Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Москва-2010, Чөлөөт бөх » Москва 2010 – Маргааш 60/84/96 кг оноолт гарав

GD Star Rating
loading...

Манай хөрш улс Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо амжилттай болж байгаа Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдгөө ид дундаа орлоо. Сонгомол болон эмэгтэйчүүд тэмцээнээ дуусгасан бол одоо эрэгтэй чөлөөтийхөний барилдаанаар энэ тэмцээн дуусах учиртай.

Тэгвэл маргааш болох барилдаануудын оноолт гарчээ. Маргааш 60 кг, 84 кг, 96 кг жингийхэн барилдах юм.

60 кг жинд

Энхсайханы Ням-Очир маань эхний даваанд хийлж, хоёрдугаар шатанд Японы тамирчин Хироюки Ода – тай таарсан байна. Хэрвээ түүнийг ялж чадвал дараагын шатанд Киргизстаны Улан Надирбек Уулу болон Германы Марсел Евард нарын ялсантай нь хүч үзнэ.

Энэ жинд Оросын алдарт бөх Бесик Кудохов түрүүлэх магадлалтай гэж яригдаж байгаа. Манай хүн хэсгээс гарахын тулд энэ нөхрийг хожих хэрэгтэй болох байх.

84 кг жинд

Манай улсаас Доржванчигын Түгждорж оролцож байгаа. Түүний хувьд сугалаа ер нь хатуу талдаа таарсан байна. Тэр эхний даваанд хийлж харин хоёрдугаар шатанд Узбекийн тамирчин өнгөрсөн жилийн дэлхийн аварга Заурбек Сокхиев – тай таарсан байна. Энэ тамирчин Олимпод 9 – дүгээр байр эзлэсэн, 2006, 2007 онуудад дэлхийн дэвжээнээс хүрэл медал хүртсэн энэ жингийн шилдэгүүдийн нэг. Одоо 24 настай. Манай тамирчин Узбек аваргыг ялж чадвал 2009 оны дэлхийн дэвжээний финалд Заурбек – д ялагдаж мөнгөн медал хүртэж байсан Америкийн Жакоб Херберт болон мөн л шилдэгүүдийн нэг Кубын Перез Салас хоёрын аль ялсантай нь хүч үзэх юм байна.

96 кг жинд

Ядамсүрэнгийн Алтантулга эхний даваанд Кубын тамирчин Антонио Майкл Мартинез Батиста – тай оноолт таарчээ. Жиндээ медалд хүрэх магадлалтайд тооцогдож байгаа нөхөр.

За ингээд тамирчиддаа амжилт хүсье.

GD Star Rating
loading...
Москва 2010 - Маргааш 60/84/96 кг оноолт гарав, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. herbert sain boh shu manaihan sain shuu

    GD Star Rating
    loading...
  2. boh says:

    naizuuda judo shuud uzeh hayg heregtei bna

    GD Star Rating
    loading...
  3. bat says:

    sainjargal tsever yllaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: