Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Б.Мөнгөнтуул Дэлхийн оюутны аварга боллоо

GD Star Rating
loading...

Энэ сарын 5-11ний өдрүүдэд Швейцарийн Цюрих хотноо явагдсан Оюутны шатрын ДАШТ-д 17 орны 100 шахам шатарчид оюун ухаан,тэвчээр чадвараа сорин өрсөлдлөө.

Төгсгөлийн тавилын өмнө Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн тэмцээнийг ганцаараа 6 оноотой хошуучилж байснаа бататган Индонезийн их мастерыг ялж аваргын алтан медаль зүүлээ.

Манай бүсгүйчүүд Т.Батчимэг 5,5 Д.Янжиндулам, У.Лхамсүрэн нар 4,5 оноо авч 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ

Эрэгтэй шатарчдын тэмцээнд 8,5 оноотой супер их мастер Ван Юэ чансааны 200 онооны зөрөөгөө харуулж аргагүй л тасархай түрүүлэв.Мөнгө,хүрэл медалийн эзэд тодрох байсан сүүлчийн тавилд Б.Гүндаваа Израилийн ОУМ Х.Ильятай хараар нүүхдээ ялалт байгуулсан боловч ижил 6,5 оноотой байсан дөрвөн шатарчнаас коэффициентоор 4-р байрт шалгарч олон цолтнуудыг ардаа орхижээ.Эрэгтэй шатарчдаас Г.Мөнхгал 5, Г.Эрдэнэ 4, Г.Оргил 2,5  онооны амжилт үзүүллээ.

Монголын баг 19 оноогоор (Б.Мөнгөнтуул 7, Б.Гүндаваа 6,5 Т.Батчимэг 5,5) түрүүлж 18,5 оноотой Гүрж,ОХУ-ын багууд удаах байрыг эзэлжээ.

Блиц тоглолтын тэмцээнд олон улсын 7 цолтон бүхий 60 шатарчид оролцсноос Голландын ИМ С.Робин 8 оноогоор түрүүлж Монголын Г.Мөнхгал 8, Б.Гүндаваа 7 оноогоор удаах байруудыг эзлэв.

Хувийн болон багийн аварга цолны хувь заяаг шийдсэн төгсгөлийн тавилын өргүүдийг сонирхуулъя.

GD Star Rating
loading...
Б.Мөнгөнтуул Дэлхийн оюутны аварга боллоо, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. ankhaa says:

    MONGOLCHUUD URAGSHAA

    GD Star Rating
    loading...
  2. ZELME says:

    Tiimee bid Mongolchuud uuhai uuhai uuhai zaluu shatarchiddaa bayarlalaa

    GD Star Rating
    loading...
  3. arimgl3 says:

    Монгол охидууд маань ямар агуу вэ би та нараар бахархаж байна шүү . Энэ онд ямар олон охид шатраар гайхалтай амжилтууд гаргаж байнаа. Чингисийн удмын охид мөн шүү.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: