loading...
Марио Балотелли Ситид ирснээсээ хойш нэг л удаа талбайд гарсан. Европын лигийн урьдчилсан шатанд тэрээр Тимишоарагийн эсрэг тоглож гоол оруулсан хэдий ч харамсалтай нь бэртэл авч дахин талбайд гараагүй байгаа билээ. Саяхан Ман ситигийн төлөөлөгч түүний бэртлийг 6 долоо хоног буюу сар гаран болно гэдийг зарласан байна.
Марио өвдөгнийхөө шөрмөсийг бэртээсэн учраас зайлшгүй хагалгаанд орох хэрэгтэй болж байгаа юм байна. Энэхүү хагалгаа нь Миланд болох учраас Марио Итали руу ниссэн гэнэ.
Энэ жил 20 настай Балотелли Интерийн академиар хүмүүжиж 2007 оноос тус багийн үндсэн бүрэлдэхүүнд багтсан. Гэвч багийнхаа удирдлагуудтай таарамжгүй харьцаатай байсан учраас өнгөрсөн зун 24 сая фунтээр Ситид ирсэн билээ. Түүнийг эзгүйд Сити Европын лигийн Юве, Ред Буллтай чухал тоглолт хийнэ. Мөн премьер лигийн тоглолтууд тэднийг хүлээж байна.
loading...




Juve-City togloltiig hurdan uzeh yumsan. Manaid Europa league damjuuldag suvag baidag yum bolov yy?
loading...
c1 champions league shuud damjuulna gj bna lee
Uneheer saihan bga bizdee
loading...