loading...
Чезенагийн гайхалтай улирлын эхлэл үргэлжилсээр байна. Лигийн эхний тойрогт тэд Роматай хуурай тэнцэж анхны оноогоо авсан бол анхны ялалтаа АС Миланаар авлаа. Ибра, Робиньо ирснээр дэлхийн хамгийн хүчтэй довтолгоонтой боллоо гэгдэж байсан Россонерричууд энэ тулаанд илүүрхэн тоглосон ч үр дүн тэдний эсрэг байлаа. Тоглолтын эхний үед л Чезена хоёр гоол оруулж Миланыг хүнд байдалд оруулсан. 86 дахь минутад Миланд тоог ойртуулах боломж олдсон ч Ибра торгуулийн цохилтоо алджээ.
Леччег 4 : 0-ээр бутниргэж улирлыг супер эхлүүлсэн Массимо Альегрид энэ ялагдал нилээд том сургамж болсон байх. Тэрээр шинэ цэрэг Ибраг Патотой хамт довтолгоонд тоглуулсан бөгөөд Инзаги, Робсоныг 2-р хагасаас талбайд оруулсан ч үр дүнд хүрсэнгүй.
Эхний 10 минут өнгөрч байхад Роналдиньо тоог нээх дөхсөн ч Франческо Антониоли эцсийн мөчид бөмбөгөнд хүрч хаалганы дээгүүр өнгөрсөн. 24 дэх минутад Пато харин гоол хийж Милан тэргүүлж эхэллээ. Гэвч хажуугийн шүүгч отон тоглолтын тугаа өргөсөн байсныг тэрээр харсангүй.
Эзекиль Челоттогийн баруунаас өгсөн хөндлөн дамжуулалтыг Богдани хаалгачын их талд мөргөж эхний гоолыг оруулсан юм. 9 минутын дараа Папастатопулос Богданигийн бас нэгэн аюултай оролтыг такльдаж зогсоосон. Гэхдээ Чезенагийн дараагийн гоол тийм ч удаан хүлээлгэсэнгүй. 44 дэх минутад Богдани хамгаалагчдын дундуур ухаалаг дамжуулалт өгч Жаччерини Аббьяттигийн эсрэг ганцаараа гаран багийнхаа 2 дахь гоолын эзэн болсон. Хоёрдугаар үе эхлээд Альегри хамгаалалтад тааруу байсан Тьягу Силваг Абабетээр сэлгэлээ. Мөн Роналдиньог суулгаж Робиньог талбайд гаргасан. 52 дахь минутад Пато дахин Чезенагийн хаалгыг гоолоор мялаалаа. Гэвч шүүгч түүнийг бөмбөгөө гараараа тогтоосон гэж гоолыг тооцсонгүй. Цэнгэлдэхэд цугласан Миланы фенүүд энэ үед галзуурах дөхөж байв.
Миланы их итгэл хүлээлгэж байсан аюултай довтолгооны хослол энэ өдөр юу ч хийж чадсангүй. Цаг дуусахаас өмнө Ибра торгуулийн цохилт хийх болсон ч ашиглаж чадалгүй алдсанаар тэдний ялагдал тодорхой болсон юм.
Альегри ”Энэ тоглолтод манайхан эерэг үзүүлэлт нэгийг ч хийсэнгүй. Лигийн аваргын төлөө тэмцэхийн тулд ийм тоглолт үзүүлж болохгүй. Бид энэ ялагдлаас суралцаж алдаагаа засах болно. Италийн хөлбөмбөг ер нь хэцүү л дээ, дээр нь Чезена эхний тойрогт Роматай тэнцээд өөрсдийгөө харуулчихсан байсан” гэжээ.
үргэлжлэл удахгүй
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Video
Ромагийн азгүйтэл үргэлжилсээр байна. Эхний тойрогт тэдэнтэй тэнцсэн Чезена Миланыг ялж өөрсдийгөө өмгөөлөх боломж олгосон. Гэвч Мөнхийн хотынхон Кальяригийн талбайд 5 : -1-ээр бутниргүүлж бүр ч хүнд асуудалд орлоо. Өнгөрсөн улиралд ч тэд иймэрхүү байдлаар лигийг эхлүүлж байлаа. Ромагийн шинэ цэрэг Марко Боррьело энэ тоглолтонд дебутээ хийсэн бөгөөд түүнтэй хамт Франческо Тотти урд довтолгоонд тоглосон. Гэхдээ Тотти дөнгөж 25 дахь минутад сэлгээнд сууж түүний оронд дүү Бурдиссо талбайд орж ирсэн юм. Энэ сэлгээг хийсний учир гэвэл ах Бурдиссо буюу Николас Бурдиссо 22 дахь минутад талбайгаас хөөгдөж эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэсэн. Иймээс Раниери байдлыг хүндрүүлэхгүйн тулд түүний дүүг талбайд оруулж хамгаалалтаа нөхсөн.
Гэсэн ч энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй юм.
Тоглолтын эхний гоолыг Даниеле Конти 8 дахь минутад 16-гийн гаднаас алсын цохилтоор оруулсан. Энэ гоолоос 10 минутын дараа Франческо Тоттигийн булангийн цохилтыг Даниеке Де Росси мөргөж тоог тэнцүүллээ. Ромагийн фенүүдэд бүх зүйл боломжын явж байгаа мэт санагдаж байсан ч хэдхэн минутын дотор бүх зүйл орвонгоороо эргэлээ. Дээр өгүүлсэн Бурдиссогийн улаан хуудас, Кальяригийн торгуулийн цохилт гээд л.
Хүн дутуу үлдсэн Ромаг Кальяри үүнээс хойш хангалттай дээрэлэж эхний үе дуусахад тооны харьцаа 3 : 1 болсон байв. 47, 88 дахь минутад талбайн эзэд дахин 2 гоол оруулснаар Рома 5 : 1-ээр хүнд ялагдал амслаа.
Ромачууд цаг дуусахаас өмнө 9-үүлээ ч үлдэж болох байсан. Алеондро Роси Коссуг мөргөж бүдүүлэг алдаа гаргасан ч шүүгч шар хуудсаар торгоод өнгөрсөн.
Рома одоо Аваргуудын лигийн эхний тоглолтоо Байернтэй хийнэ.
Тэдний довтолгооны шугам тун асуудалтай байгаа бөгөөд Адриано, Вучинич нар бэртэл авсан байгаа.
| Кальяри. Стадион “Сант-Элия”. Шүүгч - Доменико Чели (Камбобассо). |
|
| КАЛЬЯРИ – РОМА – 5:1 (3:1) | |
| Кальяри | Рома |
| Микаэль Агацци | Жулио Сержио |
| Давиде Астори | Жуан |
| Микеле Канини | Николас Бурдиссо |
| Алессандро Агостини | Паоло Кастеллини, 14 |
| Франческо Пизано | Марко Кассетти |
| Даниэле Конти, 24 | Давид Писарро |
| Андреа Коссу | Жереми Менез, 64 |
| Раджа Найнгголан | Даниэле Де Росси |
| Давиде Бьондини | Симоне Перротта |
| Алессандро Матри, 74 | Марко Боррьелло |
| Роберт Аквафреска, 67 | Франческо Тотти, 25 |
| Сэлгээ: | |
| Андреа Лаццари, 24 | Алеандро Роси, 14 |
| Алекс Пинарди, 67 | Гильерме Бурдиссо, 25 |
| Нене, 74 | Жулио Баптишта, 64 |
| Шар хуудас: | |
| Алессандро Агостини, 51 | Симоне Перротта, 81 |
| Андреа Лаццари, 63 | Алеандро Роси, 84 |
| Андреа Коссу, 84 | |
| Николас Бурдиссо, 22 | |
Video
Харин Рафаел Бенитезийн Интер энэ өдөр лигийн анхны ялалтаа авлаа. Тэд Удинезег талбайд нь 2 : 1-ээр буулган авсан байна. Лусиогийн гоолоор Интер тэргүүлж явсан ч Флоро Флорес эхний үе дуусахаас өмнө тоог тэнцүүлж 1-р үе тэнцээгээр дууссан. Харин 2-р үеийн 67 дахь минутад Самуель Это’о торгуулийн цохилтоос гоолдож багтаа хожлын бөмбөг авчирчээ. Интер лигийн хүснэгтийн тэргүүн эгнээнд явж байна.
| 9.11 – . Стадион “Джузеппе Меацца”. Шүүгч- Кристиан Бриги (Чезена). |
|
| ИНТЕР – УДИНЕЗЕ – 2:1 (1:1) | |
| Интер | Удинезе |
| Жулио Сезар | Самир Ханданович |
| Вальтер Самуэль | Мехди Бенатиа |
| Лусио | Маурицио Домицци |
| Кристиан Киву, 55 | Кристиан Сапата |
| Хавьер Дзанетти | Джованни Паскуале, 59 |
| Эстебан Камбьяссо | Квадво Асамоа |
| Макдональд Марига | Гекхан Инлер |
| Уэсли Снейдер | Джампьеро Пинци, 84 |
| Диего Милито, 81 | Антонио Флоро Флорес, 63 |
| Самуэль Это’о | Антонио Ди Натале |
| Жонатан Биабиани, 63 | Алексис Санчес |
| Сэлгээ: | |
| Иван Кордоба, 55 | Габриэле Анджелла, 59 |
| Горан Пандев, 63 | Бернардо Корради, 63 |
| Салли Мунтари, 81 | Хуан Куадрадо, 84 |
| Шар хуудас: | |
| Хавьер Дзанетти, 9 | Джампьеро Пинци, 34 |
| Самуэль Это’о, 52 | Антонио Ди Натале, 69 |
| Хуан Куадрадо, 89 | |
Video
loading...




ee sda ene chin yu bolood bnaa
loading...
Ter xarj bga bz gants Barca azgvitegvi MANU MILAN ROMA geel kkkk
loading...
milan mini yu bolov oo kkkkkkk shine baguud aimar bnaa kkkkkkkkkk
loading...
AC Milan nuguu delhiin hamgiin huchtei dovtolgootoi geed hog boldog bnshde..Ibra , Robinho 2 mungunii tal deer sain oilgoltsoh bh,adilhan talch ih ,yavsan gazraa muulj ner turuu usguh turtai…ter tom hamart penalti aldaad toohchgui bhlee hahaha…yamar yumnii ayultai dovtolgoo hiihevdee…AC Milan sain bag ene 2-s yum huleegeed ch yum garahguil boluudaa…ternii orond Pato, Ronaldino 2 bol ch iluu ih yum gargan shu
loading...
Dovtolgoo yaahvee hamgiin gol ni haalgachaa saijruulah baijdee, dovtlogchdiin buh l togloltiin tursh hiisen huch hodolmoriig gantshan hormiin dotort haalgach salhind hiisgedeg shuu de
loading...
zgree yavaanda aliishde Barca milan 2 manu ch azguutsen ge bzde hurhi
loading...