Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Шведүүд гоолын ”хур” буулгалаа

GD Star Rating
loading...

Швед, Недерландын багтсан E хэсэгт гоолын хуртай тоглолтууд боллоо. Үнэндээ тэр ”хур” Сан Мариног л хангалттай ”норгосон” гэхэд болно. Эхний тойрогт Голландын шигшээд 5 : 0-ээр ниргүүлсэн Сан Мариночууд энэ удаа Шведийн ”Гурван титмийнхэн” 6 : 0-ээр ялагдлаа. Евро болгоны урьдчилсан шатанд Сан Марино ийнхүү арвин гоол алдаж фенүүдээ гомдоодог нь бараг заншил болсон. Евро 2008-ын сонгон шалгаруулалтын эхний тоглолтдоо л гэхэд тэд Германд 0 – 13-ээр ялагдаж анти амжилт тогтоож байлаа.

Цаашдаа ч тэдний алдах гоолын тоо өсөх байх. Шведийн шилдэг довтлогч Златан 7, 77 дахь минутад дубль хийсэн. Мөн Шведийн ирээдүйн залуу халаа Маркус Берг нэг гоол,  Гранквист мөн нэгийг нэмэрлэсэн. Харин үлдсэн 2 гоолыг Сан Марино өөрсдөө оруулж Шведчүүдэд ”тусалжээ”.
Энэ хэсгийн лидерээр маргаангүй бичигдэж байгаа Недерландчууд 2-р тойрогт Финляндыг 2 : 1-ээр яллаа. Багаа сольсоноосоо хойш тун өнгөтэй байгаа Клаас Ян Хунтелаар дубльдэж эх орондоо ялалт бэлэглэсэн. Голландчууд энэ жил 14 тоглолт хийснээс 12-т нь ялаад байна. Энэ нь шигшээ багийн түүхэнд нэг жилд хамгийн олон ялалт авсан амжилт боллоо. Хэдийгээр Роббен, Кюит, ван Перси гээд довтолгооны шилдгүүд нь байхгүй ч Голландад нэг их хүндрэл учраагүй.
Цаг дуусахаас 8 минутын өмнө Рүүд сэлгээгээр орж ирсэн ч гоол оруулж хараахан амжсангүй.

ШВЕД – САН-МАРИНО – 6:0 (3:0)
Ибрагимович, 7 (1:0). Д.Симончини, 12 – в свои ворота (2:0). Вернблоом, 26 (3:0). Гранквист, 51 (4:0). Ибрагимович, 77 (5:0). Берг, 90+3 (6:0).

ГОЛЛАНД – ФИНЛЯНД – 2:1 (2:1)
Хюнтелар, 7 (1:0). Хюнтелар, 17-с пенальти (2:0). Форссель, 19 (2:1).

УНГАР – МОЛДОВА – 2:1 (0:0)
Рудольф, 50 (1:0). Коман, 66 (2:0). Суворов, 79 (2:1).

# Группа E Т/Т Х Т Хж +/- О
1 ШВЕД 2 2 0 0 8-0 6
2 ГОЛЛАНД 2 2 0 0 7-1 6
3 УНГАР 2 1 0 1 2-3 3
4 МОЛДОВА 2 1 0 1 3-2 3
5 ФИНЛЯНД 2 0 0 2 1-4 0
6 САН-МАРИНО 2 0 0 2 0-11 0
GD Star Rating
loading...
Шведүүд гоолын ''хур'' буулгалаа, 9.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    holland swedeniig husah in todorhoi 3-0 deh ch ymu

    GD Star Rating
    loading...
  2. 6-0 says:

    haha zlataaan!!!

    GD Star Rating
    loading...
  3. yu ch medq nus admin sda golland ntr netherlandiin hamgiin tom muj ni holland shde tgd orsuud golland gedeg ym ternees bish alban ysnii site deer netherland l gej bga fifa.com ntr deer bol gadaadad garaad golland gevel medq shu de

    GD Star Rating
    loading...
  4. T.I says:

    Mongolchuud Golland l gej yaridagshde. Ene kirill bichgeer Голланд gej bichsen bna . Ymr angliar ni Golland geched bga bish . Mongol site der mongolooro bichsen ni zov ho.! Netherland gej bichdegig ch ene setguulch nar medej bga blguide. Bichsen yumiig ni oilgohgui setguulchiig ni teneg mangaraar ni duudna gedeg ooroo tenegin shinj bhada

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: