Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Оюутны ДАШТ өндөрлөхөд ганцхан тавил үлдэв

GD Star Rating
loading...

Швейцарийн Цюрих хотноо явагдаж буй Оюутны шатрын ДАШТ-ийг манай сайт тогтмол мэдээлж байгаа билээ.Төгсгөлийн тавилын өмнө Б.Мөнгөнтуул 6 оноогоор эмэгтэйчүүдийн тэмцээнийг ганцаараа хошуучилж байна.Т.Батчимэг 6 шатарчны хамт 5,5 оноотой хошуулагчдын 2-р эгнээнд явж буй бол Д.Янжиндулам, У.Лхамсүрэн нар 4,5 оноотой байна.

Сүүлчийн тавилд эхний 4 ширээнд тоглох 5,5-аас дээш оноотой 8 шатарчны тоглолтын дүнгээс медалиудын хувь заяа,өнгө тодорхойлогдох бөгөөд эрэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Мөнгөнтуул Индонезийн ЭИМ И.Сукандартай цагаанаар, ЭИМ Т.Батчимэг  Гүржийн ЭИМ С.Гурамишвилитэй хараар нүүнэ.

Эрэгтэй шатарчдын аваргаар 7,5 оноотой супер их мастер Ван Юэ түрүүлэх нь тодорхой болжээ. Мөнгө,хүрэл медалийн эзэд сүүлчийн тавилд тодрох бөгөөд 7 тамирчны хамт хошуучлагчдын 3-р эгнээнд 5,5  оноотой байгаа Б.Гүндаваа Израилийн ОУМ Х.Ильятай хараар тоглоно.

Тэмцээн өндөрлөхийн өмнөхөн Г.Мөнхгал 4,5 Г.Эрдэнэ 4, Г.Оргил 2 оноотой байна.

Манайхан 8-р тавилд Сербийн шатарчидтай оноолт таарч хожсон өргүүдийг сонирхоно уу.

Магнус дэлхийн сонирхогчдыг яллаа

Дэлхийн шатарчдын чансааг магнайлагч залуухан супер их мастер М.Карлсен энэ сарын 10нд Нью-Йорк хотноо түүнтэй тоглохыг хүсэж бүртгүүлсэн бүх хүмүүстэй интернетээр нэг өрөг нүүв.

Сонирхогчдын талд супер их мастер Х.Накамура,М.Лаграв,Ю.Полгар нар зөвлөхөөр ажиллажээ.

М.Карлсен – Дэлхий


GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: