loading...
Шинээр дээд лигт дэвшин гарч ирсэн Эркулес клуб түүхэн дэх хамгийн гайхалтай ялалтаа байгууллаа. Тэд талбайдаа ялагдана гэдгийг бараг мартаад байсан Барсачуудад ”хүнд цохилт” өгч Ноу Кампад нь 2 :0-ээр буулган авсан байна. Энэ зун Дортмундаас Эркулест ирсэн Уругвай довтлогч Нельсон Вальдес мөрөөдлийн дебут хийж Барсагийн хаалганд дубль хийсэн байна. Ердөө 2.2 сая еврогийн үнэ хүрсэн энэ залуу багтаа хэдэн зуун саяар ч үнэлэгдэж мэдэх гайхалтай ялалтыг авчирлаа. Эркулесийн шинэ тоглогчид болох Ройстен Дренте, Трезеге нар гараанд гарч түүхэн ялалтын гэрч болсон.
Пе Гуардиола харин зуны хамгийн сүүлчийн наймаа болох Хавьер Машераног гараанд гаргаж Шави, Бускутс, Педро нарыг сэлгээнд суулгасан нь том алдаа болсон юм. Шавигүйгээр Барсагийн довтолгоо нэг л явж өгөхгүй байлаа.
Барсачууд тоглолтын эхнээс илүүрхэж байсан ч довтолгоонд тоглосон Бояан Кркич олдсон боломжуудаа ашиглаж чадсангүй.
Тэдний ашиглаагүй боломжуудын хариуг зочин багийнхан 27 дахь минутад барилаа. Дрентегийн гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Барсачууд хамгаалж чадалгүй алдаж Нельсон Вальдест гоол оруулах боломжыг олгосон юм. Эхний хагас дуусахаас өмнө Пике болон Вильяд тоог тэнцүүлэх сайхан мөч ирсэн ч аль аль нь хаалганы хажуугаар цохиж орхисон. Ийнхүү эхний хагас санаанд оромгүй үр дүнгээр өндөрлөлөө. Байдал эвгүйтэж байгааг ухаарсан Пеп дариухан өөрчлөлт хийж Шавиг Машерангийн оронд, Педрог Кркичийн оронд орууллаа. Шинээр орж ирсэн хоёр эвгүй довтолгоо өрнүүлж Педрогийн засаж өгсөн бөмбөгийг Шави гуядсан ч бага зэргийн аз дутсан. 59 дэх минутад Тиагу Гомеш жигүүрээр хүч хөдөлмөр гарган оролтыг хийж хөндлөн дамжуулалт өгөхөд өнөөх Вальдез дахин Валдесийн хаалгыг мялаалаа. Ноу Кампыг чимээгүй болгосон энэ гоол өрсөлдөгчөө хэтэрхий басах хэрэггүй гэдгийг Пепд сануулсан байх. Эркулесийн менежер нэгэн цагт Барсад хүчин зүтгэж явсан Эстебан Виго Ноу Кампад дасгалжуулагчын дүрээр эргэн ирэхдээ хуучин багаа хүнд байдалд оруулж байна.
Сэтгэл нь хөөрсөн зочин багийнхан дахиад ч гоол оруулж болох байсан ч Трезеге нэг сайхан бөмбөг алдсан байгаа.
Ийнхүү аваргуудын лигийн эхний тойргийн өмнө Барса талбайдаа анхны ялагдлаа амслаа. Тэд түрүү улиралд ганц ч удаа Ноу Кампад фенүүдээ гомдоож байгаагүй бол 13 жилийн дараа дээд лигт эргэн ирсэн Эркулес үүнийг хийж чадлаа. Хөлбөмбөгийн гайхамшиг гэгч нь энэ бизээ.
| 11 сентября. Барселона. Стадион “Камп Ноу”. 62000 үзэгч. Шүүгч- Веласко Карбальо (Мадрид). |
|
| БАРСЕЛОНА – ЭРКУЛЕС – 0:2 (0:1) | |
| Барселона | Эркулес |
| Виктор Вальдес | Калатайуд |
| Адриано, 59 | Давид Кортес |
| Херард Пике | Абрахам Пас |
| Эрик Абидаль | Ноэ Памаро |
| Максвелл | Пако Пенья |
| Хавьер Маскерано, 46 | Тиагу Гомеш, 74 |
| Андрес Иньеста | Матиас Фрицлер |
| Сейду Кейта | Абель Агилар |
| Лионель Месси | Ройстон Дренте, 62 |
| Давид Вилья | Нельсон Вальдес, 65 |
| Боян Кркич, 46 | Давид Трезеге |
| Сэлгээ: | |
| Хави, 46 | Сендоа, 62 |
| Педро, 46 | Кико Феменья, 65 |
| Даниэл Алвеш, 59 | Тоте, 74 |
| Шар хуудас: | |
| Хавьер Маскерано, 20 | Давид Трезеге, 42 |
| Адриано, 42 | Ройстон Дренте, 43 |
Video
Барсаг ингэж бүтэлгүйтэж байх хооронд Реал улирлын анхны ялалтаа авлаа. Жозе Моуриньо Сантьягу Бернабеуд анхны лигийн тулаанаа хийсэн бөгөөд Рикарду Карвалью эзэн хааны багт ялалт авчирчээ. 48 дахь минутад Мест Өзил сөрөг довтолгоонд орж Роналдуд гоол оруулах боломж бүрдүүлсэн ч тэрээр ашиглаж чадсангүй. Гэхдээ Рон хоёр дахь оролдлогоороо сул байсан Карвальюд дамжуулж багтаа тус болсон юм. Хэрвээ энэ боломжыг л ашиглаагүй бол Осасуна Сантьягогоос 1 оноотой буцах байлаа. Игуйан болон Роналдугийн аюултай олон довтолгоог тэрээр зогсоож байсан юм. Жозе 71 дэх минут хүртэл эхний сэлгээгээ хүлээлгэсэн. Карим Бенземаг суулгаж Педро Леоныг оруулж ирсэн бөгөөд үүнээс хойш бүрэлдэхүүнээ өөрчлөлгүй сүүлийн мөч хүртэл хүлээсэн юм.
Энэ нь түүний багийнхаа тоглолтонд сэтгэл хангалуун байсантай холбоотой болов уу. Реал Мадрид одоо Аякстай аваргуудын лигийн тоглолтоо хийнэ. Тэд одоо 4 оноотой болж хүснэгтийн 2-р байранд жагсаж байна.
| Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. 80000 үзэгч. Шүүгч- Фернандо Тейшейра Витьенес (Сантандер). |
|
| РЕАЛ – ОСАСУНА – 1:0 (0:0) | |
| Реал | Осасуна |
| Икер Касильяс | Рикардо |
| Серхио Рамос | Дамья, 63 |
| Пепе | Мануэль Лоло |
| Рикарду Карвалью | Мигель Фланьо |
| Марсело | Монреаль |
| Хаби Алонсо | Хуанфран |
| Сами Хедира | Джавад Некунам |
| Гонсало Игуаин, 90+2 | Пуньяль |
| Месут Ёзил, 89 | Хавьер Камуньяс |
| Криштиану Роналду | Фернандо Сорьяно, 76 |
| Карим Бензема, 71 | Карлос Аранда, 68 |
| Сэлгээ: | |
| Педро Леон, 71 | Ойер, 63 |
| Эстебан Гранеро, 89 | Масуд, 68 |
| Анхель Ди Мария, 90+2 | Вальтер Пандиани, 76 |
| Шар хуудас: | |
| Криштиану Роналду, 54 | Пуньяль, 19 |
| Марсело, 84 | Карлос Аранда, 45 |
Video
loading...




yooo nice.
loading...
holbombog gdg sportuud dundaa nice n um. bombog gdg togloomon dundaa nice n um. bombogiig zohioson terhuu erhemd bayarlasnaa ilerhiiley.
loading...
2 jiliin umnu liverpool hoyrhon hojigdoj bsiim buten ulirliin tursh tegeed ungursun ulirald dunguj uliral ehleed udaagui 2 horjigdson tegeed udalgui Jivj bui hulug ongoc gegdeh bolj top 4tuu ch bagtaj chadaagui.
Barca-n uy duusaj b gaan bish bizdee. Herev barca liverpool shig bolohiin Ibrag iin helsneer Hooson филофич tsaashid yaah bol gedeg sonin bn dahij neg jil bolomj olgood gavihgui bol Klubiin zugees Rajkaardiig yavuulsan shig yavuulah bh da
loading...
Оросын Рубин багт өөрийн Камп Ноудаа 2:1-ээр хохигдож байсан биз дээ
loading...
Хэхэ, хөлбөмбөг л юм даа. Гэхдээ л арай ч дээ гэж л бодогдож байна.
loading...
Barcagiinhan yasn be dugrache!!!
loading...
ayaya barca
loading...
Yadgiin 1 xojigdool biz.Xojigdsonch,Xojsonch bi Barcagiin Fan.1 jild 6n tsom awsan PEP-shig aguu erxemiig ta nar mdex vv??? Ugiin bxgvishdeee.Barca uragshaa ene xojigdol tom surgamj bollooo. BARCA GO GO GO BARCA GO GO GO BARCA GO GO GO BARCA GO GO GO BARCA GO GO GOBARCA GO GO GO BARCA GO GO GO BARCA GO GO GO
loading...
hihihi
loading...
real sn bnaa. jigderch ehelj bn. barca hojigdol reald tom bolomj olgoj bn shu!
loading...
Yooo goe shuu Real anhnii hojil ih goe bureldehuuntei garch manai shine tsereg sain sain goal hiilee manaid ih hereg bolnoo
Harin barsa hohino haha Hercules bayarlalaa talbai deer ni 2 0 ydaj bhad ene jil deed division bag shuu
loading...
zugeeree 2008-2009 oniii ulirald bas dood ligees garch irsen bagt hojigdood ter jilii 6 tsom avaa bizdee ene bol dahiad 6 tsom avhiin dohio yumaaaaaaaaaaaaa
loading...
Valdez alaad haysan bnaa.Ene hercules chini ug ni sain bag bsan yumaa.2 dahi goliin damjuulaltuud yag l barca-giin uuriinh ni hiideg yumnuud bna shdee.Meht mehendee gej…
loading...
la liga ene jil iluu goy bolnoo.Serie A ch gesen goy bolno.PL-s busad ni goy ehelj bnaa.PL-d nuguu MANU Chelsea Arsenal deer ni huldaa baahan mungu yarisan humuus.
loading...
Barca talbai deeree ner turiin neg ch goalgui ingej shivshigee tarih gej…haa bna nuguu delhiin odontsor Messi nus aan…buur dood ligees garch irj bga bagdaa talbai deeree 2-0 bhdaa yahavdee sugnuud hahahaha ene jil ene atigar odontsoruud hol yavahgui harj bgaarai…Real turuuleh bh…manai ontsgoi negen neg yum duulganaa…
loading...
Yoooo ene Oziliig neeree bishirj bn aa…. sain toglogch yum aa
loading...
hahaha barca-giin ologchinguuud dugardaa uhtsen nohoinuud hahaha. go real go. amjihgui shuu barca-chuudaa haha
loading...
gaihaltai ene unheeer sanamsargui buguuud ed shidiiin zuil bolloooo…. kkkkkkkkkkkkkkkk
loading...
RUBIN-d 2;1 eer hojigdood rubinii tLBi deer 1;1 tentseed 4 onoo aldsan
loading...
teneg malnuudaa dunguj 2 r toirog shuu dee ta nar bloogui bn el classikog 11 sard haray ok
loading...
neg l ih taamaglasan muulsan ulsuud bhimda…zgr shan taalj boldguimu sportig!!!!!!!!!dandaa muulj hereldeh tiim shan bdin bhda ene novshnuudad…
loading...
2008-2009 uliral bas l iimerhuu ehelj bsan. Tegeed uliraliin tugsguld yalaa?! Erguu sdakuud yum dunguj ehelj bhad olon yum hutsaad bh yum. Harj l baiy. Haa bsan 5 sar.
Neeree Hercules sain bn.
loading...
Erhem holbombogiin fanatuudaa goyo holbombog uzej taashaal avj bval boloo yum bishuu, hoorondoo uraltsaad, herldehee bolitsgooyo
loading...