удаа Норвегийн шигшээд ялагдал хүлээлээ. Норвегчүүдэд хожлын бөмбөгийг Хусеклепп 21 дэх минутад авчирсан юм. Жон Карьюгийн цохисон бөмбөгийг Эдуарду хаасан ч барьж чадалгүй алдахад Хусеклепп нэмж энэхүү гоолыг оруулсан байна. Португалчууд Норвегтэй хийсэн сүүлийн 8 тоглолтдоо ялагдаагүй байсан юм.
Кипртэй хийсэн тааруухан тоглолтын хэмнэлээсээ гарч чадаагүй яваа Португалчууд энэ өдөр гоолын боломж нилээдийг гаргасан. Тэд энэ өдөр өрсөлдөгчөөсөө 3 дахин их буюу 14 удаа цохилт хийсэн ч (Норвег 4) ердөө хоёр нь  л хаалга руу чиглэжээ. 61 дэх минутад Алмейда гоолдсон ч отон тоглолтонд орсон байлаа. Одоо Португалчууд 10 сарын 8-нд хийх дараагийн тойргоос ялалт авч чадахгүй бол тун хүнд байдалд орно. Тэд хэсэгтээ 1 оноотой арай ч хомоол хамалгүй 4-р байранд явж байна.Даний шигшээ Каленбергийн сүүлийн мөчид оруулсан гоолоор Исландыг ялснаар хэсгээ тэргүүлж байна.
Осло. Стадион “Уллеваал”. 24,535 үзэгч.
Шүүгч- Лоран Дюамель (Франц).
НОРВЕГ – ПОРТУГАЛ – 1:0 (1:0)
Хусеклепп, 21 (1:0).
Копенгаген. Стадион “Паркен”. 18,908 үзэгч.
Шүүгч- Дуглас Макдональд (Шотланд).

ДАНИ – ИСЛАНД – 1:0 (0:0)
Каленберг, 90+1 (1:0).

И В Н П М О
1 НОРВЕГ 2 2 0 0 3-1 6
2 ДАНИ 1 1 0 0 1-0 3
3 КИПР 1 0 1 0 4-4 1
4 ПОРТУГАЛ 2 0 1 1 4-5 1
5 ИСЛАНД 2 0 0 2 1-3 0

GD Star Rating
loading...
Португалчуудын азтүйтэл үргэлжилсээр, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Miki Roko says:

    Iim xesgees garaxgui bol ongiond orox bailgui dee!
    Xa Xa

    GD Star Rating
    loading...
  2. YNWA says:

    Portugal ugasa taalagddagguima suguud CR taigaa tsug bolison ni deerdee

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    haha suga shigshee haha CR in bsn ch amjilt olku tgd iim muu zoonoos haha denmark l sn ym da busd in ugsa dundaj bagud bhd onigo

    GD Star Rating
    loading...
  4. haha says:

    Ливерпүүл , Португал 2ч уруудах замдаа орж явна, удахгүй бүүр төгөлдөржинө дөө ХАХА. Ойрын 5 жилдээ босохгүй дэг.

    GD Star Rating
    loading...
  5. Kaka says:

    Kaka udahgui irehnee

    GD Star Rating
    loading...
  6. Dreamer says:

    Kaka udahgui ergen irehnee gej kkk

    GD Star Rating
    loading...
  7. YNWA-d says:

    Euro2000, 2004, WC 2006 -aar 3 arslanguudiig uiluulsan bolohoor durgui bh n argagui bh daa, hahaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: