Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, ДАШТ-2010, Жүдо, Онцлох » М.Бундмаа, X.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

GD Star Rating
loading...

52 кг жинд медалийн төлөө барилдсан М.Бундмаа Японы алдарт бөхийг барсангүй, вазари үнэлгээ алдаад даралтанд орсноор хожигджээ.

Ингэснээр одоо хүрэл медалийн төлөө Германы Роми Тарангултай өрсөлдөхөөр болж байна.

Цагаанбаатар мөн медалийн төлөө өрсөлдөх эрх авахын тулд Унгарын Миклош Унгвариг юко үнэлгээгээр ялжээ.

Одоо тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанаа Испанийн жудоч Сугой Уриатетай хийх юм байна.

***

update
Эмэгтэйчүүдийн 52-д хүч сорьсон ОУХМ М.Бундмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы жүдоч Роми Тарангулыг цэвэр яллаа. Ийнхүү тэрээр Жудогийн ДАШТ-аас медаль хүртсэн монголын 2 дахь эмэгтэй жудоч болж байна. 2005 оны дэлхийн аваргаас манай шилдэг жудоч Х.Эрдэнэт-Од мөн хүрэл медаль зүүж байсан юм.

***

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдогийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж ДАШТ-ий хос медальтай монголын анхны жудоч боллоо. Өнгөрсөн жил Роттердамд болсон дэлхийн аваргаас манай тамирчин алтан медаль хүртэж эх орон элэг нэгтнүүдээ баярлуулж байсан билээ. Манай тамирчин хүрэл медалийн төлөөх барилдаанд Испаний жүдоч Сугои Уриартег цэвэр ялж медалийн болзол хангасан байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд нийт 74 жүдоч зодоглосон бөгөөд манай тамирчин А хэсэгт сугалаа татсан.   Эхний тойргийн барилдаанд Х.Цагаанбаатар хийлж, хоёрдугаар тойрогт Пакистаны бөхийг , гуравдугаар тойрогт Гүржийн бөхийг мөн цэвэр ялж зооны аваргын төлөө Азербайжаны Тарлан Каримовтой барилдахаар болсон. Энэ барилдааны 02 : 17 дахь минутад манай бөх Иппон үнэлгээ авч өрсөлдөгчөө буулган авсан юм. Харамсалтай нь  хэсгийн аваргын төлөө Японы бөх Жунпей Моришитад ялагдсанаар дагах барилдаанд зодоглох болсон билээ.

Харин дагах барилдаанд манай тамирчин Унгарын бөх Миклас Унгвариг юүко үнэлгээгээр ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Жудогийн дэлхийн аваргаас өмнө нь манай бөхчүүд 4 медаль хүртээд байсан. Харин энэ тоо Токиогийн дэлхийн аваргад хоёроор нэмэгдлээ.

***

Харин энэ жинд зодоглосон дэлхийн цомын эзэн С.Миярагчаа эхний тойрогт хийлж дараагийн шатанд Унгарын Золт Горжанацыг цэвэр  ялсан ч дараагийн даваанд бүдүрчээ. Манай бөхийг Унгарын Андрес Миттерфиллнер 41 секундэд Иппон үнэлгээгээр ялсан байна.

GD Star Rating
loading...
М.Бундмаа, X.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ, 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. marcus says:

    bundmaa hurel medal avlaa. bayar hurgii

    GD Star Rating
    loading...
  2. judo says:

    tsagaana bundmaa 2 laa hurel bayr hurge

    GD Star Rating
    loading...
  3. enhe says:

    za yamarch bsan delhiin avargaas hooson orsengu manai bag. bayar hurgey!!!
    2 hurel.

    GD Star Rating
    loading...
  4. judo says:

    miaragchaa yasan be

    GD Star Rating
    loading...
  5. ttt says:

    nogoo tuvshinbayar gej shaampar gar yasan be

    GD Star Rating
    loading...
  6. mongol says:

    Tuvshinbayariig olimpiin avarga bolohod shaampar gej helsen bol chi uheh baisan shuu muu hujaa

    GD Star Rating
    loading...
  7. shan bnaaa bayr hurgie

    GD Star Rating
    loading...
  8. mart says:

    awah shaanstai 2 ni l awlaa te.delhhin awraga bolooroi.euruue

    GD Star Rating
    loading...
  9. naiz says:

    bundmaa bayr hurgiy unheer sain barildjee ug ni gavyad uguh l bsan ym da . yun ulaan tugiin odon be?iin gazar bolimoor ymaa

    GD Star Rating
    loading...
  10. odko says:

    saihan bna saihan bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: