Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Эвертоны гайхалтай ”эргэн ирэлт”

GD Star Rating
loading...

Эвертон гайхалтай come- back-ийг хийж МанЮ-тай 3 : 3-аар тэнцлээ. Тоглолтын 90 дэх минут хүртэл  МанЮ 3 : 1-ээр тэргүүлж явсан боловч  Тим Кэхиль, Артета нар ганц минутын зайтай дараалан гоолдсоноор тэдний ялалт тэнцээ болон хувирсан юм. Тоглолтын турш Ливерпулийн цэнхэрүүд нийт 25 удаа цохилт гүйцэтгэсэн бол МанЮ 2 дахин бага 13 удаа цохижээ. Харин эдгээрээс хаалга руу чиглэсэн нь адилхан 6 : 6 байсан байна.

МанЮ-гийн гараанд Уэйни Рүүни багтсангүй. Шигшээ багтаа гоол оруулж форм сайтай байсан түүнийг Сер Алекс Фергусон амрааж Бербатовыг довтолгоонд тавьсан байв.
Юнайтед Рүүнигүй тоглосон сүүлийн 16 тоглолтынхоо 12-д нь ялж ердөө 1 удаа ялагдсан байх юм.  Сер Алекс Жон О’Шиг төвд Скоулз болон Флетчертэй хамт тоглуулсан нь сонирхолтой шийдвэр байлаа. О’Ши энэ тоглолтонд оролцсоноор Юнайтедийн төлөө 250 дахь удаагаа талбайд гарч байгаа аж.

Тоглолтын өмнө нэгэн статистик МанЮ-гийн фенүүдэд ялах найдвар бэлэглэж байсан нь МанЮ-гийн премьер лигт хамгийн олон ялсан баг нь Эвертон (27) юм байна. Гэхдээ тэд 2007 оноос хойш Гүүдисон паркт ялаагүй байгаа.

Эхний аюултай довтолгоог Микель Артета гүйцэтгэлээ. Түүний чөлөөт цохилт хаалганы хөндлөвч онож Гүүдисон паркийг доргиосон.

Үүний хариу болгож 13 дахь минутад О’Ши 25 орчим яардаас гайхалтай гуядсан боловч гоол болгож чадсангүй. Хэрвээ орсон бол энэ улирлын шилдэг гоолуудын нэгэнд нэрлэгдэх байсан нь дамжиггүй.

Түрүү жилийн 11 сараас хойш Цэнхэрүүд Гүүдисон парктдаа ялагдаагүй гайхалтай цувралыг үргэлжлүүлж байгаа. Энэ удаа ч Эвертон МанЮ-гийнханд нилээд төвөг удах нь тоглолтын эхнээс харагдаж байв.

Чөтгөрүүдэд гоол оруулах сайхан боломж 32, 27 дахь минутад олдсон ч Ховард гайхалтай хаалтыг хийж багаа аварсан. Ингээд түүний хүч хөдөлмөрийн үр дүн гарч 39 дэх минутаас талбайн эзэд тэргүүлж эхэллээ. МанЮ-гийн булангийн цохилт амжилтгүй болсны дараа Эвертон сөрөг довтолгоонд орлоо. Гэри Невилийн алдааг ашиглан Артета хаалгачтай тулсан ч эхний оролдлогооро гоолдож чадсангүй. Харин түүний хийж чадаагүйг Кэхиль гүйцээж тоглолтын гоолыг салхийг хагалжээ. Юнайтед улирал эхэлснээс хойш анх удаа эхний хагаст гоол алдаж байгаа нь энэ юм.

Гэсэн ч тэдний давамгайлал ердөө 3 минут үргэлжилсэн юм. Нанигийн баруунаас өгсөн ”чихэр” шиг дамжуулалт Флетчерт хаалга руу чихэх л ажлыг үлдээсэн байв.

Эхний хагасын завсарлагаанаар хоёр багийн дасгалжуулагчид хэн хэн нь сэлгээ хийсэнгүй. Хоёрдугаар үеийн эхэнд мөн л Нанигийн дамжуулалтаар Видич мөргөж тоог 2 : 1 болгосон. Түрүү жил  МанЮ тэднийг талбайдаа ялахад Нани 2 дамжуулалт өгч байсан түүх дахин давтагдаж байна. Юнайтедийн энэ давамгайлал 66  дахь минутад улам баталгаажиж энэ улиралд тун одтой байгаа Бербатов гоол орууллаа.
Түүний гоолын эхлэлийг Скоулз тавьсан бөгөөд Дистиний гаргасан алдааг ашиглан Берба багийнхаа 3 дахь гоолыг оруулжээ.

Хүнд байдал орсон учраас Дэвид Мойс дариухан сэлгээ хийж  Якубу Айегбени , Симус Коулмен нарыг оруулж довтолгоогоо нэмлээ. Айегбени өмнө нь 3 өөр багт тоглож байхдаа МанЮ-гийн хаалгыг мялааж байсан тоглогч. Гэсэн хэдий ч Мойсын түүний сэлгээ амжилтанд хүрсэнгүй.
Цаг явсаар шүүгчийн мэдлийн минут эхэллээ. Энэ үед Лейтон Бэйнсийн дамжуулалтаар Тим Кэхиль гоолдож тооны харьцааг ойртуулав. Бөмбөгийг МанЮ тоглолтонд оролцуулаад нэг минут ч өнгөрөөгүй байтал Эвертон бөмбөг тасалж дахин довтолгоонд орлоо. Дахиад л Байнсын зүүнээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Кэхиль толгойгоороо Артетад засаж өглөө. Хаалганаас 10 метрийн зайнаас Испани эр шууд гуядаж дефлекттэй гоолыг оруулж тооны харьцааг тэнцүүллээ. Гүүдисон паркад цугласан үзэгчид гайхалтай эргэн ирэлтийн гэрч боллоо.

МанЮ ийнхүү 2 дахь удаагаа оноо алдаж өрсөлдөгчдөдөө боломж олгож байна. Харин Эвертон гайхалтай тэнцээнээс 1 оноо авсан ч хүснэгтийн сүүлийн байрнаасаа урагш ахиж чадсангүй. Гэхдээ энэ тэнцээ тэдэнд цаашид ялалт байгуулах эрч хүчийг бэлэглэсэн нь тодорхой.

Ливерпуль. Стадион “Гудисон Парк”.
Шүүгч- Мартин Аткинсон (Лидс).
ЭВЕРТОН – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 3:3 (1:1)
Пинар, 39 (1:0). Флетчер, 43 (1:1). Видич, 47 (1:2). Бербатов, 66 (1:3). Кэхилл, 89 (2:3). Артета, 90+2 (3:3).
Эвертон Манчестер Юнайтед
Тим Ховард Эдвин Ван дер Сар
Тони Хибберт, 69 Гари Невилл
Фил Джагиелка Неманья Видич
Сильвен Дистин Джонни Эванс
Лейтон Бэйнс Патрис Эвра, 81
Леон Осман Джон О’Ши
Джон Хейтинга, 69 Даррен Флетчер
Микель Артета Пол Скоулз
Маруан Феллаини Райан Гиггз
Стивен Пинар Луиш Нани
Тим Кэхилл Димитар Бербатов
Сэлгээ :
Симус Коулмен, 69 Пак Джи Сун, 81
Якубу Айегбени, 69
Шар хуудас
Джон Хейтинга, 51 Райан Гиггз, 45

үргэлжлэл удахгүй…

GD Star Rating
loading...
Эвертоны гайхалтай ''эргэн ирэлт'', 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. Tlgbarca says:

    Oo nice shuurhai bn shuu.

    GD Star Rating
    loading...
  2. grubby manu says:

    haraal ideg. oor yuch helhev. ter murguuldeg ydg 2 uhana vee. hojson gazar ysto nere.

    GD Star Rating
    loading...
  3. grubby manu says:

    everton chudad bayr hurgii . pienaar unher sn blaa. ts ts ts ts yanadaa. za yahv season dunguj ehelj bn. urgelj manuta tsug

    GD Star Rating
    loading...
  4. T1M-R8K says:

    ovoo shde ene ircheerei shuurhai ajilaad bgaarai zaluusaa

    GD Star Rating
    loading...
  5. d says:

    Ulirliin ehend shal demii demii onoo aldaad suuld ter ni gai bolohiimdaa manaih-d Ene 2 tencee uul ni hojil bh bolomjtoi bsan gazar. Gehdee uliraliig taaruuhan ehelj yavaandaa onoogo nuhdug, busad baguudiin budrelt ene ter geed sonirholtoi zuils huleej bga bolhoor zugeeree Chutguruudee amjilt. Ushuu iluu bagiin toglolt l heregtei bn daa teguul bur ch ikh goal oruulahaar ym shig sanagdaad bgaan

    GD Star Rating
    loading...
  6. tengis says:

    manu yamar olon bolomj aldvaa…togloltiin togsgoliig yamar muu hiivee.er ni ene hevere bval turuulj chadku bhaa ligtee.champions league-d bur ch yavahgui bh…ghde l ulaan hamarlasan novshiin dasgaljuulagchtai aztai chotgoruud l dee…god damn them…hahaha

    GD Star Rating
    loading...
  7. D says:

    Aliv nuguu Yurtunciin hamgiin agua bag gej ireed magtaad bdag Barcelona giihaan!!
    Hojigdoggui tencedegchui geed bdag noucamptaa laliga iin shine tsereg hercules chuuded gutamshigtaigaar hojigdloodoo barsa chuud Trezegue suuld ter zuun huviin goliig aldaagui bol bur but nirgeheer bailaa jinhene utgaar n

    GD Star Rating
    loading...
  8. Hehehehe deedehi D gesen nohortei sanal neg bna
    dood ligees orj irsen bagt elegluullee Hergules hamaagui goe toglolttoi bailaa Juventesiin Tsestsee suuld goaldsan bol buur mayag baih bailaa hehe Sorry barcagiin fanatuud

    manaihanii hojil urgeljelseer Essien maani 2 saihan morgoj goaldlaa
    mon Ramires tiim ch muu baisangui gehdee Lampard uguilegdej bailaa

    Za everton manu ugaasaa oilgomjtoi baisan 3-1 manu terguulj ehelsen ch Evertoniin zaluus buh talaaraa iluurhej bsan ter ch uudnees tentsej chadsan hudlaa heleh hund hojij ch boloh bsan shuu Manu chuudaa

    GD Star Rating
    loading...
  9. soccer says:

    barca 1-r bureldexuuneeree toglood 0-2 xojigdchixson bn sdhee talbai deeree yu bolood bnaa xaxaxaxx bayr hurgey barcagiin fanatuudad helxed ter dood ligees devshij ene jil orj irsen bag chine tanaixaas xamaagui iluu bsan geed boddooo hahahahh what a game

    GD Star Rating
    loading...
  10. badkid says:

    ystoi barca spain 2 ylagdaad saixan bnaa gexdee barca iin unalt daxiad irj bga yum bishuu nzuudaa whahwahahwhwa barca-n fan uud bitgii gomdooroi ene chine xolbombog bxgui yu keke xavi, messi, villa gedeg 3 hund herculesiin 3 zaluu ch xolbombogiig zaaj bnleee dee xo nice game

    GD Star Rating
    loading...
  11. hamgiin ehend 38 minutand pienar goaldood tgd 90doh minutand cahiil arteta goaldson shde

    GD Star Rating
    loading...
  12. zaraa ManUtd says:

    Yostoi nowsh gedeg ni l bolj bnadaa. evrag suulgadad l buruu yum bolloo. Haraal ideesei

    GD Star Rating
    loading...
  13. Yeee Barca mindee txdee gants yalagdal bxashdee.Bvx bagal xojigddogshdee Barca uragshaa Barca uragshaa Barca uragshaa Barca uragshaa Barca uragshaa Barca uragshaa Barca uragshaa Barca uragshaa

    GD Star Rating
    loading...
  14. barsa says:

    darluulj yavsan bagiin tenguud ih bayarlaj bh shiv deee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: