loading...
Английн шигшээ багийн довтлогч Жермайн Дефо 3 сар талбайд гарч чадахгүй болсон байна. Евро 2012-н урьдчилсан шатны эхний тоглолтонд тэрээр Болгарын хаалганд хет-трик хийж гайхалтай тоглосон ч харамсалтай нь дамнуурган дээр хэвтэн талбайг орхисон. Цаг дуусахаас 3 минутын өмнө шагайны бэртэл авсан Дефог Эшли Янгаар сэлгэсэн юм.
Болгартай хийсэн дээрхи тоглолтын өмнө Дефо цавины бэртэлтэй байсан ч өөрийгөө эрсдэлд оруулан талбайд гарсан гэнэ.
Энэ лхагва гаригт тэрээр хагалгаанд орсон бөгөөд эмч нарын хэлснээр эдгэрэхэд дор хаяж 3 сар хэрэгтэй ажээ. Түүнийг эзгүйд Тоттенхэм Аваргуудын лигийн хэсгийн тоглолтуудаа хийж дуусгана.
Мөн Английн шигшээ баг 10 сард ээлжит сорилго тоглолтуудаа хийх юм. Хэрвээ бүх зүйл төлөвлөсөн ёсоор явбал Дефо 12 сарын дундуур эргэн ирнэ. Тэр үед боксин-дэй буюу хамгийн ачаалалтай үе таарч байгаа учраас Реднапп аваргуудын лигийн плэй -офф хүртэл амрааж магадгүй байна. Одоо Тоттенхэмийн довтолгооны шугаманд Крауч, Павлюченко, Робби Кин гэсэн тоглогчид байна.
loading...




1st. zeez defo
loading...
Walcott yasan be???
loading...