Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Челси, Арсенал ээлжит ялалтаа авлаа

GD Star Rating
loading...

Челси 100 хувийн амжилтаа үргэлжлүүлэж Вест Хэмийг 3 : 1-ээр яллаа. Удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн Майкл Эссьен дубльдэж, нэг гоолыг Соломон Калу нэмэрлэжээ. Скот Паркер улирал эхэлснээс хойш Челсигийн хаалганд гоолдсон анхны тоглогч боллоо. Гэсэн ч түүний багт энэ гоол нэр төр л авчирсан.
Вест Хэм одоогоор нэг ч оноогүй 12 гоол алдсан үзүүлэлттэй хүснэгтийнг сүүлийн байранд явж байна. Карло Анчелотти энэ ялалтын дараа Майкл Эссьенийг эргэж ирсэнд баяртай байгаагаа өглүүлж ”Шинээр авсан тоглогчдоос ч илүү сайн байна” гэжээ.
Өнгөрсөн улиралд түүний орон зай багт маш дутагдаж байлаа. Яагаад вэ тэр бол дэлхийн шилдэг хагас хамгаалагчдын нэг. Одоо харин Эссьен эргэж ирээд өөрийнхөө шилдэг тоглолтоо үзүүлж байгаад баяртай байна” гэж ярьжээ.
Челсигийн ахлагч Жон Терри бэртлээсээ эргэн ирж гараанд гарсан ч тоглолтын сүүлээр хавиргандаа бэртэл авч дахин сэлгээнд суужээ. Гэхдээ Карло түүний бэртлийг хүнд биш гээд Аваргуудын лигийн эхний тоглолт гэхэд зүгээр болно гэж найдаж байгаагаа хэлсэн. ”Маргааш шинжилгээний дараа бүх зүйл тодорхой болох байх.
Бидний эхлэл сайн байгаа ч онц биш. Ялагч улирлын төгсгөлд л тодрох учраас бүх зүйл дөнгөж л эхэлж байна. Ямар ч байсан энэ улиралд бид азтай байх юм шиг байна. Юнайтед сүүлийн мөчид 2 гоол алдаад оноо алдчихлаа. Тэгэхээр бидэнд л сайн зүйл болж байна” гэжээ.
Вест Хэмийн менежер Аврам Грантын байдал улам хүндэрсээр байгаа. Хэрвээ баг нь үргэлжлүүлэн тааруухан тоглосоор байвал түүнд өөр ажил хайхаас өөр зам үлдэхгүй болов уу.
Грант энэ тоглолтонд хайнга алдаа гаргаж багаа хөөдсөн Роберт Гринийг өмгөөлж ийнхүү ярьжээ. ”Тоглогч болгонд л азгүй өдөр байдаг шүү дээ. Бид ялсан ч ялагдсан ч хамтдаа л байх болно. Тиймээс нэг тоглогчдын талаар энд яримааргүй байна. Эхний хагаст Челси аюултай довтолгоо нэг их зохион байгуулаагүй хэрнээ 2 гоол оруулсан нь гайхалтай юм.
Харин бид тэднээс илүү олон боломж гаргасан шүү дээ. Энэ бол сайн хэрэг. Цаашдаа ингэж тоглоод байвал амжилтанд хүрч л таараа. Мэдээж ялагдалд би сэтгэл дундуур байгаа. Багийн эзэд ч гэсэн.
Гэхдээ лиг гэдэг урт болохоор харж л байядаа” гэжээ.








11 сентября. Лондон. Стадион “Болейн Граунд”. 33014 үзэгч.
Шүүгч- Крис Фой (Мерсисайд).
ВЕСТ ХЭМ – ЧЕЛСИ – 1:3 (0:2)
Эссьен, 2 (0:1). Калу, 17 (0:2). Эссьен, 83 (0:3). Паркер, 85 (1:3).
Вест Хэм Челси
Роберт Грин Петр Чех
Ларс Якобсен Паулу Феррейра
Таль Бен-Хаим Бранислав Иванович
Мэтью Апсон Джон Терри, 82
Эрита Илунга Эшли Коул
Валон Бехрами, 73 Майкл Эссьен
Скотт Паркер Джон Оби Микел
Марк Ноубл Рамирес
Луиш Боа Морте, 46 Николя Анелька, 76
Виктор Обинна Саломон Калу, 83
Карлтон Коул Дидье Дрогба
Сэлгээ:
Кирон Дайер, 46 Гаэль Какюта, 76
Фредерик Пикьонн, 73 Алекс, 82
Флоран Малуда, 83
Шар хуудас:
Скотт Паркер, 44 Эшли Коул, 41
Марк Ноубл, 90 Бранислав Иванович, 65


Chelsea 3-1 West Ham

Лондоны Арсенал энэ тойрогт мөн ялалт авч хүснэгтийн дээгүүр бичигдэж байна. Хоёрдугаар үед Гэри Кэхиль талбайгаас хөөгдөж тэдэнд ялалт авахад тун амар болсон юм. Буучдын шинэ гишүүн Косельни эхний гоолыг Фабрегасын тусламжтайгаар оруулсан.
Гэсэн ч Арсеналын хамгаалалтын гаргасан алдааг ашиглан Ли Чхун Ений дамжуулалтаар Эльмандер гоолдож 44 дэх минутад тоо тэнцсэн.
Гэсэн ч Болтоны эрлэг гэгддэг Ческ Фабрегасын дамжуулалтаар Маруне Чамах гоолдож 2-р хагаст Буучид дахин тэргүүлж эхэллээ. Улмаар 78  дахь минутад Сонг гоолдож Арсеналын түүхэнд бичигдэн үлдлээ. Учир нь түүний гоолын Арсене Венгерийн удирдлаган дор Буучдын оруулж байгаа 1000 дахь гоол болж байгаа юм байна. 64 дэх минутад Английн шигшээд энэ долоо хоногт дебутээ хийсэн Гэри Кэхиль Чамахыг бүдүүлэг алдаа гарган унагааж талбайгаас хөөгдлөө. 11-үүлээ Арсеналыг барж чадаагүй Болтонд одоо байдал бүр ч хүнд болж байна.
Ингээд 83 дахь минутад Фабрегас ээлжит удаагаа Болтоны хамгаалагчдыг аргалж Велаг хаалгачын эсрэг ганцааранг нь гаргалаа. Мексик эр ч мэдээж төгсгөл дээр алдаа гаргасангүй. Хоёр багийн дасгалжуулагчид тоглолтын дараа талбайн шүүгчийг муу ажилласан талаар ам уралдан муулсан. Венгер Диаби дээр гаргасан алдааг картаар торгох байсан хэмээжээ.
Зунжингаа хэвлэлийн нүүрэнд заларсан Фабрегас энэ ялалтын дараа миний сэтгэл үргэлж Арсеналын төлөө байсан гэжээ.






Лондон. Стадион “Эмирейтс”. 59876 үзэгч .
Шүүгч- Стюарт Атвелл (Нунатон).
АРСЕНАЛ – БОЛТОН – 4:1 (1:1)
Косельни, 24 (1:0). Эльмандер, 44 (1:1). Шамах, 58 (2:1). Сонг, 78 (3:1). Вела, 83 (4:1).
Арсенал Болтон
Мануэль Альмуния Адам Богдан
Эммануэль Эбуэ Гретар Стейнссон
Лоран Косельни Гари Кэхилл
Себастьен Скиллачи Зэт Найт
Киран Гиббс Пол Робинсон
Томаш Росицки Ли Чхун Ен, 81
Александр Сонг Фабрис Муамба
Джек Уилшир, 59 Стюарт Холден
Сеск Фабрегас Мартин Петров, 66
Андрей Аршавин Кевин Дэйвис
Маруан Шамах, 81 Юхан Эльмандер, 81
Сэлгээ:
Абу Диаби, 59; 72 Эндрю О’Брайен, 66
Денилсон, 72 Мэтью Тейлор, 81
Карлос Вела, 81 Робби Блэйк, 81
Шар хуудас:
Киран Гиббс, 36 Кевин Дэйвис, 18
Эммануэль Эбуэ, 60 Гретар Стейнссон, 53
Гари Кэхилл, 64

Бүрэлдэхүүнийг нь харах юм бол ямар ч багийг бутниргээд өнгөрөх ёстой атал Сити оноо алдсаар, фенүүдээ гомдоосоор байна. Энэ удаа тэдний замд Блекберн саад болсон юм. Ситигийн хүчирхэг довтолгооны шугам энэ өдөр Блекберний хаалгыг хангалттай нүдсэн ч Пол Робинсоныг гайхалтай хаалтууд тэдэнд саад болж байлаа. Ситигийн 10 хаалга руу чиглэсэн цохилтын ердөө нэг нь л гоол болж чадсан байна. Бөмбөг эзэмшилт эцсийн байдлаар 65 : 35 байгаа нь Ситигийн залуус илүүрхэж байсныг гэрчлэнэ.
Гэхдээ тэдний алдсан гоол үнэхээр хөгийн гэж нэрлэж болохоор. Жое Харт, Кол Туретэй ойлголцож чадалгүй бөмбөгөө алдаж Никола Калинич түүнийг нь ядах юмгүй хаалга руу чихсэн юм. Энэ гоолын дараа Адам Жонсон Робинсонтой хэд хэдэн удаа дуэль хийсэн ч тухай бүрд нь экс Английн хаалгач ялж байлаа. Гэхдээ 56  дахь минутад Тевесийн баруунаас өгсөн дамжуулалтыг Виера хаалга чихэж тоог тэнцүүлж чадсан. Үүнээс хойш Пол ямар нэгэн алдаа гаргаагүй бөгөөд тоглолт 1 : 1-ээр өндөрлөжээ. Роберто Манчини ”Блекберн манай талбайд тэнцээ авах гэж л ирсэн. Харин бид ийм нөхцөлд яаж тоглох тухай бодох хэрэгтэй байна. Өмнө нь Сандерлэнд ч гэсэн гоол оруулаад л хамгаалчихсан болохоор бид юу хийж чадаагүй. Манай гол тоглогчид бас бэртэлтэй байгаа нь ч энэнтэй холбоотой. Уг нь бид гоол оруулах 20 орчим боломж гаргасан хэрнээ шал сонин гоол алдчихлаа. Гэхдээ нэгэнт ийм зүйл болсноос хойш эвлэрэхээс яая гэхэв. Дараагийн тоглолтдоо анхаарлаа хандуулах нь зөв” гэжээ.





-

Манчестер. Стадион “Сити оф Манчестер”. 44246 үзэгч.
Шүүгч- Марк Клаттенбург (Ньюкасл-апон-Тайн).
МАНЧЕСТЕР СИТИ – БЛЭКБЕРН – 1:1 (0:1)
Калинич, 25 (0:1). Виейра, 56 (1:1).
Манчестер Сити Блэкберн
Джо Харт Пол Робинсон
Мика Ричардс Мичел Сальгадо, 46
Коло Туре Кристофер Самба
Венсан Компани Райан Нельсен, 40
Джолеон Лескотт Гаэль Живе
Адам Джонсон, 85 Фил Джонс
Патрик Виейра, 67 Винсе Грелла, 58
Джеймс Милнер Мортен Педерсен
Яя Туре Эль Хаджи Диуф
Шон Райт-Филлипс, 57 Маме Бирам Диуф
Карлос Тевес Никола Калинич
Сэлгээ:
Алвес Жо, 57 Мартин Ольссон, 40
Гарет Бэрри, 67 Паскаль Шимбонда, 46
Давид Сильва, 85 Стивен Н’Зонзи, 58
Шар хуудас:
Патрик Виейра, 7 Паскаль Шимбонда, 81
Джеймс Милнер, 90



GD Star Rating
loading...
Челси, Арсенал ээлжит ялалтаа авлаа, 8.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. chelsea says:

    Chelsea Go Go
    Xarnaaaaaaaaa muusain manchesteriinxan !!!!

    GD Star Rating
    loading...
  2. blue son says:

    where is manu fan -uud
    tsum icheed uur bag ryy yrbasan yy

    GD Star Rating
    loading...
  3. Togmid says:

    Chelseachuudee manaihan bayarlah boloogui shuu. West hamtai hiisen toglolt deer manaih ih sain togloogui shuu dee ter tusmaa anelka drogva geed. goe ch dobtolgoo zohion baiguulj chadaagui, dundiin shugam n ch hurtel dobtgolgoog demjeegui ulbegerduu l toglolt bolson.
    essendee bayar huregye

    GD Star Rating
    loading...
  4. ee hojigdiishdee. jijken yayalt awchaad. tom yalagdluud huleej bgaa shuu. dongoj ejlel

    GD Star Rating
    loading...
  5. manu says:

    batgana bayarlah boloogu gedeg yum shu daruuhan baij sur buh yum dunguj ehelj bn.

    GD Star Rating
    loading...
  6. M says:

    арсен вэнгэр шиг хямдхан тамирчдаар тогтмол амжилт гаргаад байдаг дасгалжуулагч байхгүй шүү дээ. хөлбөмбөг нэг талаар спорт, нөгөө талаар бизнес. фанатууд ихэнхдээ дэмждэг багаасаа ялалт амжилт, цом л хүлээдэг шүү дээ. тэрнээс биш клуб санхүүгийн асуудалтай байна уу, үгүй юу гэдэг дээр анхаардаггүй. дэмждэг баг нь гэнэт хямралд ороод дампуурчвал хэцүү биз дээ. өөр баг дэмжилтэй биш.

    арсеналын фанатууд 2005 оноос хойш цом хараагүй гэдэг нь үнэн л лээ. сүүлийн үеийн хүүхдүүд арсеналыг мэдэхгүй байна. яахав дэмждэг хүмүүс нь их даруухан, бусад багийн фенүүд шиг хэрэлдээд, нэг нэгээ хэмлээд байдаггүй. сайтаар дүүрэн л маню, барса, челсигийн хэрүүлч фенүүд байх юм.

    цом аваагүй байх хугацаандаа юу амжуулав. Клубт томоохон санхүүгийн асуудал, дарамт алга. Клубыг ганц хүн биш нэлээд олон хүн хувааж эзэмшдэг, бие биендээ тавих хяналт өндөр болохоор санхүүгийн үзүүлэлтүүд нь нээлттэй, бодьтой байдаг. Өнгөрсөн жил Forbes сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн үнэ клубүүдийн эхний 3т багтлаа. өнгөрсөн жилийн татварын өмнөх ашиг нь 46.0 сая фунт байсан нь бусад Том клубууд бараадах ч үзүүлэлт биш шүү дээ. хаанаасаа олоод байдгийг нь мэдэхгүй асар их мөнгийг үр дүнгүй цацаж байгаа manu, liverpool, barca, real madrid, chelsea гээд төлөх ёстой өрүүд нь улаан хоолой дээр нь тулчаад байгаа багууд байна. Нэг эзэнтэй багууд баг хэцүү л дээ. санхүүгийн асуудал нь үнэндээ хаалттай байдаг. гэнэт л нэг өдөр санхүүгийн хүндрэлд ордог. chelsea-гийн хувьд их мөнгөөр зодож босгосон сууриа тун дажгүй тавьсан санагддаг юм. өнгөрсөн жил өндөр цалин хармаалаад банз халаадаг байсан гаруудаа явуулсан нь сайн хэрэг болсон л доо. хэрэгтэй үед шаардлагатай мөнгийг гаргаад ганц нэг одыг цохиод байвал алзахгүй л байх.

    Арсеналын хувь Англид хамгийн том 3 цэнгэлдэхийн нэгийг барьж ашиглалтанд орууллаа. том хөрөнгө оруулалт шүү дээ. анхны хөрөнгө оруулалт бараг нөхөгдөөд дууссан гэхээр ойрын 1, 2 жилийн хугацаанд клубын амжилтанд анхаарч боломжийн хөрөнгө гаргах талаар ярих болсон.

    за тэгээд улирал дуустал зай ч байна, лай ч байна. энэ жил амжилтын үнэр ханхлаад байгаа шүү. Арсеналчуудаа.

    GD Star Rating
    loading...
  7. asdf says:

    RE:M. Sanal 1 bn. Gol ni gemtel bertel holuur baigaasai. Busdaar bol bujignuulaad l duusgana :D

    GD Star Rating
    loading...
  8. Угсаатан says:

    Арсеналын санхуугийн асуудал сайн байгаа шинэ цэнгэлдэх барисан гэдэг н яалт ч гуй бахдмаар зуйл гэхдээ туухэнд санхуугийн амжилт биш авсан цомын тоо тамирчдын нэр хунд ч гэсэн ямар цом шагнал авснаар н л дугнэнэ шуу дээ

    GD Star Rating
    loading...
  9. van dar sar says:

    manu gogo tsom manaih

    GD Star Rating
    loading...
  10. manu says:

    chelsea baind chgui banzand chgui uldnee

    GD Star Rating
    loading...
  11. keke says:

    arsenal bol mash sain bag ene jil yamar neg tsom awna gedegt itgej bna shijgenesen zaluusdaa

    GD Star Rating
    loading...
  12. chelsea manugiin vhernuud says:

    vhernvvdee bitgii vherteed baildaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: