Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Хөнгөн атлетик » Рудиша дэлхийн рекордыг хоёронтаа шинэчлэв

GD Star Rating
loading...

Италийн Риети хотноо болсон хөнгөн атлетикийн ОУТ-ий 800 мийг 1.41,01 секундэд туулснаар дэлхийн дээд амжилтыг хоёр дахиа шинэчлэн тогтоолоо. Тэрбээр долоо хоногийн өмнө Германы нийслэл Берлинд уралдахдаа 13 жилийн өмнө Данийн Уилсон Кипкетерийн тогтоосон дэлхийн рекордыг (1.41,09) 0,02 секундээр ахиулсан билээ. Кени залуу өдгөө 21 настай. Дунд сургуульд байхдаа 400 м-т хурд сорьж, Кенийн өсвөрийн тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлжээ.

Дасгалжуулагч Колм ОКоннел нь түүнийг 2006 оноос 800 м-т уралдахыг зөвлөсөн байна. “Рудишагийн тэвчээр хатуужил, барагтай л бол ядардаггүй чанар нь 800 м-т өндөр амжилт гаргах нөхцөл болсон” гэж багш нь нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Дэлхийн рекордчийн эцэг Даниэль 1968 оны олимпийн 4х100 мийн буухиад мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Тиймээс хүүгийнхээ спортын авьяасыг хөгжүүлэхийг хүсэхдээ таван настайгаас нь гүйлтээр хичээллүүлжээ.

Кени залуугийн амжилтын буухиа 2006 оноос эхэлж, Бээжинд болсон хөнгөн атлетикийн өсвөрийн ДАШТ-ий 800 м-т манлайлж, 2007 оны Африк тивийн АШТ-д мөн л түрүүлсэн. Бээжингийн олимпийн жил ч бас гялалзан, халуун тивийнхний дунд болдог “Addis Ababa”-д өнгөлөөд ноднингийн ДАШТ-ий 800 м-т хагас шигшээд шалгарсан явдал түүний хувьд чамлахааргүй амжилт. Үүний дараа тэр IAAF-ийн Гранприд түрүүлж, хөнгөн атлетикт нэгэн шинэ од түрж орж байгааг мэдрүүлсэн юм. Түүний амжилт богино хугацаанд өсөж буй нь уйгагүй бэлтгэл сургуулилалттай холбоотой гэнэ. Рудиша төрөлх орондоо хүч сэлбэдэг. Гэр бүл нь хөрөнгө чинээгээр дундаж түвшинд.

Харин сүүлийн жилүүдэд амжилт нь өсөж байгаа залуу эрийг Кенийн хөнгөн атлетикийн холбоо, спортыг дэмжигч зарим байгууллага ихэд дэмжих болжээ. Чөлөөт цагаараа хөгжим сонсож, кино үзэх хообийтой залуу эр “Лондон-2012” олимпод манлайлах зорилт тавиад байна.

GD Star Rating
loading...
Рудиша дэлхийн рекордыг хоёронтаа шинэчлэв, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: