Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Рүүни гоолдож, Тео бэртэв

GD Star Rating
loading...

Английн шигшээ Евро 2012-ийн урьдчилсан шатны ээлжит ялалтаа Швэйцарийн талбайд авлаа. Гэр бүлийн асуудлаас болж нэр хүнд нь нилээд унаад байсан Уэйн Рүүни энэ тоглолтын салхийг хагалж алдагдсан нэр хүндээ бага ч гэсэн сэргээж чадлаа. 10 дахь минутад Глен Жонсон гайхалтай оролтыг баруун жигүүрээр хийж хөндлөн дамжуулалт өгөхөд Рүүни түүнийг нь чулуу болгосон.

”’Шрек” сүүлийн 11 тоглолт буюу 12 сарын турш эх орныхоо төлөө гоол оруулж амжаагүй байсан хар цувралаа зогсоолоо. Гэхдээ Рүүни гоолын баяраа тэгж их сүртэй хийсэнгүй.  Учир нь энэ довтолгооны үеэр Тео Валкотт бэртэл авсан юм. Удалгүй 13 дахь минутад Теог Адам Жонсоноор сэлгэсэн. Фабио Капелло энэ тулаанд хуучин Эвертоны хослол Ягелька болон Лескотт нарыг гаргасан байлаа.

Тэд ч муугүй хосолж ямар нэгэн алдаа гаргаагүй. Болгартай хийсэн эхний тулаанд хет-трик хийж баатар болсон Дефо харин олдсон боломжуудаа ашиглаж чадалгүй алдаж байлаа. Түүнд гоол оруулах гурван ч сайхан боломж байсан ч ашиглаж чадаагүй. Ингээд 69 дэх минутад Стивен Жеррардын ухаалаг дамжуулалтыг Адам Жонсон хүлээн авч хаалгачын эсрэг ганцаараа гарснаар ядах юмгүй гоолдлоо.

Ийнхүү тэрээр сүүлийн 2 тоглолт дараалан гоолдож байна. Энэ гоолын дараа Фабио хангалтгүй тоглосон Дефог суулгаж оронд нь Бентийг оруулж ирлээ. 71 дэх минутад 18 настай Швэйцарийн вингер Жердан Шакири Английн хаалгыг мялааж шигшээ багийн анхны гоолоо оруулсан боловч тоглолтын үр дүнд энэ гоол нөлөөлсөнгүй. 79 дэх минутад Уэйн Рүүниг Райт Филипсээр сэлгэснээр Англичууд 4-4-1-1 гэсэн тактикаар тоглож эхэллээ. Ситигийн 2 вингер жигүүрийг хариуцаж байсан юм.
Цаг дуусахаас 2 минутын өмнө Даррен Бент энгийн довтолгоогоор багийнхаа 3 дахь гоолыг оруулж тоглолтын цэгийг тавьжээ.
Энэ хооронд Болгарчууд Монтенегрог талбайдаа хүлээж аваад 1 : 0-ээр дийлдсэн байна. Ингэснээр энэ хэсэгт Англи, Монтенегро улсууд тус бүр 6 оноотой тэргүүлж эхэллээ.
ШВЕЙЦАРЬ – АНГЛИ – 1:3 (0:1)
Руни, 10 (0:1). А.Жонсон, 69 (0:2). Шакири, 71 (1:2). Бент, 88 (1:3).

БОЛГАР- ЧЕРНОГОР – 0:1 (0:1)
Зверотич, 35 (0:1).

# Хэсэг G Т/Т Х Т Хж +/- О
1 АНГЛИ 2 2 0 0 7-1 6
2 ЧЕРНОГОР 2 2 0 0 2-0 6
3 УЭЛЬС 1 0 0 1 0-1 0
4 ШВЕЙЦАРЬ 1 0 0 1 1-3 0
5 БОЛГАР 2 0 0 2 0-5 0
GD Star Rating
loading...
Рүүни гоолдож, Тео бэртэв, 9.6 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. Togmid says:

    rooney bas yuun sex scandal bolchihob oo fanatuudaa sonsoogui haraagui medeegui yum bn

    GD Star Rating
    loading...
  2. mandakh says:

    walcott gemtdeg muu yum bollo shu

    GD Star Rating
    loading...
  3. FC.Arsenal says:

    walcott gemteg jhan tiimerhuu ym bolloodoo

    GD Star Rating
    loading...
  4. soccer says:

    wallcot v.persie nasri bentner gemteltei novsh yumaaa

    GD Star Rating
    loading...
  5. England fan says:

    sain sain zaluustaa odoonoos itgel ogood uzeh heregtei. adam jonhson milner walcott zereg davgui zaluus bn sht. nogoo l lampard gerrard beckham.g 10n jil harlaa bdagguie. ballack kuranye lemann.saas salsan german ymar sain togloj bgag. bas spain bn raul guti riise bhgui geel bsan zaluus ni ymar goy togloj bn. baahn hogshchuultei france italy yaj miarav. zaluustaa itgel ogood uzeesei gej husch bn. Adam johnson bol mash sain toglogch shdee dongoj 22toi zaluug WC.d avaad l yavah bsan ym Hart.g ch gesen gargahgui James gej tetgeveriin hogshniig gargaj ntr

    GD Star Rating
    loading...
  6. StaR says:

    Gerrard Bagiin gol hun ni bgaazde

    GD Star Rating
    loading...
  7. aaguu says:

    arsenal neeree bertel gemtelees hezee ch salahgui yumaa.

    GD Star Rating
    loading...
  8. 1 says:

    arsenal dandaa sulidaa sda nar bdiimuu haasha yen hohino

    GD Star Rating
    loading...
  9. LFC says:

    arsenaliin fanuud gandan garaachee

    GD Star Rating
    loading...
  10. hater says:

    kkkk Капелло аймар сахилгагүйтдэг гэж байна шдэ. Юуны талаар ярьж хөхрөлдөөд байгаа юм болоо?

    GD Star Rating
    loading...
  11. LF and Eng says:

    Zaluustaa itgel ujuuleh ni zuv ch bas bagt chini turshlagatai bagiig avaad yavah hun heregtei bdag yum.

    GD Star Rating
    loading...
  12. M says:

    ГАНДАН ГАРААД ДЭЭРДДЭГ БОЛ ГАРМААР Л БАЙНА.
    НАСРИ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БЭЛТГЭЛДЭЭ ГАРСАН ГЭСНЭЭР ӨӨР ГАЙГҮЙ МЭДЭЭ АЛГА.

    GD Star Rating
    loading...
  13. A says:

    Шинэ улирлын клубуудын C.Ronaldo, Higuain, Villa, Iniesta, Gerrard, Torres, Drogba, Lampard, Terry, Essein, Rooney, Nani, Chamakh, Fabregas, Pato, Pirlo-ын жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  14. lene says:

    Goe shuu England, Gerrardiin pass laitai ene adam johnson nadad maiar taalagdaad bga yum daa 2 togloltond 2 goal bolj saihan ehlel
    Theo bertchihdeg muu yum bolj esregeer arsenald nasri irj bgaa yum shig bn

    GD Star Rating
    loading...
  15. Man United says:

    Zvgeree eng sn toglono.sn sn zaluuchuud olon bna. A.Johnson agu sda boloh bhaa.deres ni milner

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: