Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Словак ”сайн байна”

GD Star Rating
loading...
Дик Адвокаатаар удирдуулсан Оросын шигшээ талбайдаа 1 : 0-ээр Словакт ялагдлаа. Цорын ганц гоолыг 27 дахь минутад өдгөө Фенербахче багт тоглож байгаа Мирослав Сточ оруулсан байна. Словакын дасгалжуулагч Владимер Вэйс тоглолтын дараа ”Бид Европын хамгийн шилдэг багуудын нэгийг ялж чадлаа. Энэ үр дүнд би сэтгэл хангалуун байна.
Оросуудын эсрэг довтлох тактикийг сонгосон нь их зөв шийдвэр болсон.Би тоглогч нараараа бахархаж байна” гэжээ.Уг нь талбайн эзэн Сборная дажгүй эхлэл тавьж эхний 10 минут дөрвөн ч булангийн цохилт хийгээд байсан. Гэвч Ян Муха хаалга руугаа чиглэсэн цохилт болгоныг аюулгүй болгож байсан юм. 27 дахь минутад тулааны онцлох мөч байлаа. Оросын хамгаалалтын алдааг ашиглан Сточ эвгүй өнцгөөс ерийн буланд гоолдож Словак тоглолтыг тэргүүлж эхэлсэн.
Оросуудын хамгийн сайхан боломж 1-р үеийн төгсгөлд Павел Погребнякд олдсон ч тэрээр хаалганы хажуугаар цөлж орхисон.
Дараа нь 50 дахь минутад Зенитийн Зирянов гоол оруулсан ч түүнийг нь шүүгч отон тоглолт хэмээн тооцоогүй. Дик Адвокаат гарааны бүрэлдэхүүндээ Билялетдиновыг багтаагаагүй нь том алдаа болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Эвертоны хамгаалагч дөнгөж 81 дэх минутад л талбайд орж ирсэн юм. Цаг дуусахаас өмнөхөн Аршавинд тоог тэнцүүлэх боломж олдсон ч мөн л ашиглаж чадаагүй.
Адвакоот ”Ахиад 8 тоглолт байгаа болохоор санаа зовох хэрэггүй. Заримдаа ийм зүйл байх шүү дээ. Өнөөдөр би жаахан азгүй л байлаа” гэсэн байна.
Оросуудыг ингэж азгүйтэж байх хооронд Ирландчууд Андорраг 3 : 1-ээр ялж, харин Македон Армений багууд 2 : 2-оор тэнцжээ. Энэ хэсгийг Словак Ирландын багууд тус бүр 6 оноотой тэргүүлж байна.

9 сарын 7. Москва. Цэнгэлдэх “Локомотив”. 28,000 үзгч.

Шүүгч- Франк Де Блекере (Бельги).

ОХУ- СЛОВАК – 0:1 (0:1)

Стох, 27 (0:1).

9 сарын 7. Цэнгэлдэх “Филипп II”. 21,000 үзэгч.

Шүүгч- Эспен Бернтсен (Норвег).

МАКЕДОН – АРМЕН – 2:2 (1:1)

Мовсисян, 41 (0:1). Джуровски, 42 (1:1). Манучарян, 90+2 (1:2). Наумоски, 90+6 – с т.ц(2:2).

9 сарынн 7. Дублин. Цэнгэлдэх “Дублин Арена”. 39,206 үзэгч.

Шүүгч- Леонтиос Тратту (Кипр).

ИРЛАНД – АНДОРРА – 3:1 (2:1)

Килбейн, 15 (1:0). Дойл, 41 (2:0). Мартинес, 45 (2:1). Кин, 54 (3:1).

N Группа В И В Н П М О
1 ИРЛАНД 2 2 0 0 4-1 6
2 СЛОВАК 2 2 0 0 2-0 6
3 ОХУ 2 1 0 1 2-1 3
4 АРМЕН 2 0 1 1 2-3 1
5 МАКЕДОН 2 0 1 1 2-3 1
6 АНДОРРА 2 0 0 2 1-5 0
GD Star Rating
loading...
Словак ''сайн байна'', 9.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    ah nar hojigddog muu ym bollodo za yahv ghde l orosuud eurod ornoo

    GD Star Rating
    loading...
  2. naran says:

    îðîñóóä òàëáàé äýðý èë¿¿ðõýæ áàéñàí ÷ õºë áºìºãèéí áóðõàí ñëîâàêèéã õàðæ ¿çëýý äý. ¿íýõýýð àçòàé áàéëàà. ãýõäýý 3 îíîî àëäñàí ÷ îðîñóóäûí òîãëîëò òààëàãäàæ áàéíà àà. àëàí çàãîåâ èõ ñàéí áàéëàà. àðøàâèí æèðêîâ 2 ìèà ìèà

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: