Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Онцлох, Чөлөөт бөх » С.Батцэцэгээр эх орон нь бахархаж байна !

GD Star Rating
loading...

Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж Дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртсэн С.Батцэцэгээр эх орон нь бахархаж байна. Одоогоос 35 жилийн тэртээ Минскт зохиогдсон дэлхийн аваргаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх, З.Ойдов нар хос алтан медалийг эх орондоо авчирч байсан билээ. Өмнө жил нь Туркийн Стамбулд зохион байгуулагдсан ДАШТ-аас  хөдөлмөрийн баатар З.Ойдов дэлхийн тавцанд Монгол гэсэн нэрийг цуурайтуулж чөлөөтийн анхны алтан медалийг хүртэж байсан юм.
Харин энэ жил Монголчууд бид  олимпийн 3 дахь аваргаа өлгийдөн аваад баярын нулимс хатаж амжаагүй байхад олон жил хүлээсэн чөлөөт бөхийн дэлхийн аваргын медаль эргэн ирлээ. Гэхдээ бүр эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа хүртсэн нь эр бяр, авхаа самбаа шаардсан бөхийн төрлүүд манай улсад ямар элэгтэй болохыг  харуулж байна. С.Батцэцэг 1990 онд Архангай аймгийн Хашаат суманд мэндэлсэн.
2007 онд сумынхаа дунд сургуулийг төгссөн тэрээр  МУБИС-ийн япон хэлний ангид элсэн орж тэр жилдээ чөлөөт бөхөөр хичээллэх болжээ.  “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхлэсэн  С.Батцэцэгийн амжилт нүд ирмэх зуур ахиж гуравхан жилийн дотор дэлхийн шилдгүүдийг айлгах хүчтэй бөх болон бэлтгэгдсэн нь түүний төрөлхийн хөдөлмөрч зан чанартай холбоотой.
2008 оноос тэрэр эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Дотоодын тэмцээнүүдээс улсын аврага шалгаруулах өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аварга болж байсан.
2009 онд Филиппин улсын Манила хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2010 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан.

Москва хотод болж байгаа ДАШТ-нд тэрээр  нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрог канадын бөх, олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ний хошой хүрэл медальт Тоня Лунн Вервеекийг 1:2, 8:4 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт бразилийн бөх Суиза да Сильваг 4:0, 1:0 онооны харьцаагаар буулган авсан. Улмаар хэсгийн аваргын төлөө барилдаанд японы бөх, дэлхийн дөрвөн удаагийн аврага Аяко Шодаг 0:2, 3:3, 3:5 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд хятадын бөх, дэлхийн аврага Чжан Ланыг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялснаар дэлхийн аварга цолыг хүртсэн юм. Түүний хүч үзсэн  59 килограммын жинд нийт 22 бөх зодоглосон байна.

GD Star Rating
loading...
С.Батцэцэгээр эх орон нь бахархаж байна !, 8.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. oogii says:

    unheer ene busguigeer eh oron elgen tumen maan baharhaj bn aa medee medeelliig turgen shuurhai medeelj bgaa ene sport news iin hamt olondoo bayarlaj yavdag shuu mongold maan unheer bohiin sport ul suuri n zuv tavigdsan bolhoor saihan amjilt gargaj bn daa

    GD Star Rating
    loading...
  2. a says:

    Uneheer bishirch baharhaj bn. Olimp delhiin shildguudiig ilt dawuu ialsan geheer l.
    Hairtai shu tsaashdaa oshoo olon amjilt gargaarai.

    GD Star Rating
    loading...
  3. Proud says:

    Very very proud of you. All the best wishes!

    GD Star Rating
    loading...
  4. Baxarxaxgvi baixiin argagvi caixan barildsan. Suuld ter xujaag yamar goe yalbaa. Chamaar ex oron chin baxarxaj bga shuu!!! Tsaashdaa olon caixan amjilt gargaj ard tvmnee bayarluulj yabaarai!!! Amjilt. Uragshaa!!!

    GD Star Rating
    loading...
  5. МУУ ХУЖААГ ЯЛЖ АВАРГА БОЛНО ГЭДЭГ ҮНЭХЭЭР ГОЁ БАЙНА ШҮҮ… ХУЖАА НАРЫГ Л ДАРЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЧУУД МИНЬ…

    GD Star Rating
    loading...
  6. mgl busgui min chi olimpiin avarga bolooroi. unshaad setgel hodolchloo argagui tsaanaasaa zayatsan boh yum bishuu. ter olon delhin avarga buhchuudiig tegj shan yalna gedeg chin…. aida mgl-chuud min bugdeeeree baharhiidaa

    GD Star Rating
    loading...
  7. bg says:

    Bayar hurgeye! Amjilt huseye! Ene bol aguu tuuhen amilt yumaa. Baharhaj bna

    GD Star Rating
    loading...
  8. жагаа says:

    Aрхангай аймгийн хашаат сумын унаган охин С,Батцэцэгт баяр хүргэе

    GD Star Rating
    loading...
  9. jagaa says:

    С.Батцэцэг 1990 онд Архангай аймгийн Хашаат суманд мэндэлсэн.
    нутгийн ах нь баяр хүргие

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: