Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, ДАШТ-2010, Жүдо » Хоёр дахь өдөр медальгүй…

GD Star Rating
loading...

Өнөөдөр Токиогийн татамид Монголын таван бөх хүч бяраа сорьж байна.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд хүч үзсэн Э.Энхбат эхний тойрогтоо Грекийн Махаил Павлисийг ялсан ч хоёрдугаар тойрогт Японы Дайки Нишиямад хоёр вазари үнэлгээ алдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Б.Ариун-Эрдэнэ ОХУ-ын Кирил Денисовтой барилдаж вазари үнэлгээгээр ялагдсан байна.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Азийн наадмын аварга Д.Нямхүү Беларусын бөх Аляксандр Счишианкад  цэвэр ялагджээ.

Энэ жинд хүч үзсэн О.Ууганбаатар мөн Италийн бөх Франческо Бруюрт вазари үнэлгээгээр хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Өнөөдөр хүч үзэж буй манай ганц нядхан 70 кг-ийн Ц.Наранжаргал эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогтоо Тайваний Чиа Мяо Лайг вазари үнэлгээ авсныхаа дараа цэвэр ялжээ. Одоо түүний өрсөлдөгч Словений Раса Срака.

update

ОУХМ Ц.Наранжаргал өрсөлдөгч бөх Словений Раса Сракад цэвэр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө.

Маргаашийн манай тамирчдын хуваарь:

Эрэгтэй 73 кг: С.Ням-Очир, Г.Пүрэвдорж
Эмэгтэй 63 кг: Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа
Эмэгтэй 57 кг: Т.Баттөгс

GD Star Rating
loading...
Хоёр дахь өдөр медальгүй..., 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. a says:

    tsagaanbaatar hezee barildah yum boloo

    GD Star Rating
    loading...
  2. boh says:

    uzeh site bna uu

    GD Star Rating
    loading...
  3. noomoo says:

    Naranjargal Sloven busguid hojidoj temtseenee duusgajee.Unuuh n daraagiin toirogt Japand hojigdow

    GD Star Rating
    loading...
  4. noomoo says:

    japan bish France ym bn

    GD Star Rating
    loading...
  5. mig says:

    ijf.org oor orood duugui uzeerai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: