loading...
Оросын Москва хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж байгаа билээ. Өчигдөр манай 60, 84, 96 кг жингүүдэд барилдсан бөхчүүд хараахан медалд хүрч чадсангүй ээ.
60 кг жинд эх орноо төлөөлж оролцсон Энхсайханы Ням-Очир эхний даваанд хийлж хоёрдугаар шатанд Японы бөх Хироюки Одаг гурван үед 2:1 харьцаагаар буулган авсан ч гуравдугаар шатанд Киргизстаны Улан Уулу Надербек – д ялагдал хүлээжээ. Эхний үед хоёр тамирчин 3 – 3 тэнцэж, хоёрдугаар үед манай тамирчин 1-0 харьцаагаар ялж давуу байдал олж авсан ч гуравдугаар үед 0-1 оноогоор ялагдаж, текникийн оноогоор 1 – 3 ялагдсан байна.
Энэхүү жинд Оросын алдарт бөх Бесик Кудохов Киргизстаны бөхийг ялж хэсгийн аваргын төлөө Ираны бөх Сеьед Морад Мохаммадиг ялж финалд үлдэж Украйны бөх Васел Федоришиныг ялж аварга болжээ.
Хүрэл медалын эздээр Ираны бөх Сеьед Морад Мохаммади, Азарбайжены бөх Зелимхан Хусенов нар шалгарчээ.
Харин 84 кг жинд манай Доржванчигын Түгждорж зодоглож эхний даваанд Узбекстаны Заубек Сокхиев – т нийлбэр дүнгээр 0 – 4 оноогоор хожигдсон байна.
Узбек бөх цаашаагаа ялсаар финалд үлдсэн учир манай тамирчин хүрлийн төлөө үзэх боломжтой болжээ. Ингээд эхний даваанд Кубын тамирчин Рэйнерес Перез Салас – т мөн нийлбэр дүнгээр 0:4 оноогоор ялагдсанаар гэртээ харих болзолоо хангасан юм.
Энэ жинд Болгарын тамирчин Михиал Петров Ганев алт авч, Узбекийн тамирчин Заубек Сокхиев мөнгөн медал хүртэж, Кубын Рэйнерес Перез Салас болон Оросын Сослан Ктсоев нар хүрэл медал хүртжээ.
96 кг жинд Ядамсүрэнгийн Алтантулга эхний даваанд хийлж харин хоёрдугаар шатанд Кубын тамирчин Антонио Батиста Мартинез – д ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Энэ жинд Азарбайжены Хетаг Газюмов түрүүлж, Оросын Хадзимурат Гацолав мөнгөн медал хүртэж, хүрлийн эздээр Киргизстан, Гүржийн бөхчүүд тодорчээ.
Харин өнөөдөр 66 кг жинд манай бөхчүүдээс Буянжавын Батзориг барилдана. Тэр эхний даваанд хийлж, хоёр дахь даваанд Румын бөх Никола Кожокару – тай оноолт таарч. Хэрвээ ялвал Гүрж, Америкийн бөхчүүдийн хэн ялсан нь хүлээж байх ажээ.
Харин 74 кг жинд Мягмарын Мэндсайхан эхний даваанд Австрын тамирчин Константин Ермакович – той таарчээ. Хэрвээ ялвал Америк, Казакстаны бөхчүүдийн хэн ялсан нь хүлээж байгаа юм байна.
Харин 120 кг жинд Жаргалсайханы Чулуунбат эхний даваанд Испани тамирчин Хосе Куба Васкуйз ялвал Хятад, Канадын хэн ялсантай нь үзэх юм байна.
Ингээд тамирчиддаа амжилт хүсье.
loading...




Маш муу барилдлаа Энэтхэг Хятад Казах Узбекээ ялахгүй байж яах гэж явсан юм. Сугалаа боломжийн байхад Чулуунбат чи Монголын чөлөөт бөхийн түүхэнд хараар бичигдлээ
loading...
Batzorig hurel medali awlaa
loading...
Hey, you’re the goto exerpt. Thanks for hanging out here.
loading...
OW15Cd tkgdagjlbrbm
loading...