Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Москва-2010, Чөлөөт бөх » Москва 2010 эмэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөв

GD Star Rating
loading...


67 кг эмэгтэй

Алт – Мартини Дугрениер – Канада

Мөнгө – Елена Шалигина – Казакстан

Хүрэл – Алла Черлускова – Украйна

Хүрэл – Ифеома Ихеаначо – Нигери

Сүүлийн таван жилд 67 кг жинд дэлхийн аваргад финалд үлдсэн Канада бүсгүй Мартини энэ удаад ч мөн финалд үлдлээ. Тэр өрсөлдөгчидөө эхний үед ялагдсан боловч хоёрдугаар үед хүнд даралтанд оруулж өрсөлдөгчөө сандаргасан, арай гэж даралтаас гарсан өрсөлдөгчидөө боломж олгосонгүй 6 оноо дараалж авсанаар сүүлийн үед барилдаан шийдэгдэх болсон. Улмаар төгсгөлийн үед ч хэвтээ барилдаанаас хамаагүй илүүрхсэнээр сүүлийн гурван жилд энэ жиндээ босоо үлдлээ.

Хүрэл медалын төлөө Нигери бүсгүй Ифеома Японы Мами Шинкай – тай барилдсан. Япон бүсгүй хөл рүү нь хэт шунаж орсоноос алдаа гаргаж Африк бүсгүй энэ боломжыг алдалгүй ашиглаж хүнд даралтанд оруулсан юм.

Харин энэ жинд манай Бадрахын Одончимэгийг ялж нутаг буцаасан Азарбайжений Надья Семенцова барилдааны явцад гэмтэл авсанаар Украйн бүсгүй хүрэл медалын болзол хангажээ.

72 кг эмэгтэй

Алт – Станка Златева Христова – Болгар

Мөнгө – Акуффо Охенева – Канада

Хүрэл – Екатерина Букина – Орос

Хүрэл – Кёоко Хамагүчи – Япон

Алтын төлөө Бээжингийн Олимпын мөнгөн медалт, дэлхийн хошой аварга Станка Златева Христова түүний эсрэг өдгөө 31 настай Канада Акуффо Охенева нар барилдсан. Олон жил хүч үзэж байгаа Канад бүсгүйн хувьд энэ нь түүний оргил амжилт байлаа. Эхний үед 1 – 0 оноогоор Болгар бүсгүй илүүрхсэн бол хоёрдугаар үе дуусахад 20 орчим секунтийн өмнө Болгар бүсгүй дахин нэг оноо авч чадсанаар энэ тэмцээний ялагч болов.

Хүрэл медалыг Орос бүсгүй нутгийн дэвжээн дээрээ хүртлээ. Тэрвээр Швед бүсгүй Анна Женни Франссон – тай медалын төлөө барилдаж эхний үед Орос бүсгүй, харин хоёрдугаар үед Швед бүсгүй ялалт авч шийдвэрлэх гуравдугаар үед оноо авсангүй. Ингээд манайхаар бол барьц сонголт эхэлж Швед бүсгүй давуу байдлаас оноо авах гэж оролдсон ч чадсангүй. Улмаар Оросын Букина ард нь гарч нэг оноо авсанаар хүрэл медал авчээ. Энэ Орос урьд нь 2007 онд дэлхийн дэвжээнээс мөнгө авч байсан юм.

Дэлхийн таван удаагын аварга, Олимпын хошой хүрэл медалт Японы алдарт бөх Кёоко Хамагүчи Испани тамирчин  өнгөрсөн дэлхийн аваргаас хүрэл медал авч байсан Унда Гонзалез – тай медалын төлөө өрсөлдөв. Хоёр тамирчин эхний хоёр үед 1 – 1  харьцаагаар тэнцсэн  бөгөөд сүүлийн мөчид мөн л оноо авсангүй. Ингээд барьц сонгох болж Япон бүсгүйд аз таарсан. Улмаар туршлагатай Хамагүчи энэ боломжыг алдсангүй.

Энэ жинд хүч үзсэн манай тамирчин Очирбатын Бурмаа Казакстаныг эхний шатанд ялж чадсан ч Япон бүсгүйд ялагдсан юм. Манай тамирчинг ялсан Япон нь хэсгийн аваргын төлөө Канад бүсгүйд ялагдсанаар манай тамирчин тэмцээнээ өндөрлөсөн.

Эмэгтэй чөлөөтийн багийн дүн гарчээ.

1. Япон

2. Орос

3. Канад

Харин манай Монголчууд нэг алтан медалтай нийт 50 гариу орноос 8 – д орсон байна.


GD Star Rating
loading...
Москва 2010 эмэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөв, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. dagvaa says:

    Naambaa yu bolj bnaa? medsen hun bnuu manaihan?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: