loading...
Карим Бензема болон Малуда нар сэтгэлээр унасан Францын фенүүдээ баярлуулж Боснигийн хаалганд хожлын гоол орууллаа. Эхний тоглолтод тэд Беларуст 1 : 0-ээр ялагдаад байсан болохоор энэ тулаанд ялахгүй бол маш хүнд байдалд орох байсан.
Лоран Блан ч эхний ялагдалдаа дүн шинжилгээ хийж нилээд сайн довтолгоонтой бүрэлдэхүүнийг гаргасан байлаа. Беларусын эсрэг гараанд гарсан Ромагийн Жереми Менезийн оронд Бенземаг гаргасан нь үр дүнгээ өгсөн.
Гэхдээ ДАШТ-аас хойш сүр сүлд нь нэг л доройтчихоод байгаа Францчууд гоол оруулах гэж зовдог хэвээрээ л байгаа. Тэд шүгэл дуугарсан цагаас бөмбөг илүү эзэмшиж, илүү довтолгоо зохион байгуулж байсан ч 72 дахь минут хүртэл гоолдож чадаагүй. Дахиад гутамшигт ялагдал болох вий гэж Францын фенүүд айж байсан тэр үед Бензема гайхалтай гоолыг оруулсан. Тэрээр 16 дотор маш тайван хууралтыг хийж (Зиданы хууралт) Кенан Хасакижичийг аргалж багтаа гоол бэлэглэжээ. Энэ гоолоос 6 минутын дараа багийн ахлагч Флорен Малуда тооны харьцааг улам холдуулж Францчууд сонгон шалгаруулалтын анхны ялалтаа авах нь тодорхой болсон.
Беларус энэ хооронд Румынтай хуурай тэнцсэн бол Албани – Люксембургийг 1 ; 0-ээр ялжээ.
БОСНИ – ФРАНЦ – 0:2 (0:0)
Бензема, 72 (0:1). Малуда, 78 (0:2).
АЛБАНИ – ЛЮКСЕМБУРГ – 1:0 (1:0)
Салихи, 37 (1:0).
БЕЛАРУСЬ – РУМЫН – 0:0
loading...




neg tegmeersende ehnii goal lai bla
loading...
Францийн оронд дэлхийн аваргын үхлийн хэсгээс хоёроор гарсан Португалчууд хар цувралаа үргэлжлүүлсээр байна. Тэд эхний тоглолтоо Кипртэй 4:4 хийж өнгөрсөн шөнө Норвегт 1:0 хожигдсон байна.Дараа дараагийн тоглотуудаас хожил авах эсэх нь бүүр ч түвэгтэй болж байх шиг хэрэв дараагийн хоёр тоглолтонд нэгэнд нь хожиж нөгөөд тэнцээ хийхгүй бол ч Евро 2012 -ын урьдчилсан шатнаас гарах хүндхэн болно доо.
loading...
maluda go go go
loading...
france serj bnaa. go rule france
loading...
Молуда ч энэ жил үнэхээрийн одтой байна…
loading...
Kaka udahgui irehnee goodnews
loading...
Yoooo aguu shuu France ene zaluu avahgui dee delhiin avargaar Benzema heregtei bsan yumaa Odoo zuvhun uragshaa
loading...
Odoo gaigui bailgui dee
loading...