Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Аваргуудын лиг С хэсэг (МанЮ, Валенси, Рэйнжерс, Бурсаспор)

GD Star Rating
loading...

С Хэсэг

1. Манчестер Юнайтед (Их Британи)
2. Валенси (Испани)
3. Рэйнжерс (Шотланд)
4. Бурсаспор (Турк)

1. Манчестер Юнайтед

Өнгөрсөн улиралд дотооддоо : Премьер лигт 2-р байр, Лигийн цомын ялагч, ФА цом 3-р шат
Европын тавцанд : Аваргуудын лигийн шөвгийн найм
Дасгалжуулагч : Сер Алекс Фергусон (1986 оноос хойш)
Тоглолтын арга барил : Хурдтай сөрөг довтолгоо. Жигүүрийн сайн тоглогчидтой.
Хамгаалалт баг бэх.
Давуу тал : Ямар ч довтолгооныг няцааж чадах хамгаалалт. Дэлхийн шилдэг довтлогч Уэйн Рүүни.
Сул тал : Райн Гиггз, Пол Скоулз гэсэн ахмад тоглогчдод төвийн шугамаа даатгасан. Тэдний сул тал төвийн хагас.
Түлхүүр тоглогчид : Уэйн Рүүни, Неманья Видич, Пол Скоулз
Боломжит амжилт : Хагас шигшээ
Гарааны 11 (4-4-2): Ван дер Сар  О’Ши, Видич, Фердинанд, Эвра; Валенси, Флетчер; Скоулз, Нани; Рүүни, Бербатов.

2. Валенси

Өнгөрсөн улиралд дотооддоо : Ла лигт 3-р байр
Европын тавцанд : Европын лигийм шөвгийн найм
Дасгалжуулагч : Унаи Эмери (2008 оны зунаас хойш)
Тоглолтын арга барил : Хурдан, нэг хүрэлтээр явдаг довтолгоо зонхилсон хөлбөмбөг
Давуу тал : Ур чадвар сайтай жигүүрийн тоглогчид довтлогчдыг гоолын дамжуулалтаар хангалттай хангана.
Сул тал : Найдваргүй хамгаалалт
Түлхүүр тоглогчид  Хуан Мата, Роберто Солдадо, Эверт Банега, Хоакин
Боломжит амжилт : Шөвгийн найм
Гарааны 11 (4-4-2): Цесар; Мигель, Мадуро, Деалберт, Матье; Хоакин, Банега, Албелда, Мата; Солдадо, Адуриз.

3. Рэйнжерс

Өнгөрсөн улиралд дотооддоо : Шотландын лигт түрүүлсэн, Шотландын цомд түрүүлсэн
Европын тавцанд : Аваргуудын лигт хэсэгтээ 4-р байр
Дасгалжуулагч : Уолтер Смит (2007 оны 1 сараас хойш)
Тоглолтын арга барил : Хамгаалалтад тулгуурласан тоглолттой. Дэлхийн хэмжээний од дутагддаг.
Давуу тал ; Зохион байгуулалт, итгэл үнэмшил, гэртээ үзүүлдэг сайн форм
Сул тал : Гоол оруулах хүчтэй довтлогч дутагддаг
Түлхүүр тоглогчид :     Мажид Буггера, Стевен Дэвис, Кенни Миллер
Боломжит амжилт : Хэсэгтээ 3-р байр, Европын лигийн эрх
Гарааны 11 (4-5-1): Макгрегор;  Броудфут,  Буггера, Уэйр, Папак; Уиттакер, Нэйсмит, Дэвис, Эдү, Лафферти; Миллер

4. Бурсаспор

Өнгөрсөн улиралд дотооддоо : Туркийн суперлигийн ялагч, Туркийн цомын шөвгийн найм
Евопын тавцанд  :
Дасгалжуулагч :  Эртугрул Саглам (2009 оноос хойш)
Тоглолтын арга барил : Хагас хамгаалагчид довтолгоонд идэвхтэй оролцдог, үзүүштэй хөлбөмбөгийг эрхэмлэдэг.
Давуу тал : Хурдтай. Довтолгооны олон хувилбартай.
Сул тал : Европын тавцанд өрсөлдөхөд туршлага дутна
Түлхүүр тоглогчид : Озан Ипек, Волкан Сен,     Серхан Йылдырым
Боломжит байдал : Европын лигийн эрх
Гарааны 11  (3-5-2): Иванков; Эрдоган, Степанов, Ведерсон; Сен, Эрдик, Тандоган, Симикер, Ипек; Йылдырым, Нунез

МанЮ-гийн хувьд үнэхээр сайхан сугалаа болсон гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Улаан чөтгөрүүд түрүү жил маш харамсалтай байдлаар хасагдсан учраас энэ жил тэр алдаагаа давтахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Чөтгөрүүд энэ зуны наймааны цонхоор тун идэвхгүй байж Хавьер Эрнанде, Бебе. Смаллин нараас өөр тоглогч аваагүй. Мөн гол тоглогчдоо ч алдалгүй үндсэн бүрэлдэхүүнээ хадгалж чадсан юм.
МанЮ-гийн амжилтын гол түлхүүр болсон Уэйн Рүүни ДАШТ-ий ”шокноосоо” гарч дахин гоолдож эхэлсэн. Хэдийгээр гэр бүлийн асуудал түүнийг зовоож байгаа ч гэсэн шигшээ багтаа гоолдож энэ шуугианыг дарж чадсан билээ. Шотландын багийн талбайд зочлох тоглолт л тэдэнд гай тарьж мэднэ. Ер нь ямар ч тэмцээн Шотланд – Английн баг хоорондоо оноолт таарсан 2007 оны аваргуудын лигт л гэхэд тэд Селтиктэй нэг хэсэгт багтахдаа Шотландад зочлоод 1  :0-ээр ялагдаад буцаж байсан.
Рэйнжерс түрүү улиралд G хэсэгт багтаад хомоол хамж юу ч үгүй хоцорсон. Гэсэн ч лигтээ түрүүлж чадсанаар дахин Аваргуудын лигт эргэн ирлээ. Зуны наймааны цонхоор Рапид Вэйнээс Никица Елавич гэх довтлогч авснаас өөр олигтой наймаа хийсэнгүй.
Харин маш олон тоглогчдынх нь гэрээ дууссан учраас явуулсан байна. Тэдний дотор Крис Бойд (Мидлсборо), Дамаркус Бизли, Стевен Смит гэсэн шилдэг тоглогчид нь багтаж байгаа.
Тэд одоо Шотландын лиг эхлээд 3 тойрог өнгөрөөд байхад 3 хожилтой явж байна.
Валенсигийн хувьд энэ жил тэдэнд итгэл үзүүлэх хүмүүс нилээд цөөрсөн. Учир нь Давид Вилья, Давид Силва гэсэн хоёр гол тоглогчдоо явуулсан учраас тэдэнд хүндрэл учрах болно.
Мөн Марчена, Жигич, Дель Орьн, Бараха нар ч багаа орхисон байгаа.
Гетафегаас ирсэн Роберто Солдадо хэдий сайн довтлогч хэдий ч Давид Вилья шиг гоолдоно гэж байхгүй. Дотоодын лигтээ энэ бүрэлдэхүүнтэй Реал болон Барсатай лигийн аваргын төлөө тэмцэх нь бараг найдваргүй учраас Эмери гол анхаарлаа аваргуудын лигт хандуулна байх.
Туркийн төлөөлөл Бурсаспор битүү морьд тооцогдож байна. Фенербахче, Галатасарай, Бешикташ гэсэн шилдгүүдийг сөхрүүлэн түрүү жил лигтээ түрүүлсэн тэд европын ямар ч туршлага байхгүй. ”Үнсгэлжин”-гийн түүхийг хэдэн жилийн өмнө Фенербахче хийж байсан шиг халуун цуст Туркууд тийм  амар бууж өгөхгүй байх.

SN-ийн таавар

1. МанЮ
2. Валенси
3. Бурсаспор
4. Рэйнжерс

GD Star Rating
loading...
Аваргуудын лиг С хэсэг (МанЮ, Валенси, Рэйнжерс, Бурсаспор) , 7.7 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Djorj says:

    Rangers ewgui shuudee

    GD Star Rating
    loading...
  2. man who ??? says:

    ManU ene jil suga shaanaa….deer jil hesegtee homool hamj baisan tuuhee ene jil davtanaa yag…Rooney aalz ehneree huuraad sur surldgv bolson kk

    GD Star Rating
    loading...
  3. man who-d says:

    horboogiin buh erchuud adilhaaan uur huuhen harj , huurch yavdgiin bandia nadtai sanal zurj bgaa hun bol chi jinhene hudalch ……… bna shuu manu ene jil sain yabnaa bas ene bagt gantshan rooney bdggui yum shuu

    GD Star Rating
    loading...
  4. #7 says:

    man who ??? gedeg garaas asuugaad ali bag ni turuulex yum ter bagt shuud tsomiig ni ogchmoor yum bish uu? Ingej temtseen zoxiox xereg bgaach yumuu?

    GD Star Rating
    loading...
  5. Dshn says:

    united jiliin jild avarga bolno gej l toglodog…

    GD Star Rating
    loading...
  6. Man Who ???? says:

    #7-d bi zugeer bodloo l helj baishd…minii husleer boldog bol
    Barsa turuulj Real aman huzuudeesei…
    harin angliin baguud bugd hesegtee suuld oroosoi

    GD Star Rating
    loading...
  7. torres says:

    Manu garchijee. Sul hesegt orson bna aztai l bna da. Valencia gehees busad ni muu baguud bna. (minii bodol gehdee)

    GD Star Rating
    loading...
  8. Daamii says:

    chinii zuw torres..
    Manu,Valencia 2 garna
    erno manu haana ch ali ch hesegt bsan garah oilgomjtoi zuil shuudee
    zarim ni teneg yum bichhiimda

    GD Star Rating
    loading...
  9. Puuje says:

    ene analyse hiisen huntei sanal negdehgui bna, United iiin toviin hagas iig sul gechje. Scholes bol yag l 25 tai zaluu shig togolj bna, Giggs bol amid domog bolson toglogch, ene 2 bol hezee ch form oo aldadgui. Harin sul tal gevel dovtolgoo l bna daa, Berba goal hiih chadvargui, Rooney bol Mergen Buudagch bish!

    GD Star Rating
    loading...
  10. grubby manu says:

    puujee jini ihelj bga zuv golin egne bol harin j sn shd. ene dern nemed fletcher carrick ged l zundu bndag . gants berba l ghes manai chicharito sn bnlee. rooneges iluu berba ene 2 sn gar nilj bn lee. ene jil turu jiles sn bh bhaa.

    GD Star Rating
    loading...
  11. valencia says:

    premier league-n 4n toirog ongorood bhad hernandez neeh toglosongui iim btal chamions league deer yu l boldoo ternees gadna macheda wellbeck gj 2 zaluu dowtlogch bgag shuu dee tow er ni yah wee hamgiin sul tal gj helj bolno ldoo suuliin ued gibson garch irj bgaa scholesiin huwid holoos tsohij l goalddag bolohoos oshoo neeh iluu yum ajiglagddaggui l dee Giggs bol giggs shuu dee england yagaad delhiin awargad turuuldeggui yum be? gsn chine Giggs toglodoggui uchraas gesen 1 shog yria garsan bsan Giggs yagaad england-d toglodoggui yum be gesen aaw ni wales dee toglooroi gj zahisan gesen harin ene unen shuu

    GD Star Rating
    loading...
  12. valencia says:

    ManU maani showgiin 4 hurtel ywna ternees tsaash bol bi medehgui ee Valencia maani ch 8l hureh bh ternees tsaash ch dee bagiinhaa togloltiig uzej chaddagui bolohoor sn medehgui yumdaa gargadag amjiltaar ni toimloj helehees oshoo yum alga daa villa ch yahaw yavah ni todorhoi bsn harin silvag ywnchna gj yostoi bodoogui ee villag maani orloj aduriz irsen bsan ehnii togloltondoo double hiisen bna lee iheehen naidlaga tawij bna daa za margaash ehellee neeltiin toglolt ManU vs Rangers uneheer tsust tulaan real barcagiin duelees dutahgui tulaan bolno bh scotland olon jil england-n koloni bsan bolohoor neeh durtai bish bdag l bh Go ManU and Valencia ManU giin ireedui hernandez rooney nani valencia 4g gj boddog shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: