loading...
Ювентус улирлын анхны ялалтаа авч чадаагүй л байна. 2-р тойрогт Хуучин ноёд талбайдаа Сампдориг хүлээж авсан ч 3 : 3-аар эвийн гэрээ байгуулжээ. Зочин багийн Никола Поцци 2 гоолоор Ювентусын хаалгыг мялаасан бол Ювегээс Милош Красич сайн байлаа. Тэрээр тоглолтын турш идэвхтэй байж олон гоолын боломжыг гаргаж байсан.
Сампдоригийн гарааны довтлогч Паццини бэртэлтэй байсан учраас Поцци гараанд гарсан юм. Бөмбөг эзэмшилтээр Юве илүүрхэж байсан ч эсрэг багийнхаа эмх цэгцтэй хамгаалалтын өмнө очоод довтолгоон нь зогсож байлаа. 36 дахь минутад Антонио Кассаногийн зүүнээс өгсөн дамжуулалтыг Поцци 16-гийн гаднаас чихэж гоол болголоо. Ювегийн үндсэн хаалгачаар тоглосон Сторари гэнэтийн цохилтод бэлэн биш байсан болохоор юу ч хийж чадсангүй. Гэсэн ч эхний үе дуусахаас өмнө Маркизио хариуг нь барьж дөнгөлөө.
Энэ гоолд Красичийн гавьяа маш их байсан. Тэрээр баруун жигүүрээс ирсэн бөмбөгийг мөргөж Маркизиод засаж өгсөн юм. Хоёрдугаар хагас дөнгөж эхлээд Юве дахиад л гоол оруулж дөнгөлөө. Красичийн хаалганы өмнүүр өгсөн дамжуулалтыг Сампдоригийн хамгаалагч өөрийнхөө хаалганд чихэх дөхлөө. Гэвч Курчи шилдэг хаалт хийж багаа аварсан бөгөөд харамсалтай нь түүнээс ойсон бөмбөгийг Симоне Пепе нэмж гоол оруулжээ.
64 дэх минутад Паломбо Ювегийн хамгаалагчдыг ажилгүй болгож Кассанод гайхалтай дамжуулалт өглөө. Суперман ч бөмбөгийг газар унагалгүй агаар дээр нь шууд цохин тооны харьцааг тэнцүүлсэн юм. Гэвч гуравхан минутын дараа Симоне Пепе Зауриг аргалаад хаалга руу цохисон ч шон онолоо.
Харин ойж ирсэн бөмбөгийг нь Ювегийн шинэ гишүүн Квальерела нэмж Хуучи ноёд дахин тоглолтыг хошуучилж эхэллээ.
Гэхдээ энэ өдрийн гоолын бороо дуусах болоогүй байжээ. Сэлгээгээр орж ирсэн Марилунгогийн өгсөн хөндлөн дамжуулалтыг Поцци мөргөж Ювегийн хаалганд ээлжит гоолоо оруулсан юм.
Энэ гоолын дараа дель Нери Альберто Аквилани болон Яквинта нарыг талбайд гаргасан ч 1 оноогоо өөрчилж чадсангүй. Аквилани Ювегийн төлөө анхны тоглолтоо хийлээ. Тоглолтын шилдгээр Ювегийн довтолгоог гайхалтай найруулан Красич тодорчээ.
Тоглолтын тоймыг эндээс үзнэ үү
Энэ тойргийн бусад тоглолтуудын тойм
2-р тойрог
![]()
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




Гоё нэр өгчээ энэ тоглотыг Испаний RAI сувгаар дөчин минутын турш хөлбөмөгийн мэрэгжилтэн нарын тайлбартайгаар гаргасан. Үнэхээр энэ нэрэндээ таарсан тоглот болсон болоод л тэд ингэж их анаарлаа хандуулсан байх.
loading...
Сайхан тоглолт болсон шүү. Ингэхэд Недвед юве-д ирэх сураг байсан уу. Даргаар ирж байгаа юм шиг байгаан. Италийн 27 удаагийн аврага баг маань иргээд хуучины ювэ болох цаг удахгүй байгаасай гэж л найдаж байна. Балиар авилгын хэргээс хойш энэ агуу багийг мартах хүмүүс цөөнгүй болжээ.
loading...
http://manchesterunitedfan.miniih.com/ tawtai moril shine medee bn
loading...
http://manchesterunitedfan.miniih.com/ sonin hachin
loading...
Монголчууд аливаа юмыг мэдрэхдээ маш сайн бөгөөд өөртөө уусгаж, ойлгох чадвартай ген өндөртэй хүмүүс. Саяхан 4 жилийн өмнө 200-аад орны ард түмний ойлгох чадварын генийн бүтцийг судалхад 1-т Еврей ард түмэн 2-т Монголчууд орж байсанг та бүхэн санаж байгаа нь лавтай биз. За яг юуны талаар ярих гээд байна вэ гэвэл гадаадад сурдаг монгол оюутан жилийн эцсийн шалгалт ойртход өмнөх орой нь шөнөжингөө бэлдээд маргааш нь А авдаг бол бүтэн жил бэлдсэн гадаад оюутан арай чамай – В авдаг тухай биш юм.
Энэ бол Боловсрол ТВ EPL-г хэрхэн дамжуулж байгаа тухай юм. Бидэнд 2009 – 2010 оны EPL-ийн тоглолтыг С1 тв хүргэсэн бөгөөд тэдний үзүүлж, харуулж, бэлтгэж найруулсан бүхнийг Боловсрол ТВ тэдний дайнд хүрэх хэмжээнд дамжуулж чадахгүй байна. Нийтлэл хамгийн түрүүнд эхлэхдээ Монгол хүний чадамж ярьсан. Энэ нь бид аливаа юмыг төгс байх хэмжээнд сэтгэж, хүлээж авахыг хүсдэг , ялгааг мэдрэхийг эрмэлздэг ард түмэн юм. Энэ талаар үг үсэг нийлүүлж суугаа томоохон компаний маркетингийн залуу би /Сур: Америкт ТВ-ийн чиглэлээр бага сага юм сурсан/ С1-ийхэнг магтаад, Боловсролыг муулах гээд байгаадаа биш юм. ТВ, Өргөн нэвтрүүлгийн эфирийн ажилд гүйцэтгэлийн зарчим, үзүүлэнгийн гүйцэтгэл гэж байдаг. Би энэ талаас нь ярих гэж байна л даа. Тиймээс С1-хэн баярлаад Боловсролынхон барайх зүйл биш юм. Ажлын нөхөрсөг шүүмж бөгөөд одоогийн үзэгчдийн хүсэж байгаа чиг хандлага юм. Над шиг дуу хоолойгоо хэн нэгэн нь хүргэж байж бид салбар салбартаа хөгжинө.
Юуны өмнө дэлхийн аварга уу ? EPL үү ? гэж ярьдаг шилдэг яриа дэлхийн фанатуудын дунд байдаг. Номер нэг ЛИГ-ийг дамжуулан гаргаж байгаа Боловсрол сувгийнхан болон ивээн тэтгэж байгаа компаниуддаа зуу зуу мянган үзэгчидийн өмнөөс талархал илэрхийлэе.
АНГЛИЙН ПРЕМИЕР ЛИГ хагас, бүтэн сайны тоглолт
EPL эхэллээ шторк явлаа
3-н нэвтрүүлэгч үг нээлээ. Та нараас бид ESPN тайлбарлагчид шиг байхыг хүсэхгүй ч шилдэг спортын сэтгүүлчид шиг байхыг хүсэж байна. Яагаад гэвэл та нар Спортын сэтгүүл зүйг бүрэн мэдэрдэг, авьяастай залуус учраас. Тэдэнд давуу сайн чадварууд байгаа ба тэрнийг нь нээж, өгөгдөл үүсгэх эфирийн найруулагч, продюссер алга. Бүгд л сайн спортын сэтгүүлчид.
Эдгээр нэвтрүүлэгчид бүгд спортын сэтгүүлчид. Тэд заримдаа буруу бөгөөд худлаа яридаг. Мэдээлэл нь эмх замбараагүй. Одоо интэрнэтээр мэдээллийг фанатууд маш түргэн авч байгаа. Тэд уул нь хэн юу, ямар сэдэв ярихаа тохиролцоод, тоглолтын өмнө жинхэнэ будаа болгохоор залуус байгаа юм уг нь.
??? Дэлгэцэн дээр графикаар тоглолтын хуваариуд болон тэргүүлэгчдийн дэлгэрэнгүй хүснэгт, статистик баримтууд, хагас action тоглолтын видео бэлдэцүүд юу ч байхгүй. /Эхлэл, завсарлага, Төгсгөлд/
Шууд нэвтрүүлгийн үед Компюьтер графикч ажиллуулах хэрэгтэй. /Интэрнэт ухдаггүй идэвхигүй фанатууд маш их байдаг тэд EPL юу болоод яагаад хэн ялаад, хэн ялагдаад байгааг болон тоон баримтууд хүснэгтийг огт мэдэхгүй. Нэвтрүүлэгчдийн амнаас л хэд гурван үг унахаар тэрнээр нь мэдээллээ баримжаална./
Шууд нэвтрүүлгийг илэн далангүй, чөлөөт байдлаас хийх гэж оролдсон ба тэр нь амжилт муутай. Аливаа шууд нэвтрүүлгийн үеэр нэвтрүүлэгчдийн голд ширээ байдаг. Хөлийг нь халхалсан байвал нэвтрүүлэгч чөлөөтэй, сандрал багатай хөтөлдөг. Энэ бол нотлогдсон зүйл. Ядаж л жижиг хөлийг нь халхалсан ширээ байдаг. Нэвтрүүлэгчийн биеийн бүх хэсэг гараад Опший план тавихаар бага зэрэг сэтгэлд тухгүй өөрчлөлт үүсдэг.
Тэгээд хүргэх гэсэн мэдээллээ цэгцтэй бөгөөд хүрээлэн байгаа мэдээлэлтэй уусгаж мэдээллийг нэгтгэх маягаар ярьж ойлгуулах хэрэгтэй . Оновчтой бөгөөд цэгцтэй бас олон мэдээдлэл.
ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ
Оройн мэнд гээд л Батзаяагийн хоолой орж ирнэ./тэрэнтэй хамт хоршиж тайлбарлаж байгаа хэлтэй устай нөхөр нь давгүй санагдсан./ Тоглолт эхэллээ. Хөлбөмбөгийн бас нэг гайхамшиг нь цаад стадионы интер шум буюу амьд орчний чимээ. Юу ч байхгүй чимээгүй орчинд 2 тайлбарлагч ярилцана. 2 тайлбарлагч яриж байхад цаад стадионы , тоглолтын, бөмбөг өшиглөлтийн амьд шум сонсогдох ёстой. Зочилж байгаа багын супер тоглогчийг Fuck гэж сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа бяцхан фанатын хоолойг сонсогдуулах хэрэгтэй . Энэ өөрөө жинхэнэ тоглолт үзэж байгаа мэдрэмжийг өсгөнө. Кайфийг мэдрүүлнэ. Бусад гадаадын дамжуулж байгаа эфирийг хараарай. Бүгд орчин чимээ дуутайгаа тайлбарлагчийн хоолойг гоё наалдуулна. Яг л цэнгэлдхэд нь байгаа мэт. ДУУНЫ НАЙРУУЛАГА ДЭЭР АНХААР ???
Тоглолтын хэмнэл бага зэрэг гоолгүй, довтолгоо эрчимгүй болоод ирэхээр 2 тайлбарлагч маань – тоглолт уйтгарын болж байна гээд л үзэгчидээ унтрааж эхэлнэ. Тайлбарлагч нар ямар ч үед гайхалтай сэргэлэн, тоглолтондоо орчихсон байвал АПЛ-т 90 мин уйтгартай тоглолт гэж байдаггүй юм. Сериа А л биш бол. Тоглолтын явцад тоон статистик, хүснэгийн тухай, дараагийн учираа, тоглолтын хэмнэл, өрнөл, бууралт, эмоци гээд л ритм бүрийг мэдрүүлж өөрсдөө сэргэлэн, цовоо, дуу чангатай байх хэрэгтэй. Цаана нь стадионы чимээ гараад л энд бид пиво мултдаад л үзэхэд ямар сайхан бэ ? Дүрс бас муу байгааг анхаараарай. Ямар сайндаа л өөр суваг эргүүлж хайх вэ дээ.
За тэгээд та бүхний алдааг бид хэллээ гээд та нар муу биш. Харин тааруу байгаа зүйлийг СТАНДАРТ-д нь оруулхыг л хүслээ. Тэр тарган нөхөр хээгүй, хэнэггүй байдлаа орхиж түргэн өөрчилөлтийг үүсгэх хэрэгтэй. Та нарын гарт ШИЛДЭГ ЛИГ байна. Аль болох ГИГАНТУУДЫН монголд олон Фанаттай тоглолтуудыг л үзүүлхийг хүсмээр байна. CHELSEA, MANU, гээд л . TOTTENHEM vs MANCITY байвал 2 гигантын тус тусын тоглолт давхцаж байвал ТОТ vs MANCITY 2-ыг гаргаж болно л доо. Гэхдээ л бусдаар CHELSEA, MANU 2 л монголоор дүүрэн /MASS-аараа /байгаа гэдгийг санаарай.
Эцсийн эцэст Англичуудад биш Монголчуудад л үзүүлж байгаа шүү дээ. Өндөр мэдлэгтэй хэдэн спортын хүрээнийхний дураар болсон болоогүй тоглолт үзэхийг хүсэхгүй байна. МАСС – нийт ард түмэн – ОЛОНХИ ҮЗЭГЧ – ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД.
За эцэст нь :
БОЛОВСРОЛ СУВАГ, SCORE STUDIO – АНГЛИЙН ПРИМИЕР ЛИГийн тоглолт эхэллээ ….. Бүх зүйл стандарт, дуу шуум хөгжим, хөтлөлт, график, мэдээ мэдээлэл… гайхалтай тоглолт эхэллээ дээ … алив тв-ийн дуугаа чангалдаа…
loading...
Ubred bas l unen l yum bichsen bna shoooooOOOOOOOOOO
loading...