Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, ДАШТ-2010, Жүдо » С.Ням-Очир шагналт байрт

GD Star Rating
loading...

Жудо бөхийн дэлхийн аварга Японы нийслэл Токио хотноо амжилтай болж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэй  63 кг, 57 кг жингийн барилдаан болж өнгөрлөө.

Эрэгтэйчүүдийн 73 кг жинд манай хоёр тамирчин өрсөлдсөнөөс Ганболдын Пүрэвдорж эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Ганагын тамирчин Еммануйл Нартэй -д хоёр вазари үнэлгээ алдаад хожигдсон байна.

Харин Сайнжаргалын Ням-Очир Егэптийн Кубакиев Азат – ыг цэвэр ялж С хэсгийн аварга болж медалын төлөө барилдаанаа Голландын Декс Елмонт – той барилдаж гараа гэмтээсэн бөгөөд хүрэл медалын төлөө Японы бөх Ясухиро Авано – той барилдах байсан ч гэмтэлтэй учир татами дээр гарсангүй ээ. Ингээд Монголын эрэгтэй жудочид хоёр шагналт байртай үлдлээ.Эрэгтэй 73 кг жинд Японы Олимпын аварга Хироюки Акимото аваргын төлөө Голландын Декс Елмонтыг хүнд даралтанд оруулж аваргалсан байна.

Харин хүрэл медалын эздээр Японы Ясухиро Авано болон Солонгосын Ки Жунг Ван нар тодорчээ.

Эмэгтэй 63 кг жинд Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа эхний даваанд Английн жудоч Пэйт Фитманд ялагдсан байна. Хоёр вазари үнэлгээ алдсан байна.

Мөн энэ жинд Сэлэнгийн Энхзаяа эхний даваанд Венезулын Есис Барретод цэвэр ялагдаж нутаг буцах болжээ.

57 кг жинд Түмэн-Одын Баттөгс барилдаж эхний даваанд Азарбайжены бөх Кифаят Гасимоваг хоёр вазари үнэлгээ авч ялсан байна. Улмаар хоёрдугаар шатанд Францын Сара Локо  - г цэвэр ялж, гуравдугаар барилдаанаа Австрын Сабрина Филзмойсер – т ялагдсанаар тэмцээнээ өндөрлөжээ.

Түүнийг ялсан Австра жудоч хүрэл медалын эзнээр тодорсон юм.

Энэ жинд Японы алдарт жудоч Каори Мацумото аваргалж мөнгөн медалыг Польшын Телма Монтэйро, хүрэл медалыг Греек, Австрын жудочид хүртжээ.

Маргааш эрэгтэй 66 кг, 60 кг болон эмэгтэй 52 кг, 48 кг жингийн оноолт гарчээ.

66 кг жинд гол найдлага тавьж байгаа манай Хашбаатарын Цагаанбаатар аварга маань эхний даваанд хийлж хоёрдугаар шатанд Пакестаны Аятуллах гэх нөхөртөй барилдах юм байна.

Цагаанаа гавьят маань А хэсгийг толгойлж байгаа бол Д хэсгийг Монголын жудоч Санжаасүрэнгийн Мияарагчаа мөн тэргүүлж байгаа ажээ. Тодруулж хэлвэл хэрвээ ялагдахгүй явсаар байвал Монголын хоёр шилдэг жудочид хамтдаа финалд уулзах боломжтой гэсэн үг.

Манай Мияарагчаа эхний даваанд Унгарын Зсолт Горжаназ – тай барилдах бөгөөд ялвал Солонгосын бөх өнгөрсөн дэлхийн аваргад хүрэл медал хүртэж байсан Ан Жуанг Хуан болон Австрын Андрес Миттерфелнер хоёрын ялсантай нь хүч үзэх юм байна.

Эрэгтэй 60 кг жинд Даваадоржын Төмөрхүлэг эхний даваанд барилдахгүй бөгөөд харин хоёрдугаар шатанд Америкийн Аарон Кунихира болон Голландын Жероен Моорен хоёрын ялсантай нь хүч үзэх бололтой.

Харин Дашдаваагын Амартүвшин эхний даваанд Македона улсын тамирчин Оставиан Насу хэмээх 21 настай залуутай барилдах юм байна.

Ингээд Монгол жудочиддоо амжилт хүсье.

GD Star Rating
loading...
С.Ням-Очир шагналт байрт, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. judo says:

    bundmaa hagas finald uldlee odoo japan korea hoyriin yalsantai uragshaa bundmaaaaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: